МУ-ын Алдарт уяач Л.Жамъяан: Унаач хүүхдийн маань тоогоор миний хурд тарсан
-Сайхан зусаж байна уу? Та нас сүүдэр хэдийг зооглож байгаа юм бэ?
-Сайхаан. Энэ жил бороо хуртай сайхан зун гарлаа. Би одоо дал гараад явж байна.
-Их ануухан харагдаж байна. Хэзээнээс эхэлж морьтой нөхөрлөсөн бэ? Олон жил морины ажил хийсэн байх?
-Үндсэндээ гурав, дөрвөн настайгаасаа юм. Учир нь миний аав Лхамжав гэж их сайн уяач хүн байлаа. Аав Ховд аймгийн Буянт сумын харъяат хүн. Тэр хүний хүү болж төрснийхөө ач буянаар морь хэмээх тэнгэрлэг амьтантай хувь заяагаа холбосон юм шүү дээ. Сайн эцгийн буянд сйахан хүлгэдийн зоон дээр өсөж, морь зүүдэлж яваад л 16 насандаа уяач болсон доо. Хар багаасаа морины дэргэд байсан юм болохоор морь танихдаа ч гайгүй болсон.
-Бүхий л амьдралаа моринд зориулжээ. Тиймдээ ч МУ-ын Алдарт хэмээх эрхэм цолны эзэн болсон байх? Уяач нар анхны айраг түрүүгээ мартдаггүй гэдэг?
-Аз хийморьтой залуу насандаа аймгийнхаа наадмаас хэдэн түрүү, 27-28 айраг хүртэж цолоо авсан. 1999 оны баруун бүсийн “Алтан унага” даншиг наадмаар тодорч, 2000 онд Монгол улсын Алдарт уяач болсон. Нэгэнт л моринд орчихсон л бол хүн гарч чаддаггүй юм. Сумынхаа наадамд 18 настайдаа өөрийн өмчит бор мориор түрүү хүртэж, аавынхаа гэрээс уяач болсон. Тэгээд нэг хэсэг сургууль соёл гэж яваад 1987 онд Ховд аймагтаа соёолон үрээ айрагдуулж, 1989 онд долоон настай морио түрүүлгэн урам зориг бадарснаар моринд ёстой нэгэн сэтгэлээр шулуудаж орсон доо.
-Монгол улсын Манлай уяач цолонд нэлээн дөхсөн биз?
-Алс баруун хязгаарт амьдардаг учир төврүү очиж уралдаж тэр болгон чадахгүй юм аа. “Их хурд-1”, “Их хурд-2” уралдаанд хоёр удаа уригдсан юм. Гэхдээ ахуйн нөхцөл бололцооноос болоод аль алинд нь явж чадаагүй. Тэрнээс биш аймагтаа бол Манлайн цолыг хангачихсан шүү.
-Олон айраг түрүүг авчирсан хурдан хүлгэдийнхээ талаар ярьж өгөөч?
-Ах нь өөрийн арван зургаан унаган адуугаараа наадсан. Азарга маань харин Мянгат сумын угшилтай. Миний адуу тэр аяараа хурдан байлаа. Дандаа эхний арав дотор ирдэг хүлгэд байсан даа. Тэр хурдан угшил минь тасраагүй одоо дөрөв, таван адуу байгаа.
-Уяач аавын тань олон сайхан хүлгэд байсан байх. Танд ирсэн үү?
-Миний аавд сайхан морьд байсан. Аав минь голдуу жороо морь уядаг. Хэдэн сайхан жороо морь байсан. Ээжийн талын нагац ах нар бас тэр аяараа уяач хүмүүс. Нагац ах маань бор мориныхоо байнд 75 даага авч байсан түүхтэй. Дандаа түрүүгээр авсан юм. Тэр бор морь их насандаа түрүүлчихээд, жороо моринд түрүүлж байсан хурдан буяндаа. Иртэй, эрдэмтэй морь байлаа. Би тийм л хүмүүсийн үр сад.
-75 даага байнд авч байсан шиг тийм хурд таны үед байсан уу?
-Тэр үеийнх шиг хурд надад байсан шүү. Сүүлийн үед уяачид маань жигдхэн болж, өрсөлдөөн ихтэй, уяачийн арга барил, адууны цус сайжирсан. Гэвч тэр ганц морины хэмжээний 70 гаран айраг түрүүтэй адуу ховор юм. Бор морь хэмжээгүй хурдан хүлэг байсан юм.
-Нутаг нутагт цуутай алдартай хурдан хүлгэд байдаг шүү дээ. Таны бага залууд танай нутагт тийм алдартай ямар хүлгэд байсан бол?
-Ховд аймагт орж ирсээр Батцэндийн шаргал, Дамдиний халтар, Ядамсүрэнгийн хар алаг, шар алаг азарганууд, Янсангийн хүрэн, Батхүүгийн хээр гэх мэтчилэн сайхан хурдан хүлгэд байлаа.
-Олон наадамд одтой сайхан уралдсан байх. Нэг наадмаас хэд хэдэн айраг түрүү хүртсэн тохиолдол хэр их вэ?
-1987 онд “Улс хувьсгалын 66 жил”-ийн ойн баяр наадамд соёолон тавд хурдлуулж, АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд их нас түрүүлгэж, мөн 1991 онд их насны морио түрүүлгэж азаргаа гуравлуулж байсан юм. 1991 онд азарга мөн таваар хурдалж, даага тав, азарга гурваар давхисан. “Ховд аймаг байгуулагдсаны 230 жил”-ийн ойгоор их нас гурав, 1993 он буюу “АХ-ын 72 жил”-ийн ойгоор аймагтаа их морь тав, мөн их нас дөрөв, азарга гурваар, нэг нь дөрвөөр давхиж байлаа. 1996 онд азарга гурваар, нэг хязаалан гурваар, нэг нь дөрвөөр хурдалсан түүхтэй. Айраг түрүүг гурав дөрвөөр нь нэг жилд авчихдаг байсан. Ах нь 36 медальтай, 34 сүрэгтэй нэг азарга адуугаа түймэрт алдсан. Тэр адууны хойноос хүү маань яваад эргэж ирээгүй. Тэгшмянган гэж морины ажил хийдэг ганц хүү минь байсандаа. Моринд дуртай, уяач болох шинжийн хүүхэд байсан. /сурв.санаа алдав/ Хүүгээ алдсанаас хойших найман жилд морь уяагүй.
-Харамсалтай юм болжээ. Хоёулаа таны үеийн морины уяа, одоогийн уяа хоёрын онцлогийг ярилцъя?
-Шал өөр болсон. Одоо шинжлэх ухааны үүднээс морийг уяж байгаа бол бидний үед байгалиас заяасан мэдрэмжээрээ уядаг байжээ. Элдэв нэмэгдэл тэжээл, нэмэгдэл өгнө гэж мэддэггүй. Цагаан өвсөөрөө тэжээгээд л, унаган тэнхээгээр нь уралдуулдаг байсан юм. Цагаан өвсөөр тэжээж уясан морийг жилд гурваас илүү уралдуулдаггүй байсан шүү дээ. Харин одоо бол жилд 30 уралдуулсан ч болохоор болж. Энэ бол тэжээлийн буян.
-Дээр үеийн уяачид тэр чигээрээ морины нэвтэрхий толь байсан юм шиг санагддаг. Таны аавын захиж сургасан зүйлс таны уяанд хэр их хэрэглэгдэж байсан бэ?
-Аав минь уяач хүний уужуу тайван, зөөлөн, тавиу сэтгэлийг надад эзэмшүүлсэн. Бусдад хоролхож, шаралхах сайн юм биш гэдгийг хэлдэг байлаа. Залуу байхад хор байна шүү дээ. Мориныхоо уяа сойлгыг өөрөө олж ав гэх мэтээр ихийг хэлдэг. Зузаан нимгэн арьстай, хүнд хөнгөн ястайгаас авахуулаад бүгдийг нь л ярьдаг байсан. Морь бүр өөр уяагаар ордог асуудлыг ч хэлдэг байлаа. Хүнд ястай, зузаан арьстай адуу олон хоногийн уяатай, өөрөө ч зовж, эзнээ ч зовоодог. Хөнгөн ястай, нимгэн арьстай адууны уяа түргэн орж, гардаг. Цаг агаарын байдлаас болж морины уяа солигдоно. Тухайн өдрийнхөө хэм хэмжээнд тохируулж морио уях тухай ааваасаа л сонсож байлаа.
-Морь шинжинэ гэдэг бас аугаа эрдэм чадал юм шиг? Таны хувьд сайн шинждэг гэсэн?
-Мундаг хүмүүсийн дэргэд сайн адуун дунд өссөн болохоор гайгүй шинжинэ. Сайн юм гэдэг нүдэнд өөрөө унаад л ирнэ. Гайгүй адуу бол уяач хүний нүдэнд шууд тусна. Миний сарт хээр, бор морь, цагаан өсгийт, их хээр, том халтар азарга гээд сайхан буянгууд байна.
-Та хэр цус сэлбэж байна? Хүмүүс зүүн талаас адуу их авах болж?
-Ер нь хүн, морь хоёрын цус холдох тусмаа сайжирдаг. Зүүн талын адуу яс хөнгөн, хурд ихтэй байх юм. Сүүлийн үед урд зүгийн адуу манай баруун аймгуудад ирж их хурдалж байна. Манай Ховдын Мянгат адуу улсад угшлаараа нэлээн дээгүүрт тооцогддог. Буянтын Бямбаадуу гэдэг хүнээс авсан нэг гүүг аав надад өгсөн юм. Тэгээд үндсэндээ хоёр сайн гүү, нэг сайн азарганаас миний хурд төрж эхэлсэн. Тэгээд дараагаар нь адууныхаа цусыг сэлбэлгүй яахав дээ.
-Туршлагатай, мэдлэгтэй настай уяач хүний хувьд залуу уяачиддаа хандаад хэлэх зүйл мэдээж байгаа байх?
-Монголдоо бол Ховд аймаг 28, 29 алдар уяачтай байдаг юм. Үүнээс зургаа нь Буянт суманд байдаг. Уяач хүн гэдэг үлгэр дуурайл болохоор даруу, зөөлөн зантай, адуугаа уяж чаддаг, унаач хүүхдээ их хайрладаг л байх ёстой юм. Миний хувьд морь унасан хүүхэддээ дандаа эр адуу өгдөг. Тэд нь азарга болоод явчихаар унаач хүүхдийн маань тоогоор миний хурд тарсан байдаг юм.
-Эрлийз адууны талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Өнөөдрийн эрлийз адууны талаар баримталж байгаа бодлого бол зөв. Шинэ цагийн монгол адуу гэдэг манай сайн сайн уяачдын оруулж ирсэн эрлийзүүд юм. Ер нь монгол адуу, эрлийз адуу хоёрын уяа, биеийн хэлбэр галбир нь ондоо. Тэр том адууны чинь харайлт нь хамаагүй өөр. Эрлийз адууны нэг харайж байгаа зайг нь монгол адуу хоёр харайж байж гүйцнэ. Тиймээс ангилж уралдуулж байгаа нь үнэхээр зөв алхам. Зөвхөн монголдоо биш гадаадад монгол адууны чанар чансаа, хурдыг таниулах өдөр ирнэ гэдэгт би итгэж явдаг юм.
-Наадмын өдөр юу бодогддог вэ?
-Би өөрөө морио сайн уясан учраас миний морь түрүүлнэ гэж боддог. Би ер нь сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн. Наадам болгонд морь минь байх ёстой л гэж боддог. Морио айрагдуулж, түрүүлгэчихээд наадмын асрын өмнө морио цоллуулаад, айраг амсах нь бүхий луяачдын баяр баясал байдаг. Уяач хүний эрхэм зорилго тэр байхгүй юу.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Дээр үед хөгшчүүл “Илжигтэй газрын морь давхидаггүй” гэж хэлдэг байсан. Манай аймагт илжиг орж ирсэнээр Ховд аймгийн морь тийм сайн давхихгүй байгаа юм болов уу гэж санаа зовниж явдаг. “Нэг илжиг дуугархад мянган адууны хийморь доройтдог” гэж үг бий. Тэгэхээр энэ асуудлыг даруйхан шийдээсэй гэж хүсдэгдээ.
-Ярилцсанд баярлалаа.
Ш.Бадмаа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
117.111.28.199
Сайхан үлээжээ
Reply