Д.Рагчаа Гарьдад хүндэтгэл үзүүлэв

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 24 -нд

Архангай аймгийн Булган суманд монгол улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Р.Пүрэвдагва нарт хүндэтгэл үзүүлэх бэсрэг наадам боллоо. Уг наадам хоёр насны морь уралдаж, хүчит 64 бөх зодоглосноос улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэв. Их шөвөгт улсын начин Ду.Батбаяр, Б.Амарзаяа нар шалгарлаа. Уг наадмын үеэр Булган сумын ЗДТГ болон нутгийн ард олон, хамаатан садангууд нь хоёр шинэ цолтондоо хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулснаас гадна Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс шинэ гарьд Д.Рагчаад 10 сая, шинэ начин Р.Пүрэвдагвад 5 сая төгрөг гардуулав. Булган сумаас улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал, улсын начин Б.Ойдов, С.Пунцаг, Р.Пүрэвдагва нарын улсын цолтнууд төрөн гарчээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна