Булганынхан Н.Түвшинбаярт зориулж бэсрэг наадам хийнэ

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 23 -нд

     Булган аймгийн Сайхан сумын агаараар амьсгалж айраг идээг нь ууж өссөн Найдангийн Түвшинбаяр хүн төрөлхтний спортын их баяр олимпийн дэвжээнээс хос медаль авчирсан билээ. Дөрвөн жилийн өмнө дөч гаруй жил хүлээсэн олимпийн алтан медалийг эх орондоо авчирсан нутгийн хүү Н.Түвшинбаярт зориулж   Булганчууд  алдрыг мялаах бэсрэг наадмаа сvр дуулиантай хийж байсан. Хvчит 128 бөх ир бяраа vзэж, их нас, соёолон насны морьд шандас юугаа сорьж, хvvхдийн гийнгоо Булган хангайд цангинаж байсан. Тэгвэл энэ жил ч тус аймгийнхан аваргад зориулж медаль угаах баяр наадмыг энэ сарын сүүлээр тэмдэглэхээр зэхэж буй ажээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна