Аймгийн Алдарт уяач Я.Галбат: Олон хүнийг баясгах тэр мөч хичнээн сайхан билээ
А.Тэлмэн
-Ховд аймгийн “Алтай унага” уяачдын холбооны тэргүүнээр та олон жил ажилласан. Ажиллах хугацаандаа ямар өөрчлөлт шинэчлэлтийг хийж байсан бэ?
-Тиймээ. Миний хувьд тус холбооны тэргүүнээр найман жил ажилласан. Одоо бол би тэргүүлэгчээр ажиллаж байна. Тэр үед холбоо маань шинэхэн байгуулагдсан байсан. Уяач нар маань ч идэвхитэй. Морьд анхнаасаа зөв гарвал наадам будлиангүй сайхан боллоо гэж наадамчин олон үздэг. Тийм учраас морьдоо зөв гаргах тал дээр бодлого барьж ажилласан юм. Морь хүүхдээ ч үүн дээр сургах хэрэгтэй байлаа. 300 гаруй эр бяр нь жагссан морьдыг л олсны цаана зогсоож гаргах тэр амжилтын төлөө зүтгэсэн. Тиймдээ ч зорилгодоо хүрсэн шүү. Нэгэн наадам дээр Баянмөнх аварга манай морьдоо гаргаж байгааг хараад гайхаж байсан. Аймгийн төв дээр болж байгаа наадмуудад голдуу зэвсэгт хүчний 123-р ангийнхны бие бүрэлдэхүүнээс их тусалдаг.
-Одоо гарааны төхөөрөмжийг аливаа уралдаан дээр ашигладаг болсон. Танайх гарааны төхөөрөмжтэй болсон уу?
-Өнгөрсөн жил би өөрийн биеэр хотруу явж гарааны төхөөрөмж авчирсан. Хотгойдын хурд ч юмуу томоохон наадам дээр очиход манай морьд гарааны төхөөрөмжийг танихгүй, хүүхдүүд нь мэдэхгүй байсан. Морьд маань гарааны төхөөрөмжөөс үргэж зугтах гэх мэтийн асуудал гардаг. Иймээс бид гарааны төхөөрөмж зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн. Саяны баруун бүсийн даншиг наадмаар Баян –Өлгийн морьд бидний өмнөх шиг байна. Төхөөрөмж хараад үргэдэг. Уралдаан зохион байгуулахад гараа маш чухал. Гараа буруудвал олон уяач, олон хүнийг гомдоодог. Гараа сайн бол бариа сайн гэж.
-Таныг том том уяачдыг орон нутагтаа авчирч хэд хэдэн сургалт явуулсан гэсэн?
-Бидэнд мундагуудтай уралдах өдөр удахгүй ирнэ гэж боддог. Морины ганц доктор Төмөрхадуур гуайг авчирч уяачдын холбооныхондоо сургалт явуулж байлаа. Мөн МУ-Алдарт уяач Од, Манлай уяач Батчулуун, Тод манлай Даваахүү нарыг авчирч Ховд аймгийнхаа нийт уяач нартай уулзуулсан. Уулзалтан дээр уяач нар маань тэдгээр хүмүүсийн ярианаас олон зүйлийг олж мэдэн өөрсдийн уяандаа хэрэгжүүлсэн гэж боддог. Ховдчуудын дэг сургууль өөр. Эртнээс нааш уламжлагдаж ирсэн арга барилтай. Гэхдээ бид төв Халхын уяанаас суралцдаг. Тэднээс сурах зүйл их бий.
-Таны хувьд аймгийн Алдарт уяач цолоо хэдэн онд авсан бэ? Ер нь хэдий үеэс морьтой холбогдсон бэ?
-1993 онд манай аав Казакстан луу шилжиж байгаа Казакуудаас нэг азарга адуу худалдаж авч байсан. Тэдгээр адуутай өөрийнхөө морьдыг сэлбээд морь уяж эхэлсэн дээ. Аавтайгаа хамт олон жил уясан. 2008 онд аймгийн Алдарт цолоо дөрвөн түрүү, найман айргаар авсан. Аймагт нийт 12 айраг авсан байдаг юм.
-Анхны айргаа хаанахын ямар наадмаас авч байсан бэ?
-Ховд аймгийн Мянгад сум бол морь уях тусгай школьтой л доо. Хурд ч сайтай. Морь унадаг хүүхдүүд нь өөр өөрийн гэсэн дэгтэй байдаг. Мянгадаас Баасансүрэнгийн Баасандорж гэдэг хүнээс хоёр азарга худалдаж авснаар миний хурдны эх үүсвэр тавигдсан. “Алтайн унага-99” даншигт би Мянгадаас авсан хурдан азаргаараа анхны айргаа авч байлаа. Би тэгэхэд ёстой нулимсаа нууж чадаагүй. Манай дүү бид хоёр хоёулаа мориныхоо хоёр талаар ороод л бие биенээсээ нуугдаад л уйлаад байсан. Бүүр анх морио 15-аар орж ирэхэд нь би хичнээн их баярлаж байсан гээч. МУ-ын Манлай уяач Мөнхтөрийн Хэнтийгээс авч өгсөн азаргатай бий. Сүхбаатараас азаргатай болсон.
-Уясан адуугаа айраг, түрүү өргүүлэх нь уяач хүний жаргал. Уяач хүний нөр их хөдөлмөрийн үр шим тэнд л харагддаг?
-Тийм шүү. Морь уях нь хүмүүжлийн өндөр ач холбогдолтой. Морь уясан хүн хүнтэй маргадаггүй, архи дарснаас хол байдаг. Би энэ бүхэнд өөрийн чадах хэрээрээ л суралцсан л даа. Моринд дөнгөж шимтэн орж байхдаа морины ирийг хэрхэн яаж оруулах талаар сайн уяачдын байгаа газарт очиж судалдаг байсан. Бүр гэрээр нь очиж хонож өнжиж явдаг тийм их дурласан байлаа. Уяач хүний хөдөлмөр зэрвэсхэн харахад амар мэт боловч үнэндээ маш хүнд. Бороо цастайд уяна. Өдөр шөнөгүй адууныхаа дэргэд байж шөнө нь нойргүй хонох бол асуудал биш болчихдог. Харин морть түрүүлж, айрагдах агшин бол уяач хүний жинхэнэ хөдөлмөрийн үр шим байдаг. Олон хүнийг баясгах тэр мөч хичнээн сайхан билээ. Надад МУ-ын Тод манлай уяач нэг хүн хэлж байсан. Уяач хүн нас барлаа гэхэд шууд диваажинлуу явна гэж. Учир нь олон хүнийг нэг дор баярлуулж, цэнгүүлдэг. Түрүү морийг хараад самсаа нь шархирдаггүй монгол хүн гэж байхгүй. Уухайлж, гийнгоолох нь тэдний сэтгэлийн илэрхийлэл баясал байдаг.
-Ховд аймгийн “Алтайн унага” уяачдын холбоо цаашид юуг анхаарч ажиллавал зүгээр гэж та боддог вэ?
-Намайг тэргүүнээр ажиллаж байх үед Ховд аймгаас 14-н хүн улсын Алдарт болж байлаа. Манайхан сүүлийн үед адууныхаа цусыг нэлээн сайжруулсан. Ховдын адуу хэдэн жилийн дараа эрс сайжирна. Энд тэндээс олон адуу авчирч байна. Хамгийн гол анхаарах зүйл бол тэрхүү авчирсан адууныхаа хурд, эр бяр, ид хавыг хэрхэн яаж оруулах вэ гэдэг асуудал дээр л тогтож анхаарч ажиллах нь зүйтэй байхаа. Холбооны бүтэц зохион байгуулалтын тал дээр сайжирч байна. Анх бид олсоо барьж морьдоо гаргадаг байсан бол одооөөрчлөгдсөн. Миний хувьд цаашдаа холбооныхоо ажилд өөрийн мэддэг чаддаг бүхнээ зориулж ажиллахад бэлэн байгаа.
Ш.Бадмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна