Есөнзүйл сумын 80 жилийн ойн баяр наадмын нэгдсэн цуваа
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн баяр наадам 8 сарын 19-21 өдрүүдэд өргөн дэлгэр болж өнгөрлөө. Наадмыг нээж анхдугаар богд Өндөргэгээн Занабазарын номын өргөөг нээсэн бөгөөд хүчит 128 бөх барилдаж зургаан насанд 120-150 хурдан туурт тоосооо өргөсөн байна. АХ-ын 91 жилийн ойн улс бүсийн наадмуудад түрүүлж айрагдсан газар газрын шигшмэл хурд цуглаж шандас шалган уралдан түрүү морио гурван сая 500 мянгаар байлжээ. Мөн сумын ойн наадамд зориулан Улаанбаатар хот дахь Есөнзүйл сумын нутгийн зөвлөлөөс гарааны төхөөрөмж бэлэглэсэн байна. Ингээд тус наадмын нэгдсэн цувааг хүргэж байна.
Азарга
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд улс бүсийн уралдааны түрүү айргийн эзэд мордсон уралдаанд Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, "Унаган хурд" галын уяач Д.Баяраагийн шувуухай хүрэн хязаалан түрүү магнайд хурдалсан байна. Шувуухай хүрэн улсын наадамд хязаалангийн айргийн гуравт хурдалсан. Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Дэрэн сумын аймгийн Алдарт уяач Ц.Бямбасүрэнгийн хүрэн /улсын наадамд аман хүзүүдэж, Төвийн бүсд хүүхэдгүй түрүүлсэн/ азарга хурдалж, айргийн гурав, дөрвөөр Д.Онон манлайн 2 хул азарга /Улсын наадамд дөрвөлж, төвийн бүсд түрүүлсэн Д.Сугарын хул, төвийн бүсд айрагдсан Х.Улам-Өрнөхийн хул/ давхин уясан эзэн унасан хүүхдээ баясгалаа.
Их нас
Их насны морьдын уралдаанд Орхон аймгийн уяачдын холбооны нарийн бичгийн дарга Д.Баясгалангийн зээрд түрүү магнайд хурдалсан байна. Харин аман хүзүүнд Булган аймаг Гурванбулаг сумын уугуул, "Авзага трейд" ХХК-ийн захирал П.Мэндбаярын хар. /Хар морь саяхан болсон Макс группын 20 жилийн ойн баяр наадамд мөн аман хүзүүнд хурдалсан/ Харин айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул аймгийн Алдарт уяач З.Отгоннасангийн хүрэн, айргийн дөрөвт Завхан аймаг Цэцэн-Уул сумын уугуул Манлай уяач Б.Содномцогийн Харцага зээрд, айргийн тавд Архангай аймгийн Сандаг-Очирын хул морь тус тус хурдалсан байна.
Соёолон
Хурдан соёолонгийн уралдаанд “Макс”-ын Д.Цэрэнжигмэдийн хүрэн соёолон магнайдаа тоосгүй хурдалж наадамчин олноо баясгасан байна. Харин аман хүзүүнд Өвөрхангай аймаг Есөнзүйл сумын П.Сэргэлэнгийн зээрд, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Уянга сумын Загарзүсэмийн зээрд, айргийн дөрөвт “Макс”-ын Д.Ганбаатарын шарга, айргийн тавд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул нийслэлийн Алдарт уяач "дааган" хэмээх Ц.Цэнд-Аюушийн хээр /Макс группын уралдаанд айргийн тад хурдалсан/ соёолон тус тус давхисан байна.
Хязаалан
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул аймгийн Алдарт уяач Б.Нохойцагааны цавьдар давхар уяагаар түрүү магнайд хурдалсан байна / “Их-мандал-2012” Говийн бүсийн даншиг наадамд аман хүзүүнд хурдалсан/. Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул аймгийн алдарт уяач Санчирын хонгор, айргийн гуравт Төв аймгийн Архуст сумын Махбалын зээрд, айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Ц.Амарсайханы хээр, айргийн тавд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Эрдэнэбулганы цагаан давхижээ.
Шүдлэн
Харин шүдлэнгийн уралдаанд "Их мандал 2012" говийн бүсийн уралдааны түрүү, аман хүзүүний 2 үрээ дараагаараа иржээ. Тодруулбал Дундговь аймгийн Өлзийт сумын ААУяач Ч.Дэмчигцоодолын хул үрээ түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын улсын Алдарт уяач Д.Хишигжаргалын бор үрээ аман хүзүүдсэн байна.
Даага
Есөнзүйл сумын түүхт 80 жилийн ойн хурдан дааганы уралдаанд Өвөрхангай аймгийн Алдарт уяач С.Ганболдын хээр даага ирээдүйн түмний эх болохоо харуулан цулбуур өргүүлсэн байна. Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Тарагт сумын аймгийн Алдарт Цэрмаагийн зээрд, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын Ганзоригийн халтар, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Алтангэрэлийн зээрд, айргийн тавд Улаанбаатар хотын Отгоны хээр хурдалжээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна