Зүүн бүсийн уралдааны хурдан соёолонгийн фото

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 22 -нд

Хурдны өлгий Сүхбаатар аймаг үүсч байгуулагдсаны 70 жилийн ойтой давхацсан зүүн бүсийн хурдан морины уралдаан дэлгэр сайхан боллоо. Гурван өдрийн турш дэнж хотойтол наадсан Сүхбаатарчууд зургаан насны түрүүгээ нутагтаа үлдээсэн нь бахархууштай  санагдсаныг хэлэх нь зүйтэй байх. Ингээд эрхэм уншигч та бүхэндээ зүүн бүсийн хурдан морьдын фото зургийг хүргэж байна.
Соёолон
1. Ц.Бат-Эрдэнийн алаг, Сүхбаатар аймаг Дарьганга сум
2. П.Баянхүүгийн хүрэн халзан, Сүхбаатар аймаг Дарьганга сум
3. Ц.Баянмөнхийн хонгор, Сүхбаатар аймаг Онгон сум
4. Д.Аюурсэдийн саарал, Сүхбаатар аймаг Дарьганга сум
5. Л.Гансүхийн хээр, Наран сум

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна