Сүхбаатарын Түмэнцогт сумын уяач С.Гантөмөр: Алтан-Овоогоо тахьсан болохоор Сүхбаатарчууд одтой байна

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 22 -нд

-Сайхан наадаж байна уу?
-Сайхаан, сайхан наадаж байна уу? Намайг  С.Гантөмөр гэдэг.  “Макс”-ын наадамд миний хонгор үрээ айргийн таваар хурдаллаа. Халхын довтой хурдан хүлгүүд цугласан байгааг харахад бахадмаар байсан ч эмээх сэтгэл төрж байлаа. Наадам өргөн дэлгэр сайхан болж байна.
-Энэ жил хаана хаана наадав?
-Сайхан наадаж байна. Нар хур тэгширсэн дэлгэр наадам боллоо. Сумандаа л наадлаа даа. Сая Сүхбаатар аймгийн 70 жил, Алтан-Овооны тахилга, зүүн бүсийн даншигт  хонгор үрээ түрүүлсэн. Залгаад “Макс”-ын наадамд айргийн таваар хурдаллаа. Бид энэ жил  Алтан овоогоо тахьсан болохоор  манайхан одтой сайхан наадаж байна. Энэ жил нийтээрээ олз омог дүүрэн байна гэж ихэд бэлгэшээж байгаа.
-Таны үрээний уяа сойлгыг Манлай уяач С.Төмөр-Очир тааруулдаг байхаа?
-Тийм ээ, Манлай уяач Төмөр-Очир миний төрсөн ах  байгаа юм. Бид хамтдаа морио уяцгаадаг.
-Баярлалаа, сайхан наадаарай.
-Та бүхэн ч гэсэн сайхан наадаарай. Мөн “Макс” группийн хамт олондоо 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна