Улсын начин Ж. Амартүвшин: Начны даваанд олон унахаар зүрх зүсэгддэг юм билээ
Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат “Хантайшир” дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх, улсын начин Ж.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр найман жил спортоор хичээллэсэн хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэн өнөө жил начин хэмээх цол хүртэв.
-Тавын даваанд олон бүдэрсний эцэст улсын начин хэмээх эрхэм цолыг энэ жил хүртлээ. Баяр хүргэе?
-Баярлалаа. Улсын цол өндөр босготой юм байна. Олон жил хөдөлмөрлөсний хүчинд өнөөдөр улсын начин хэмээх сайхан цолны эзэн болсонд сэтгэл өндөр байна.
-Энэ жилийн наадмаар шинэ цолтон олон төрөхгүй гэсэн тооцоо байсан. Энэ жил таны хувьд эв, ээлж тааравуу, эсвэл...?
-Тэр өдрийн аз мэдсэн дээ. Тавын даваанд олон удаа өвдөг шороодохоор болохгүй юмыг болгох гээд зүтгээд яах юм бэ гэж бодогдох болсон. Аймгийнхаа наадамд явж, долдугаар сарын 10-нд ирээд бүртгүүлсэн. Ахмад настнууд “Болдог л юм” гэхэд зарим нь “Үнэхээр хийморьтой байлаа шүү” гэж баяр хүргэж байсан. Олон жилийн хөлс хүч, хөдөлмөрийг наадмын торгон ногоон дэвжээ ивээнэ гэж ахмад бөхчүүд хэлдэг байсан. Ёсоор боллоо.
-Улсын наадмын тавын даваанд гурван удаа өвдөг шороодохоор харамсалтай санагдалгүй яах вэ. Энэ жил чадахгүй бол больё гэсэн бодол байв уу?
-Өмнөх жилүүдэд их юм бодогдож, сэтгэл түгшдэг байсан. Энэ жил судлаад үзэхэд миний оноолт их хатуу таарах магадлалтай байсан. Зарим бөх “Чи тэрэнтэй таарах юм байна. Шинэ цолтон төрөхгүй юм биш үү” гэж ярьж байсан. Би ч энэ жил юу л болдог бол. Юутай ч нутагтаа очиж барилдаж ирье гээд хүлгийн жолоо залсан. Наадмын өмнө хотод ирээд бүтэн жил бэлтгэл хийснийхээ үр шимийг гаргая, үнэхээр аз хийморь ивээж авах ёстой цолоо авах байлгүй дээ гэж залбирч байсан. Өмнөх жилүүдийнх шигээ догдлоогүй. Олон жил унахаар зүрх зүсэгддэг юм билээ.
-Дөрвийн даваа дөмгүүдийг тодруулан гаргадаг. Улсын заан Д.Амгаланбаатартай таарсан оноолт хэр байв?
-Шилдэг заануудын нэг болох Д.Амгаланбаатартай таарч барилдсан. Ер нь дөрвийн давааны оноолтод заануудтай таарна гэдгээ мэдсэн. Даваа болгон чанга хариуцлагатай байсан.
-Ид барилдах ёстой улсын арслан Д.Ганхуяг таньд тавын даваанд тахимаа өгсөн. Есөн цагаан хөлт тугаа тойроод явж байхад өөрийн эрхгүй баярласан уу?
-Тав дав¬чихаад сэтгэл хөдлөлөө дарсан. Есөн хөлт цагаан тугаа таван удаа тойрох хувьтай байж дээ. Өөрийн эрхгүй огшоод нулимс унагасан. Улмаар наадамд түрүүлэх эрэмбэтэй үлдэх бөхтэй таарч өөрийнхөө бодож байсан мэхээ даацтай хийсэндээ сэтгэл хангалуун байсан. Энэ жил бөхчүүдийг зүлэг ногоон дэвжээн дээр хувийн тоглолт хийхийг хатуу хориглосон. Тиймээс хувийн тоглолт хийгээгүй.
-Арсланг найрааны начин төрүүллээ гэх юм?
-Манай монголчууд их сонин “Энэ хүүхэд начин болох ёстой” гэж ярина. Нөгөөх нь начин болсных нь дараа “Найрааны начин” гээд буруутгаад байдгийг би ойлгохгүй байгаа. Д.Ганхуяг арслан 2010 онд намайг тавын даваанд авч хаяж байсан. Энэ жил дахиад авч барилдая гэж бодсон байх л даа.
-Харцага цолны болзол хангах боломж байсан уу. Зургаагийн даваанд Х.Мөнхбаатар арслантай хэрхэн барилдахаар төлөвлөсөн бэ?
-Мэдээж харцага цол бодогдолгүй яах вэ. Начин цолондоо ханахгүй шүү дээ. Улсын арслантай тайван барилдсан. Жаахан алдаа гаргасан. Түүнийг нь арслан ашиглаад намайг унагасан. Гэхдээ харамсахгүй ээ.
-Х.Мөнхбаатар арслан гурвын даваанд танай сумын харьяат улсын начин Н.Баярмагнайг амалсан. Танай сумын бөхчүүдийг тасалж авч хаядаг нь халгаатай бөх юм шигээ. Яагаад тэгдэг юм болоо?
-Хүмүүс тэгж ярьдаг юм. Яах вэ цолны эрэмбэ байгаа болохоор ямар бөхөө амлах нь тэр хүний эрх шүү дээ.
-Улсын начин С.Багахүү булган сүүлтэйгээ харууллаа. Цаашид ч танай сумаас улсын цолд хүрэх залуу бөхчүүд төрөн гарч ирж байгаа байх?
-Тийм шүү. С.Багахүү бид хоёр дунд сургуулийн нэг ангийн андууд. Бигэрээс төрөн гарсан гурав дахь улсын начин цолтон нь би. Бид хоёр наргиад наадмын бэлтгэл дээр “Булган сүүлээ хайрла, булган сүүлээ хайрла” гээд би араас нь дагахаар урдаас “Миний үгэнд орохгүй бол булган сүүлээ өгөхгүй шүү” гээд хошигнодог байж билээ. Өнгөрсөн жил хоёулаа начин цол хүртэх болов уу гэж бодсон ч би болж чадаагүй юм. Манай сумаас аймгийн арслан Ж.Алтаншагай, энэ жил аймгийн начин цол хүртсэн С.Содбаяр, сумын заан Н.Батсайхан, сумын заан Ц.Эрхэмбаяр гээд сайхан залуучууд гарч ирж байна. Хамгийн гол нь тэдний хөдөлмөр мэднэ дээ.
-Таны барилдааны онцлог юу вэ. Барилдаандаа хэр дүгнэлт хийдэг вэ?
-Хурдан шийдэмгий талдаа. Хаясан ч унасан ч хурдан барилддаг. Нуруу намтай болохоор том биетэй бөхчүүдэд золгоод барилдахаар бярдуулна шүү дээ. Тиймээс аль болох золгохгүй барилдахыг хичээдэг. “ТВ-9” телевиз барилдаан бүрийг давтан үзүүлж байна. Тэндээс барилдаанаа үзэж, дүгнэлт хийнэ.
-Таны дархан мэх?
-Анх хонгодох мэх хийдэг байсан. Одоо бүгд жин нэмээд хонгодуул¬даг бөх байхгүй болсон доо. Би цаашдаа золгооны барилдаандаа анхаарна.
-Аймгийн арслан С.Мөнхсүхтэй хамт их спортоор хамт хичээллэх болсон үеэ дурсвал?
-1997 онд хотод орж ирээд “Хангай” клубт Ч.Дамдиншарав, Д.Оюунболд багш нарын удирдлага дор хичээллэж эхэлсэн. С.Мөнхсүх ахтай бэлтгэлд хамт явсаар их дотноссон доо. Үндэсний бөхөөр ч хамт бэлтгэл сургуулилалт хийдэг. Надад их тус дэм болж зөвлөдөг хүн. Тэр хүн намайг А.Сүхбат аваргатай танилцуулж, багш шавь болгож өгсөн. Аваргаас сурч мэдсэн зүйл олон бий. Барилдааныхаа алдааг оноог ярилцаж, хамт бэлтгэл сургуулилалт хийдэг байлаа. С. Мөнхсүх ах одоо “Женко” клубийн дасгалжуулагчаар ажиллаж, олон сайхан шавь бэлтгэж байна. Шавь нараас нь сайн барилдах залуу олон. Энэ жил улсын начин цолны болзол хангаад хамгийн түрүүнд багшдаа очиж үнсүүлсэн.
-Их спортоор ямар амжилт гаргасан бэ?
-Миний анхны багш бол нутгийн ах, самбо бөхийн ОУХМ О.Нарангэрэл. Долдугаар ангиа төгсөөд аймгийн аварга шалгаруулах тэмцээнд явах гээд бэлтгэл хийж байхад О.Нарангэрэл багш нутагтаа очсон байсан. Намайг 14 хоног бэлтгэл хийлгэж би хоёрдугаар байрт орж байсан. Хотод ирснийхээ дараа багшийнхаа зөвлөсний дагуу чөлөөт бөхийг сонгож“Хангай” клубт орж байлаа. Өсвөрийн УАШТ-ээс 1998 онд мөнгө, 1999 онд алтан медаль хүртэж, дараа нь нэг жил бэртэлтэй байсан. Тэгээд Д.Оюунболд багш өөд болж, “Хангай” клуб тараад, би өөр газар бэлтгэл хийж байгаад 2003 онд залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, тэгээд үндэсний бөх рүү орж аварга А.Сүхбатын шавь болсон доо. Д.Оюунболд багш минь өнөөдөр амьд сэрүүн байсан бол чөлөөт бөхөөрөө амжилт гаргах байсан байх гэж боддог. Өөрийгөө азгүй ч юм уу гэж бодох үе бий шүү.
-Та бөхийн удамтай юу?
-Манай аавын нагац аймгийн заан Лхагвасүрэн, ээжийн талд аймагтаа тав түрүүлсэн Сочин гэж хүн байсан. Аав, ах хоёр аймгийн начин цолтой. Багаасаа ахтайгаа жижиг гэрийн өрх дээр ноцолдож өссөн. Тэгээд аав маань ахыг эрдмийн мөр хөөлгөж намайг бөхөөр явуулсан даа.
-“Начны найраа ид залуужиж наадмын ханш уналаа”гэх шүүмжлэл бөх сонирхогчдын дунд байна?
-Цол авах гэж байгаа залуу бөхчүүдийг дэмждэг жудаг байна. Нэгнээ дэмжиж юу нь болохгүй гэж. Тэр болгоныг найраа гэж ойлгож болохгүй. Начны найрааг би дэмжлэг гэж ойлгодог.
-Аймгийн наадмуудад гадны бөхчүүдийг барилдуулахгүй байх нь ажиглагдах болжээ?
-Наадах чинь том асуудал болсон байна. Монгол хүн, монгол бөх аль ч аймаг нутгийн наадамд зодоглож ард түмнээ баясгаж явах ёстой баймаар. Гэтэл гадны бөхчүүд гээд нэгнээ хяхаж хавчих үзэгдэл гараад байна. Хаа хамаагүй гадаадын бөх ирээд барилдах гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх юм. Дов жалганы үзэл гаргамааргүй юм. МҮБХ үүнийгээ анхааралдаа авах нь зөв байх.
-Наадмын дараа сэргээшийн асуудал их хөндөгддөг. Заалны барилдаанд ч энэ төрлийн шинжилгээг хийж баймаар санагддаг?
-Олон яригдсан ч газар аваагүй юм. Хөвсгөл аймгийн арслан Г.Батпүрэв уг нь бөхчүүдээр гарын үсэг зуруулаад цуглуулж явсан. Тэгээд газар аваагүй. Ер нь сэргээшийн шинжилгээ авч байх нь зөв л дөө. Ядаж заалны томоохон барилдаануудад авдаг байх хэрэгтэй. Жишээлбэл, цагаан сарын, дөрвөн уулын хишиг, улс тунхагласны баярын, нийслэлийн өдөрт зориулсан барилдаанд авах хэрэгтэй.
-Та үндэсний бөх гэдэг спортын өрхийг нь таталцаж, үүдийг нь нээж яваа хүн. Монгол бөхийн өнөөгийн төлөв байдал яг ямар түвшиндээ явна вэ?
-Монгол бөх сайхан хөгжиж байгаа. Одоо цагт 512 бөх барилдахад цөөдөхөөр болжээ. Наад зах нь заалны барилдаанд 256 бөх барилдахад цаана нь 100 гаруй бөх хасагдаж байна. Тиймээс сайн барилдахаар залуу сайхан бөхчүүдээ дэмжиж, дээш гаргаж ирэх нь зөв. Бөхийн олон сургууль байгаа цагт 1024 бөх барилдахад буруудахгүй.. МҮБХ-ноос нийтийн монгол бөх барилдуулдаг болсон. Гэхдээ хэд хэдэн асуудал байна. Бид нар шиг бэртэл гэмтэлгүй бэлтгэл хийнэ гэж байхгүй. Яаж унагавал гар, хөлөө бэртээхгүй байх талаар зааж зөвлөмөөр юм шиг. Маргааш нийтийн бөх барилдана гэж байхад өмнөх өдөр нь сургалт явуулдаг байх хэрэгтэй. МҮБХ хийж хэрэгжүүлэх ажлаа мэдэж байгаа биз дээ.
-Монгол бөхийн ёс жудгийг залуу бөхчүүд орхигдуулаад байх шигээ. Ахмад үеийн том цолтой бөхчүүдээ хүндлэхгүй болж байна уу даа?
-Залуучуудыг ажиглаад байхад ахмадуудаа хүндлэх юм алга. Том цолтой бөхчүүд “Бид нарын үед ахмад цолтой бөхчүүдийнхээ толгой руу хүчтэй цохихоос ч айдаг, эмээдэг байсан” гэж ярьдаг. Одоо бол урдаас нь бараг “Ална шүү” гэх бөх мэр сэр байна. Спортын зан ааш байлгүй яах вэ. Хамгийн гол нь түүнийгээ зөв гаргах хэрэгтэй. Ахмад үеэ хүндэлж үлгэр дууриалал, заавар зөвөлгөө авч байх хэрэгтэй. Миний хувьд монгол бөхөөр барилддаг бүх сайхан бөхөө хүндэлдэг. Улсын гарьд Д.Рагчаа, улсын харцага Т.Мөнгөнцоож гээд бусдадаа үлгэр дууриалал болж, биеэ зөв авч яваа бөх олон байна.
-Барьц сонгохын хүлээн зөвшөөрдөггүй хэсэг байна. Ингэх болсноор мэхийн уран гоё хувилбар цөөрч, зарим нь мартагдлаа. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Цаг хэмнэх үүднээс үүссэн байх. Шөнө дунд хүртэл хаялцаж, давдаггүй үе байлаа шүү дээ. Залуучуудын хувьд монгол бөхийн дүрмээр барилдах тул зарим нь дэмжиж байгаа байх. Барьц сонгуулахыг хүн бүр өөрөөр тайлбарлаж байгаа. Барьц хүлээгээд уран гоё барилдаан үзүүлэхээ байсан нь үнэн. Үүнийг өөрчлөх хэрэгтэй байх аа.
-Бөхийн хүрээнийнхэн таныг “оюунлиг бөх” гэж ярих юм?
-Оюунлиг нь ч юу байх вэ. ИЗИС-ийг хуульч, эрхзүйч мэргэжлээр төгссөн. Насаараа барилдаад явахгүй байлгүй. Барилдахаа болихоор мэргэжлийнхээ дагуу ажиллах байх.
-Наадмын өмнө нутгийн уул усандаа залбираад гарсан уу?
-Шүтлэгтэй шүү. Нутгийнхаа Бурханбуудай, Хөхсэрхийн нуруугаа сэтгэлдээ бодож өөрийгөө даатгана. Будда шүтнэ. Өглөө ажилдаа гарахдаа арцаа уугиулж, бурхандаа мөргөж, ажлаа даатгаад гардаг даа.
-Тамирчдад бэлтгэл сургуулилалт хийх гэхээр санхүүгийн асуудал их тулгардаг байх. Та хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Тамирчин хүнд уураг, амин дэм зайлшгүй хэрэгтэй. Зарим компани бөхчүүддээ амин дэмийг нь аваад өгдөг юм билээ. Намайг дэмждэг компани байхгүй. Одоогоор төрсөн болон хуурай ах нар маань бололцоогоороо авч өгдөг. Ах нартаа их баярлаж явдаг шүү.
-Цолны найр хийх нь цол ахихын билгэдэл гэдэг. Начин цолны найраа хэзээ хийх вэ?
-Одоогоор хугацаа товлоогүй байна. Сумын удирдлагууд энэ сарын 20-нд нутагтаа хүлээж авна гэсэн. Тэгээд нутаг явах бэлтгэлээ базааж байна даа.
-Тамирчин хүний гаргасан амжилтыг ар гэртэй нь холбож тайлбарладаг. Гэр бүлээ танилцуулна уу?
-Тэгэлгүй яах вэ. Бэлтгэл сургуулилалт гээд олон хоногоор гэртээ байхгүй үе байна. Тэр хойгуур намайг орлоод гэртээ үлдэж байгаа хүн бол яах аргагүй хань минь. Манай хүнийг Д.Нарандэлгэр гэдэг. Сагсан бөмбөгийн спортын мастер. Наадмын маргааш нь надад сайхан хүү төрүүлж өгсөн ч миний амьдралд давхар баяр тохиолоо. Уг нь төрөх хугацаа нь болоогүй байсан юм. Тэгээд 13-нд төрсөн. Том охин А.Энх-Учрал дөрвөн настай бол аавдаа цол атгаж ирсэн хүүдээ А.Хосбаяр гэж нэр хайрласан.
-Сүүлчийн асуултыг таньд үлдээе?
-ХХЕГ-ын харьяа “Хилчин” спорт хороо болон Хилийн цэргийн 0253 дугаар ангийн хамт олондоо баярлаж явдгаа танай сониноор дамжуулж илэрхийлье. Мөн бэлтгэл сургуулилалт хийлгэж байсан “Голден жим” клубийн хамт олонд намайг дэмжиж байсанд баярлалаа гэж хэлье.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна