”Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам” өнөөдөр эхэлнэ

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 22 -нд

”Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам” өнөөдөр Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Тус наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүүхдийн Төлөө Үндэсний газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв хамтран зохион байгуулж байгаа юм. Наадамд Монгол, Хятад, Япон, Солонгос улсын төлөөлөгч хүүхдүүд, гишүүн орнуудын ЮНЕСКО-ийн нарийн бичгийн дарга нар нийт 350 төлөөлөгч оролцох бөгөөд наадамд оролцох хүүхдүүд өнөөдөр ирж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа энэхүү наадмын зорилго нь Ази тивд соёлын олон төрөл зүйлийг харилцан сурталчлах,  хамгаалах, соёл хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгох, энх тайвныг тогтооход хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. “Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам” энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна