“48 цаг” богино хэмжээний кино наадам болно

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 21 -нд

 “48 цаг” богино хэмжээний кино наадам Монголд гурав дахь удаагаа зоxиогдох гэж байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөх юм. Тус наадмын бүртгэл хэдийнээ эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 13-ны хүртэл үргэлжилнэ. Тус наадамд 14-нд баг сугалаа сугалж 16-нд бүтээлээ шалгаруулалтад сойх юм байна. Шилдэг бүтээлүүдийг тухайн үед нь зарлан кино театрын дэлгэцээр үзэгчдийн хүртээл болгох  гэнэ.
Наадмын тэргүүн байр эзэлсэн бүтээл нь энэ оны “48 цаг” богино шагналын төлөө дэлxийн өөр бусад xот, улсаас шалгарсан кинонуудтай өрсөлдөх юм. Тус наадмыг уламжлал ёсоор “Rise pictures” студийн захирал, найруулагч Н.Цогтбаяр “Глоб арт” төв, “NTV” телевиз, “Mongol films group” хамтран зохион байгуулах юм байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна