Залуучуудын ДАШТ-ийн бөхчүүдийн нэрс гарлаа

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 21 -нд

2012 оны чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ гурван төрлөөр энэ оны есдүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Тайланд улсын Паттая хотын “Eastern National Sports Training Center” төвд болно.

Энэ оны тив бүрийн аварга шалгаруулах тэмцээнд бөхчүүдээ оролцуулсан орны бөхчүүдийг уг тэмцээнд оролцсон бөхчүүдээс илүүгүй тоогоор энэ тэмцээнд оролцуулах юм байна. Тэмцээнд 1992-1994 онуудад төрсөн 18-20 насны залуу бөхчүүд үүнд эрэгтэйчүүд 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120, эмэгтэйчүүд 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ийн жингүүдэд барилдана. Жин тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд медаль, өргөмжлөл, 5-10 дугаар байр эзлэсэн бөхчүүдэд өргөмжлөл олгох юм байна. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багуудад цом гардуулна.

4 дэвжээн дээр явагдах энэ тэмцээнд олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгчид ажиллана.

Эрэгтэй

 50 кг - Б.Майдар /“Гацуурт-Олимп” сургууль, азийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/

55 кг  - Э.Бэхбаяр /”Сүлд” спорт хороо, “Азийн хүүхдүүд” спортын наадмын хүрэл медальт, азийн өсвөр үеийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аварга/

60 кг - Т. Түвшинтулга / Гацуурт-Олимп” сургууль, азийн өсвөр үеийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт/

66 кг - Г.Идэрхүү /“Гацуурт-Олимп” сургууль, азийн өсвөр үеийн болон залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын 3 удаагийн аварга/

74 кг - Б.Нямбаяр /Сонгино-Хайрхан дүүрэг, “Ирээдүй” цогцолбор сургууль, залуучуудын улсын аварга/

84 кг - Б.Намхай /”Аварга” биеийн тамирын дээд сургууль, залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт/

96 кг - Д.Хүдэрбулга /”Хүч” спорт хороо, залуучуудын улсын аварга /

120 кг - Э.Оюунболд /”Аварга” биеийн тамирын дээд сургууль, залуучуудын УАШТ-ний хүрэл, хошой алтан медальт/

 Эмэгтэй

44 кг - А.Цэндсүрэн /“Хилчин” спорт хороо, азийн өсвөр үеийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын УАШТ-ний хүрэл медальт/

48 кг - Ц.Бямбазаяа /Батлан хамгаалахын их сургууль, “Азийн хүүхдүүд” спортын наадмын аварга, азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний 3 хүрэл медальт, азийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын УАШТ-ний хүрэл, 3 алтан медальт/

51 кг - Э.Даваачимэг /”Хилчин спорт хороо, азийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, залуучуудын улсын хошой аварга /

55 кг - А.Батцэцэг /”Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб, өсвөрийн ДАШТ-ний мөнгөн медальт, азийн өсвөр үеийн аварга, залуучуудын УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт/

59 кг - С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, өсвөрийн ДАШТ-ний болон азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын хошой аварга/

63 кг - Б.Нямгэрэл /Орхон аймаг, өсвөрийн ДАШТ-ний болон азийн өсвөр үеийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/

67 кг - О.Оюунтуяа /”Аварга” БТДС, Ази тивийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/

Дасгалжуулагч

 Б.Батбаяр   -  Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч

Ц.Баярсайхан - Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч

Б.Баяраа - Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч

Ц.Баярсайхан - Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч

Л.Бадарч - “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн дасгалжуулагч, Улсын харцага

Б.Идэрсайхан - Орхон аймаг, “Ирээдүйн одод” спорт сургуулийн дасгалжуулагч

О.Пүрэвбаатар - “Гацуурт-Олимп” сургуулийн дасгалжуулагч,

Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр  - “Алдар” спорт хорооны дасгалжуулагч,

Гавьяат тамирчин П.Чулуунбаатар -  Хилчин” спорт хорооны дасгалжуулагч

Шүүгч

 Л.Болормаа  - Олон улсын шүүгч

Х.Ганболд  - Олон улсын шүүгч

  Жич: Өнгөрсөн жил Румын улсын Бухарест хотод болсон залуучуудын ДАШТ-нд  59 кг-ийн жинд Б.Батцэцэг хүрэл медаль хүртэж байжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна