Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүллээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 10 -нд

Тулгар Төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний Эрх Чөлөө, Тусгаар Тогтнолоо Сэргээн Мандуулсны 112 жил, Ардын Хувьсгалын 102 жилийн "Үндэсний их баяр наадмын Хязаалан насны морьдын уралдаан"-д Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Жаргалсайханы халтар үрээ түрүү магнайд ирж, торгон жолоо өргүүллээ. Аманд хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Шунхлай группын Пүрэвийн Батсайханы тогоруу халзан үрээ, айргийн гуравт Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Жигмэдийн Дэмбэрэлсайханы бор үрээ, айргийн тавд Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын бор хязаалан тус тус хурдаллаа.

А.Эрдэнэчимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна