Түүхт 50 жилийн ой, төрийн наадамд хурдан бор азаргаа айрагдуулсан хийморилог Алдарт
Хан Хэнтий аймгаар овоглосон улсын цолтнуудын нэг нь Хэрлэн сумын харьяат МУ-ын Алдарт уяач Н.Бажаа агсан юм. Тэрээр 1997 онд улсын Алдарт уяач цолоо авсан бөгөөд хүү Б.Сэргэлэнтэй нь хуучилснаа эрхэм уншигч танаа хүргэж байна.
-МУ-ын Алдарт уяач Бажаа хэмээх таны аавын талаар ярилцлагаа эхэлье.
-Уугуул нутаг нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нэгдүгээр баг, 1931 онд төрсөн юм. Нутагтаа багийн дарга, агент хийж байгаад 1963 онд Хэнтий аймаг руу орж ирсэн гэж ярьдаг байсан. Эцэг эхээсээ тавуул байснаас одоо хоёр нь амьд сэрүүн, бусад нь өөд болцгоосон. Хэнтийд ирэх болсон шалтгаан нь хамгийн том ах нь энд ирж амьдар гэж хэлсэн шиг байгаа юм. Ах нь хотод яаманд ажиллаж байсан, хоёр дүүгийн нэг нь Биндэр, нэг нь Хэрлэн суманд бий. Бага дүү нь залуухан нас барсан гэж ярьдаг юм. Тэгээд Хэнтий аймагт ирээд гэр бүлтэй болж гурван хүүхэд өргөж авсны нэг нь би. Өөрийн төрсөн хүүхэд байхгүй.
-Тэгээд хэдий үеэс морь малтай холбогдсон юм бэ?
-Нутагтаа байхдаа л уядаг байсан гэсэн. Бор азарга нь даагандаа нутагтаа аман хүзүүдэж, 1965 онд Хэнтийд шүдлэн үрээ авчраад аймагт түрүүлгэж, 1966, 1967 онд дараалан түрүүлгэсэн юм билээ.
Бор азарганы эх нь Түвшинширээ сумын Ширээтийн цагаан адууны гүү, эцэг нь Хүүхэн шүүлэнгийн хээр угшлынх. Нутагтаа нэг айрагдаад, Хэнтийд орж ирээд голдуу түрүүлсэн азарга л даа. Аавын аав нь уядаггүй ч гэсэн ойр зуурын унааны адуутай л байсан байх. Харин аав моринд сонирхолтой болохоороо Ширээтийн цагаан адуунаас нэг бор гүү авсан шиг байгаа юм. Бор азарганаас өмнө нутагтаа саарал морь, хээр үрээ сумандаа айрагдуулж байсан гэж ярьдаг байсан.
-Зургийг нь харж байхад нэлээн цэмцгэрдүү, чамбай хүн байсан болов уу гэж санагдлаа?
-Тийм. Ер нь зарчимч хүн байсан. Энэ улс хувьсгалын 50 жилийн ойгоор улаан азарга нь айрагдаж ирээд намар нь авахуулсан зураг гэдэг. 1971 онд улсад айрагдчихаад, 1972 онд аймагтаа түрүүлсэн.
-Амжилтын цувааг харж байхад дандаа аймаг, улсад айрагдаж, түрүүлсэн байх юм?
-Тийм. Ер нь суманд нэг их уралддаггүй байсан юм. Өөрөө ч Худалдаа бэлтгэлийн трестэд жолооч хийдэг, аймгийн төвд ажиллаж, амьдарч байсан хүн. Нас өндөр болоод тэтгэвэрт гарсан хойноо трестийнхээ 100 гаруй адуунаас сүүтэй зээрд халзан даага, саарал шүдлэн үрээ хоёрыг таньж, трестийн дарга Цэрэнжав, малчин Цамба хоёроос гуйж байгаад уясан байдаг. Саарал шүдлэнг хязааланд нь түрүүлгээд, зээрд халзан даагыг дөрөвт, шүдлэнд нь бас дөрөвт хурдлуулсан. Ер нь Нэрэнноров гуай гээд хэд хэдэн хүний адууг уяж айрагдуулсан. Тэр нь амжилтын цуваан дээр нь байхгүй. Манай адууны угшил аймаг хавиар байгаа л даа.
-Сүхбаатар аймгийн Уулбаян сум хэзээнээс хурдтай газар. Тэндээс Хэнтийд ирэхдээ хэдэн тооны адуутай ирж байсан юм бол?
-Бор азаргаа авахдаа л үлдсэн хэдэн адуугаа авчирсан юм билээ. Энэ цуваан дээр бичигдсэн халтар азарга бол бор азарганых нь төл, хоёр удаа айрагдсан адуу. Халтар азарга Галшарын Тагна гэдэг хүнээс авсан хүрэн гүүнээс гарсан. Хүрэн гүүний төл бас хээр азарга байсан. 1973 онд билүү дээ, нутаг руугаа яваад Баазар гэж хүний хурдан Хэлтэн хээр азарганы төл шүдлэн үрээ, байдас хоёр авчирсан юм. Будан үрээ нь соёолондоо нэг аман хүзүүдсэн. Будан байдас нь гүү болоод олон хурдан адуу гаргасны нэг хээр морийг Дугар гуай авч аймагт түрүүлгэсэн. Бас Нэрэнноров гуай хар будан адуу авч дөрөвт оруулж байсан. Ер нь гарсан болгон нь хурдалж байсан л даа. Сүхбаатараас олж ирдэг Хэлтэн хээр азарганы үр гүүний хурд их бий.
-Хурдлуулсан хурдан хүлгүүдээс нь Хэнтий адуу байна уу?
-Хэнтий адуу бараг байхгүй дээ. Хүний ганц нэгэн адуу уяад айрагдуулж байсан. Сүүлд сангийн аж ахуйгаас "Хараа" хэмээх Цэгмид гэдэг хүнээс нэг шарга гүү авч, түүнээс гарсан будан азарганы үр халиун азарга аймагт айрагдаж байсан.
-Ер нь хурдан адуу хэр их цуглуулдаг хүн байсан бэ?
-Захиргаадалтын тэр үед малын тоо хязгаартай, манайх хоёр ч удаа адуугаа нийгэмчилж байсан. Миний мэдэхээр 17-18 тооны адуу аав бид хоёр аваачиж тушааж байсан юм. Түүнээс өмнө тоо нь хэтэрчихээд бас нэг тушаасан гэж ярьдаг байсан. Нийгэмчлэхдээ гол уядаг адуугаа авч үлддэг байсан нь мэдээж. Сүүлд 1990 оноос хойш мал хувьд шилжингүүт таньдаг мэддэг хүнээсээ адуу мал авч байсан л даа. Сангийн аж ахуйн Лувсанпүрэв гэдэг сайхан халтар азаргатай хүн байснаас гүү авсан. Гөлгөө гуай, Мөрөнгийн Норов, Пэрэнлэймаа гэдэг хүмүүстэй үрээ, байдас солилцож байсан. Өөрийнх нь хурдлуулдаг ид оргил үед нь адууг нь нийгэмчлээд авчихсан байхгүй юу. Гэхдээ адуунд дуртай хүн байсан болохоор аргалаад л уядаг байсан шиг байгаа юм. Хөдөөний хүмүүсийн наадам нь бөх, морь хоёр. Тэгээд ч хурдтай газрын хүн морь уяхгүй сууж чадахгүй шүү дээ.
-Бор азарганы эх Ширээт адуу авч байсан гэсэн. Морь малд нүдтэй хүн байсан юм болов уу гэж бодож байна?
-Яг тэр талаар нэг их ярьдаггүй байсан. Хүүхэн шүүлэн гэдэг нь бас сайн яривал садангийн хүн байсан гэсэн. Аавын маань дүү одоо Хэрлэн суманд амьд сэрүүн байгаа л даа. Тэр хүний ярих нь “сайн ярих юм бол манай садангийн хүн байгаа юм” гэж байсан. Садангийнхаа хүний азарганд л Ширээт угшилтай гүүгээ тавьсан юм билээ л дээ. Энэ бор азарганы ах хээр морь нутагтаа хоёр, гурав айрагдсан гэж ярьдаг юм. Гэхдээ аав уяагүй, энд байхад нь найз нөхөд нь уяж хурдлуулж байсан гэдэг. Бас нэг ногоон морь, бага адуунууд нь орон нутагт нь найз нөхөд нь уяад хурдлуулаад байхаар нь явж адуугаа авчирсан юм билээ. Өөрөө энд ирээд ажилтай болохоор хоёр, гурван жилдээ очиж чаддаггүй байсан юм шиг байгаа юм.
-Ер нь уяаны ямархуу арга барилтай хүн байсан бэ?
-Хамгийн гол нь хавар эрт хаана ногоо гарна, тэр газар адуугаа аваачдаг байсан. Өвөл эдэлгээ хийж сайхан хөнгөрүүлээд, уядаг хэдээ унаад ойр зуурын ан гөрөөнд явж нохойгоор үнэг хярс бариулдаг байсан юм. Баянхутаг сумын Эрхтий гэдэг тахилгатай уулын араар хавар эрт адуугаа гаргадаг. Тиймдээ ч манай адуу эрт цайрдаг байсан. Ер нь уяа чангатай. Тэр үед одоог бодох юм бол цөөхөн наадамтай, гол нь аймгийнхаа наадамд зорьж эртнээс бэлдэж, уртын уяа хийнэ. Ер нь манай аав азарга, соёолонгийн уяа тааруулахдаа сайн. Адуугаа нэг их морь болгохгүй, төмстэй адуу хүн амьтанд өгнө, эсвэл азарга тавина. Манайх чинь хоёрхон гүүтэй, 4-5 азаргатай байсан үе бий. Төмстэй адуу уях дуртай. Соёолон азарганд хоёрхон гүү өгнө, бүдүүн азаргыг ч гэсэн дөрвөн гүүнээс илүү гаргахгүй. Азарганы гүүг сайн тохируулна. Зарим жил энэ хавар хэцүү жил болох нь гээд хоёр гүүг нь өөр азарганд тавиад, гүүг нь хасаж ч байсан. Ганц нэгэн хүний морийг айрагдуулсныг эс тооцвол их насны морь төдийлөн нэг их сайн уяж байгаагүй. Даага, шүдлэн ч бас нэг их уядаггүй байсан. Харин сүүтэй даага бол худалдаж аваад ч хамаагүй уяна. Тэр нь адууны тамиртай л холбоотой байсан байх. Сүүтэй даага нэлээн хэд айрагдуулсан шүү. Сөнгө даагыг бол хоёр, гурав ажил хийж давхил үзүүлчихээд, ирэх жилийнх нь бэлтгэл болог гээд тавьчихна. Тэр үед хавар хөөвөр, дэл сүүлний норм өгдөг байсан. Даагандаа мордож амыг нь хагална, үсээ хаяхад нь хэрэг гээд жаахан чийгтүүлж тавина. Зав л гарвал байнга адуун дээрээ очдог, ажлаа таслаад ч хамаагүй явдаг. Өөрөө аймгийн төвд байгаа хэрнээ л морь барих цагаар майхан савтай хөдөө гараад явчихдаг байсан. Социализмын үед өглөө болгон цаг бүртгэдэг байсан болохоор тэр болгоныг зохицуулаад морио уясаар л явсан даа, хөөрхий.
-АХ-ын 50 жилийн ойн төрийн их баяр наадамд улаан азарга нь айрагдаж байсан байна. Дахиж улсын наадамд хурдан хурцынхаа тоосыг өргөсөн үү?
-Улсын наадамд ганц л ирсэн. Ер нь 1960, 70, 80-аад оны үед дандаа аймгийн наадамд уралдаж байсан. Хөдөө суманд ч тун бага явж байсан даа. Тэр үед наадмууд давхацдаг, одоогийнх шиг зөрүүлж хийдэггүй байсан нь ч нөлөөлсөн байх. 1992 онд билүү, зээрд азарга түрүүлэхэд “Одоо арай өөр уяа хийхгүй бол болохгүй болж байна, адууны тамир авалт муу болж байна” гэж хэлж байсан. Бас ч тэжээлийн талаар хүн амьтантай ярьж хөөрдөг байсан. Бие нь гайгүй байсан бол тэжээлээр морь уях байсан байх. Тэр үед манай тийшээ гандуу, ер нь хэцүү байсан учраас бүдүүн адуу л хурдалж байсан болохоос бага адуу хурдлахаа байчихсан. Тамир тэнхээ авахгүй байсантай холбоотой.
-МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг 1997 онд авсан юм байна. Нөхөж олгосон юм уу?
-Бурхан болохоос нь хоёр сарын өмнө бие нь тун муу байхад авчирч өгсөн юм. Урьд нь МУ-ын Алдарт уяач авсан хүн байгаа юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Би бол аймагтаа энэ цолыг авсан эхний хүн байх гэж боддог. Харин аймгийн Алдарт уяач цолыг 1993 билүү, 1994 онд авлуу даа. Зээрд азарга түрүүлсний дараа л өгсөн юм. Улсаас нэг айраг, аймгаас 15 түрүү, 27 айраг авсан байдаг юм.
-Амжилтын цуваа нь 1992 оноос хойш тасарсан байна. Түүнээс хойш наадаагүй юм уу?
-Тэр үед манай ээжийн бие тааруу байгаад 1995 онд нас барсан болохоор 1994-95 оны үед бараг морь уяагүй. 1996-97 онд өөрийнх нь бие тааруу болоод уяж чадаагүй. 1993 онд Гөлгөө гуайтай Марз гэдэг газар уяж байсан юм. Тэгэхэд айраг аваагүй. Ер нь 1980 хэдэн оны орчим айраг аваагүй жил бий л дээ. Хамгийн оргил үе нь гэвэл 1986 онд “Таван айраг авлаа” гэж намайг цэрэгт байхад захиа бичиж байсан юм. Өөрөө ч энэ үедээ “Улсад явж уралдах юмсан” гэж хүнд ярьсан байдаг. Тэр үед одоо шиг морио ачдаггүй, хөлөөр нь явдаг байсан болохоор төвөг чирэгдэл ихтэй явж чадахгүй л байсан байх.
-Аавынхаа уясан хүлгийг нь унадаг байсан байх. Ямар морийг нь унаж байсан бэ?
-Би халтар азарга, хээр азаргыг унаж байсан. Будан азаргыг бол өөр хүн унаж байсан юм. Халтар азарганы үе дөрвөн жилд би унасан. Түүнээс өмнөх улаан азаргыг бүүр түүр мэддэг. Улаан азаргыг Өндөрхааны сангийн аж ахуйд байсан Салтаа Сэдэд гэдэг өвгөний охин Эрдэнэцэцэг улсын 50 жилээр унаж дөрөвт хурдлуулсан. Түүнээс өмнө Шийнэн гэж хүүхэд унаж байсан юм гэнэ лээ. Дараа нь Эрдэнэцэцэг унаж сүүлийн хоёр, гурван түрүүг авч байсан гэсэн.
-Алдартыг залгаж уяа эвлүүлсэн хүн бий юу?
-Би моринд хүндэдсэнээсээ хойш аавтайгаа цуг наадамд явж, ажлыг нь хийж өгдөг л байсан. Аавын адууны удам байгаагийнх өнгөрснөөс нь хойш 4-5 жил уясан. Тэр үед манай тэр хавиар их ган болоод, говь шиг элс шуураад ямар ч адуу тэнхэрч, тарга тэвээрэг авахгүй байгаад олигтой уяж болоогүй. Одоо цаг улирал гайгүй болчихсон байгаа учраас уяна л гэж бодож байгаа. Тэгэхдээ одооны адууны уяа, тэр үеийн аавын уядаг уяа өөр болчихсон байна лээ. Одоо манай аав шиг тэгж айхтар эсгий нөмрөгтэй, зарим үед бүр хоёр давхар эсгий нэмнээтэй хөлсөлдөг хатуу уяа байхгүй л болов уу.
-Бажаа гуайгаар овоглогдсон улаан азарганы удам угшил одоо бий юу?
-Хүнд бол бий. Улаан азарганы үр гүүнээс гарсан үрээ аймагт даагандаа аман хүзүүдээд, шүдлэндээ хөлгүй болсон азарга Батноров руу Чулуунсүх гэдэг хүнд зарагдсан юм. Будан азарганы будан гүүнээс гарсан төл бол Дугар гуай, Гөлгөө гуайд гээд энд тэндгүй бий. Эцэг тал нь улаан азарга шүү дээ.
-Сэргэлэнгийн хувьд 4-5 жил морь уясан гэсэн. Гаргасан амжилт бий юу?
-Миний хувьд олон айраг авч байгаагүй. Аймагт дундуур л ирдэг юм. Зүүгээр мянгатын наадамд аман хүзүү авсан. Манай аавын дүүгийн хүү Ган-Эрдэнэ аймагт хязаалан, соёолон хоёр түрүүлгэсэн. Мөн жижиг наадмуудын хэд хэдэн айраг бий. Би ч ажил төрөл гээд амжихгүй, дүүгээрээ ганц нэг бага адуу оролдуулдаг юм. Тэр маань ч бас сайн явж өгөхгүй л байна. Хамгийн гол нь адуу ч өөр болж, байгаль ч өөр болчихсон энэ үед тэжээлийн, эдэлгээний, уяаны шинэчлэлт хийхгүй бол хуучин цагаар уяад үр дүн гарахгүй нь гэж бодоод байгаа юм.
-Аавтайгаа хамт явсан сэтгэлд хоногшин үлдсэн наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Бид хэд Дэлгэрхаан сумын нутагт 1984-85 оны үед наадамд явж байсан. Тэгэхэд хөдөө сумаар нааддаггүй хүн хоёр соёолон морьтой очоод дараагаар нь оруулж байсан нь их гоё санагддаг юм. Бүр морин тэрэгтэй, майхнаа ачаад 3-4 хоногоор наадамд явна гэдэг чинь гоё шүү дээ.
-Аавынхаа талаар халуун дулаан сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Уясан адуу нь хурдан байж, тод магнай торгон жолоо өргүүлэх болтугай.
-Баярлалаа. Одоо ч аавын үеийн өвгөчүүл байхгүй болж, хууч яриа хөөрөх хүн ч ховор болчихоод байна. Дугар гуай, Гөлгөө гуай л байна даа. Ааваас дүү байхаа даа, Баянхутагийн Батсүх гэдэг өвгөн, Нацагийн Лодой гээд морь мал уядаг лам өвгөн манайхаар орж гардаг байлаа. Мөн Жаргалтхаан, Цэнхэрмандал, Дэлгэрхаан хавиар нутагладаг байсан Будын Цэрэндамба гэдэг үеийнхээ хүнтэй хамт морь уядаг байсан.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна