Б.Батцагаан: Адууныхаа цусыг сайжруулснаар 2011 оноос одтой наадаж байна


Хэнтий аймгийн "Сэцэн ханы хүлэг" МСУХ-ны тэргүүлэгч, улсын шилдэг уяач Б.Батцагаантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Батцагааны моринд орсон түүхээс яриагаа эхэлмээр байна?
-Би чинь удамт уяачдын үр сад. Миний өвөө дээр үеэсээ адуу малтай уяач хүн байсан байгаа юм. Аав маань Биндэр сумын уугуул хүн бий. Багш мэргэжилтэй ч “Гурван нуур” рашаан сувилалд 2000 он хүртэл нярав хийсэн. Энэ ажлынхаа хажуугаар сумын төв дээр адуу малаа тэжээдэг байлаа. Миний хувьд багадаа зуныхаа амралтаар морь унана. Унаач байхдаа нэг их айхтар түрүүлж айрагдуулж байгаагүй ээ. Гурав, дөрвөн л айраг авсан байхаа. Би Дадал сумын найман жилийг төгсөөд, 1998 онд хотод ирж, ХААИС-ийн Газар зохион байгуулагчийн ангид суралцаж 2002 онд төгссөн. Одоо хотод ажиллаж, амьдарч байна.
-Аавын тань нэрийг гаргасан хурдан хүлгэдийнх нь талаар яриач?
-Аав маань Биндэртээ л голдуу наадна. Бадрахын ухаа халзан азарга гэж сумандаа алдартай. Манай аавын унаган адуу байгаа юм. 76,77 оны үед сумын наадамд хол тасархай түрүүлэн ирж байсан. Ухаа халзанг манай ах унаж хурдлуулдаг байлаа. Нэг талаараа бодвол Сонгоол адуу гэж ярьдаг юм даа.Тухайн үедээ том биетэй адуу байсан л гэдэг юм. Аав дээд удам нь эрлийз байхаа гэж ярьж байхыг сонссон. Энэ азарганы үр удмын тав дахь үеийн адуу надад бий. Бас л том биетэй шүү. Гэхдээ үржил селекци хийж сайжруулахгүйгээр нэг удмын адуу удахаараа суманд ч орохоо больдог юм байна. Үүнийг эртнээс мэдсэн гярхай хөгшчүүл адуугаа сайжруулъя гэвэл гүүгээ сайжруул гэлцдэг байсан бизээ.
Манайх Дадал сумын 75, Норовлингийн 75 жилийн ойгоор бага насанд нэг дор зургаан ч айраг авч байсан аатай үе байна. Гэхдээ адуу хурдлах үе гэж байдаг юм шигээ.
-Таны хувьд уяа сойлго тааруулж байна уу?
-Хотод байгаа болохоор өөрөө бие даан уяхгүй байгаа. Миний төрсөн ах Хүрэлцогт уяаны ажлыг маань амжуулдаг юм. Би дэмжигчийн хувиар туслаад л явж байна. Манайхан хамтдаа нэг том хашаанд тэмээнээс бусад малаа маллаад л амьдарч байгаа улс. Аав маань адуундаа хүрэхээ байсан. Хүүхдүүддээ даатгасан гэх үү дээ.
-Батцагаан уяач хаагуур хаагуур наадаж байна даа?
-Манай хүргэн ах Энхтөгс бас моринд сэтгэлтэй хүн л дээ. Бид 2006 онд Хэнтий аймгийн Баянмөнх сум руу найз Ганбаагийндаа очсон юм. Тэднийх тухайн үед Сүхбаатараас 70 унагатай гүү авчирч, адуу нь сайжирсан. Би тэднийхээс зургаан унагатай гүү худалдаж авч Хурхад авчирсан юм. Дараа нь аав, ээжийг Дадалаас нүүж ирэхэд нь Баянмөнх, Баянхутаг, Галшар сумдаар явж нэлээн гүү цуглуулсан. Бас Дорноговийн Дэлгэрэхээс ч гүү авсан. Ямартаа ч адууныхаа цусыг сайжруулах ажил маань үр шимээ өгч 2011 оноос дажгүй сайхан наадаж байна. Буудай үрээгээ Хурхын болон сумын наадамд холхон зайтай түрүүлгэлээ. Өнгөрсөн жил Багануурт соёолон үрээ түрүү магнай болгож, Хэнтий аймгийн хаврын бүсийн Батноровын наадамд аман хүзүүдүүлсэн. Залгаад аймагтаа дахин аман хүзүүнд хурдлуулж, энэ зун /2014 он/ Дорнодын бүсийн наадамд гурваар хурдлууллаа. Дорноговийн Тод манлай уяач Алтангэрэл ахын хурдан бор мориных нь дүү гүүнээс гарсан төл байгаа юм. Тод манлай надад унага байхад нь бэлэглэснээр өмтэй сайхан наадаж байна. Гар сайтай хүн. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээр Алтангэрэл ахдаа баярлалаа гэж дамжуулмаар байна. Бас нэг Будан даага маань хоёр, гурван ч сумын наадамд түрүүллээ.
-Ер нь гүү голдуу авсан юмаа даа?
-Тиймээ гүү голдуу авсан. Азарга бол холио солио хийчихдэг. Манай хүргэн ахынх Уулбаяны адууны гаралтай адуутай. Ах нар адуугаа хурдан байгаа дээр өндөр довд гарч уралдахыг зөвлөдөг. Би ч бас тэгж боддог юм. Билэгдэмбэрэл гуайн хээр азарганых нь төлийг даага байхад нь аваад ерөөсөө оролдоогүй. Битүү хээр үрээгээ энэ жилээс сойж байгаа юм. Эрлийз адуу нутаг сэлгэхээр гүйцэд тамир суудаггүй онцлог байх шиг байна. Энэ жилээс соёолон өнгө зүс нь хувираад сунгаа, уналгаа эдэлгээ даадаг болоод байгаа юм. Манай Хэнтий аймагт эрлийз адууны уралдаан байхгүй учраас Дүнжингаравт мордуулна даа.
-Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны тэргүүлэгчдийн нэг байхаа?
-Тийм ээ 2012 онд Хэнтий аймгийнхаа уяачдын холбооны тэргүүлэгч гишүүнээр элсэн орж өнөөг хүртэл ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд манай аймгийн уяачдын холбоо хэд хэдэн томоохон ажлыг хийлээ. Холбооноос “Сэцэн ханы хурд” уралдааныг анх удаа зохион байгуулж, дараа жил нь аймгийнхаа 90 жилийн ойн наадмын ажилд хамтын хүчээр идэвхтэй оролцлоо.
Манай тэргүүлэгчдээс тав, зургаа нь хотод ажиллаж амьдарч байна. Мэдээллийн эрин зуунд хол ойрын зайнаас үл хамааран ажиллах боломжтой л доо. Хотод байгаа тэргүүлэгчид маань хамтран нэгэн зүгт сэтгэлээр ажиллаж ирлээ. Энэ 2015 онд Дадалын 90 жилийн ой тохионо. Ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн олон ажил биднийг хүлээж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Зорьсондоо хүрч уясан болгон тань тод магнай торгон жолоогоо өргүүлж байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
-
2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
-
2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
-
2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна