Тэжээлийн хорыг хэрхэн гаргах вэ?
Юуны түрүүнд энэхүү ойлголт нь шинжлэх ухааны тодорхойлолт бус, практик, амьдралын хар ухааны дүгнэлт тул үнэн ч байж магад, эс аваас зөв ойлгож буруу ярьж байж ч магад. Энэ бүхэнд тодорхой хариулт өгье.
Хэрэв морио тэжээж байгаа овьёос болон хадсан ногоон өвс тань ямар нэгэн хоруу чанарыг агуулж байх юм бол тэжээгдэж байгаа морьд тань хордоно. Ялангуяа тэжээл, өвсийг буруу хадгалах юм бол төрөл бүрийн мөөгөнцөр үржиж, янз бүрийн хор гаргаж, адуу малыг чинь дорхноо үхүүлэх аюултай болдог. Иймд тэжээлийг зөв хадгалахад маш их анхаарч байх хэрэгтэй. Гэхдээ иймэрхүү хортой тэжээлийн талаар асуугаагүй нь тодорхой. Тэгэхлээр бидний ярьж байгаа хурдан морины “тэжээлийн хор” гэдэг нь шал өөр ойлголт болж таарах нь.
Та тэжээлийн хорыг юу гэж ойлгоод байна даа гэхэд “Тэжээгдэж байгаа морины тагнай нь хөөдөг, цус нь өтгөрдөг, амьсгаа суудаг гэж хариулдаг. Тэжээлийн хорыг ихэвчлэн уяа сойлго дууссаны дараа хатгаж ханах, эс аваас сүүлийн үед тариа, шингэн хийдэг болсон байна. Энэ бүгдээс үзэхэд тэжээгдээгүй монгол моринд иймэрхүү шинж тэмдэг илэрдэггүй учраас л манай уяачид “тэжээлийн хор” гэж ойлгоод байгаа юм. Харин энэхүү шинж тэмдэгүүдийн гадаад илрэл цэвэр үүлдрийн адуунд, эсвэл монголын эрлийз адуунд бараг байдаггүй. Учир нь эдгээр мал нь шинээр буй болохоосоо эхлээд л хүчит тэжээл, янз бүрийн нэмэлт тэжээлээр бульдаж байж мал болсон түүхтэй. Бодисын солилцоо /төрөл бүрийн бодисын эрэлт хэрэгцээ, шаардлагыг хэлж байна/ нь ч илчлэг ихтэй тэжээл илүү шаарддаг. Ингэхлээр бидний яриад байгаа зүйл нь тэжээлдээ бус, монгол адууны биологи буюу бодисын солилцооны онцлогоос болдог байх нь. Одоо бид энэ онцлогийг тодруулъя.
Монгол адууны гайхамшигт чанар нь түүхэн хөгжлийнхөө явцад хэзээ ч хүчит тэжээлийг идэж байгаагүй бөгөөд илчлэг чанараар маш султай өвс, ногооноос илчлэгийг нь дээд зэргээр шингээж, мөн түүнийгээ хамгийн илчлэг эд болох өөхөн эд болгон хувиргаж, түүнийгээ бас хамгийн үр ашигтай зарцуулдагт юм. Энэхүү биологийн онцлог нь монгол адууг Монгол орны эрс тэс уур амьсгалд популяцийн хүрээнд амьдрах биологийн үндсэн нэг нөхцөл нь болдог. Энэхүү биологийн агуу зохицолдлогоо нь ямарч хүнээс хараат бус. Нэг кг овьёосонд агуулагдаж байгаа илчлэгийн хэмжээг тэжээлийн нэг нэгж гэж авч үздэг. Тэгвэл манай ногоон өвсний тэжээлийн нэгж 0,23-аас хэтэрдэггүй. Намрын хагд өвсний тэжээлийн нэгж гэхэд л 0,34-0,4 орчим байх үед цусанд орж ирж байгаа илчлэгийн дээрх өчүүхэн зөрүүг буюу 0.11-0.15 энергийн зөрүүг мэдэрч, түүнийг өөхөн эд болгон хувиргадаг биологийн дотоод механизм ажиллаж эхлэн өөхөн эдийн хуримтлалыг аль болох богино хугацаанд нэмүүн бий болгохдоо биеийн гадаргуу болон дотор эрхтнүүдээ хучин байршуулдаг. Энэ бол монгол адууны байгалийн тэсвэрт чанарын нэг гол бүрэлдэхүүн нь болдог. Чухам иймд хурдан морь байна уу, эсвэл унааны морь байна уу, зөвхөн хурдлуулах гэж нэмэлт тэжээлээр тэжээж байна уу гэдгийг ялгалгүйгээр цусанд орж ирж байгаа тэжээлийн илчлэгийг өөхөн эд болгох биологийн процесс автоматаар шууд ажиллаж эхэлдэг. Энэ процесс нь генэнд нь программчлагдсан байдаг. Уяа морьд өөрсдөө үүнийг ойлгож, түүний эсрэг эзэнтэйгээ хамтран тэмцээд ч түүнд үл захирагдах биологийн жам л өөх болгож хувиргачих гээд болдоггүй. Илчлэг ихтэй өөхөн эд нь дасгал сургуулилалтын эхэн үед энергийн эрэлт хэрэгцээг хангадаг боловч жинхэнэ хурдалж байгаа /булчингийн ид ачааллын/ үед булчингийн энерги болж шууд хувирдаггүй тул давхилын үед амьсгаа ихтэй байх, бөглөрөх, давхил гарахгүй байхын нэг гол шалтгаан нь болдог. Энэ нь хурдан моринд хамгийн хэрэггүй зүйл. Чухам иймд моринд өгч байгаа физик ачааллын түвшин, бусдыг дуурайж тэжээсэн тэжээллэг хоёрын зөрүүгээс буйл, тагнай нь бусдаас нэмүүн хөөх, тэжээлийн амьсгаа болон моринд хортоон суух, давхил гарахгүй байх зэргийг л “тэжээлийн хор” гэж төсөөлөөд байдаг. Харин “тэжээлийн хор” гэдэг ардын нэршил оновчтой бус. Иймд монгол адууг бусад адууны адилаар тэжээж болдоггүй. Ер нь монгол адууг тэжээх онолын үндэслэл одоо хүртэл боловсрогдоогүй байгаа юм. Цаашилбал тэжээгдсэн монгол моринд ихэвчлэн “тамирын хий” сууж, давхил хийхэд хөлд нь орчих гээд байх жишээтэй. Нөгөө талаас зөвхөн овьёос, хивэг 2-ыг л зохих байдлаар өгч сурвал морь тэжээж сурлаа гэж ойлгож болохгүй. Аливаа нэг тэжээлээр дагнаад байхаар бодисын солилцоонд бусад төрлийн бодисын эрэлт хэрэгцээ ихэсдэг тал их бий. Эдгээр асуудлыг дэлгэрэнгүй авч үзвэл асуудлаасаа хэт хальчих тул орхиод, “тэжээлийн хор”-ыг авч байгаа монгол аргад шүүмжлэлтэй хандах нь зүйтэй гэж үзлээ.
Уяачид маань тэжээгдсэн морины тагнай нь хөөнгтөөд ирэхээр хутга, модоор хатгаж цус гаргаж хөөнгийг бууруулдаг. Ингэж бууруулахгүй бол тэжээлдээ дургүй болдог гэж үздэг. Энд буйл нь хөндүүрлээд тэжээл идэж чадахгүй гэхээсээ илүү тэжээлийн энерги ихдэж байгааг бодолцож, мориндоо ямар ажил хийхэв, тэжээлийг яаж өгөхөв гэсэн асуудлуудыг давхар бодолцож байхад буруудахгүй. Харин буйл нь хөөнгтсөн байвал хатгах гэхээс илүү самбайн уут хийж жамц давс нухаж дотор нь хийгээд хазаарын амгайны дотор талд 2-3 хоног зүүвэл зүгээр байдаг.
Тэжээж байгаа моринд цус нь бага зэрэг өтгөрч болно, энэ бол түр зуурын үзэгдэл байх ёстой бөгөөд морины уяа сойлгын түвшингээс болоод хэлбэлзэлтэй байна. Харин бидний цус өтгөрлөө гэж ярьж, ойлгож байгаа асуудал бол бас л хийсвэр дүгнэлт. Захын тараагуур судаснуудаас багаахан цус гаргаад өнгө нь илүү бараан байвал цус нь муудаж, өтгөрсөн байна гэж ярьдаг нь жинхэнэ цус өтгөрөлтэй ямарч хамаагүй. Иймд цус өтгөрлөө гэж таамаглан яаран шингэн тарих, хатгаж ханаж асуудал бол тийм ч үр дүнтэй зүйл биш. Тэжээгдсэн морийг хатгаснаар тэжээлийн хорыг гаргаж байна, цусыг шингэлж байна гэдэг бол оновчтой бус, буруу дүгнэлт. Цусанд нь зохих хэмжээний хорт бодис хадгалагдаж байгаа бол морь тань хурдлах ёсгүй. Цус нь өтгөрсөн байхад аливаа их, бага хэмжээний цусыг механикаар гаргах нь улам өтгөрүүлэх аюултай нь ойлгомжтой байна шүү дээ.
Ер нь монголчууд эрт дээр үеэс зуны сүүл, намрын эхэн сард унаа, уяа морьдоо хатгаж таргалуулдаг байсан бөгөөд сүүлийн үед тэжээж уясан морьдоо заавал хатгадаг уламжлал их дэлгэрээд байгаа. Энэ арга хэмжээг буруутгахгүй. Гэхдээ асуудлын гол нь хорыг гаргаж байгаа бус, харин өвсний шим нэмэгдэж, уяа морьд амралт авч бие нь тайвширч, цаг агаарын харьцангуй тогтвортой нөхцөл, бас зохих хэмжээний цус гаргасан зэрэг нь морь аль болох түргэн өнгө засах биологийн урьдчилсан нөхцлийг бүрдүүлж өгдөг. Энэ нь тэжээлийн хор цусаар нэмүүн гарсанаас бус юм. Сүүлийн жилүүдэд цаг агаарын байдал өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор ихэнх уяачид морьдоо тэжээж уралдахыг эрмэлзэх болсон. Зуншлага сайтай, намар нь сайхан болж тарга хүч сайн авсан, өвөл, хавартаа тарган орж, зун эрт ногоо идсэн монгол азарга, их насны морийг тэжээж уралдуулах шаардлагагүй, хэрэв энэ үед хамаагүй тэжээвэл хамгийн их алдаа гардаг. Иймээс одоохондоо Сүхбаатар, Хэнтий аймгийн ихэнх уяачид морьдоо бага тэжээж, уралдаж байгаа ч морьд нь сайн давхисаар байна. Ер нь морь тэжээж уралдуулах, хурдлуулах асуудлаар ихээхэн туршлага хуримтлагдаж байгаа боловч тэжээлийн буруугаас бас багагүй алдаа гарч, олон сайн морьд эндсэн, цаашид уралдаж чадахгүй болсон тохиолдол маш олон /тэжээлийн тамир, дасгал сургуулилалтын ачааллын зөрүүгээс одоо хүртэл нэртэй хурдан морьд хөлөө авах нь олонтоо/, харин энэ талын асуудлаа уяачид өөр хоорондоо ярих дургүй. Энэ бол монголчуудад байдаг олон хэрэггүй зан чанарын нэг нь байгаа юм. Нөгөө талаас монгол адууг заавал тэжээх ёстой гэж бас ойлгож болохгүй. Сүхбаатар аймагт 1-2 жил уяагдаагүй их морио өвөл сайн унасан ч чөмөг суучихаад давхил нь сайн гарч өгөхгүй байна гэж ярьдаг бол ихээхэн бодитой дүгнэлт байдаг. Иймд хэзээ ч би монгол адууг тэжээж сурчихлаа гэж итгэж болдоггүй. Сүүлийн үед овьёос, хивэг, вандуйнаас хамаагүй илчлэгтэй, ихээхэн шингэлт сайтай төрөл бүрийн нэмэлт тэжээл их орж ирэх болжээ. Энэ бол сайн хэрэг. Харин тэдгээрийг зориулалтын дагуу тодорхой хугацаанд хэрэглэвэл зохистой. Ер нь зохих хэмжээний тэжээлийг зөв аргачлалаар тэжээвэл хурдан морины дасгал, сургуулилалтын ажлыг гүйцэд явуулахад тус дэм болдгоороо хурдыг нь нэмэгдүүлээд байгаа юм шиг ойлгоддог байх. Энэ бол бас ихээхэн зөрүүтэй ойлголтууд байдаг. Эдгээр асуудлуудыг сэтгүүлийн захиалга бүх аймаг, сумдыг хамрах болсон үед авч үзэх нь зүйтэй байх. Учир нь уяач хүн болгон л мэдэж байвал хэрэгтэй асуудлууд мөн.
Дүгнэлт: 1. Хэрэв тэжээлийн хор гэдэг зүйл байх ёсгүй юм бол морио яаж тэжээж байгаа, ямар ажил хийсэн зэргээс хамааралтайгаар “тэжээлийн хор“ гэж нэрлэж сурсан шинж тэмдэг уяа моринд илэрдэг байх нь. Иймээс түүнийг “тэжээлийн хор” гэж ярихаас илүү монгол адууны биологийн онцлог хийгээд түүнийг тэжээх арга ухааны дутагдалтай талын илрэл гэж ойлгож авбаас цаашдын ажилд ихээхэн ач холбогдолтой болмуу.
2. Монгол адууг тэжээхэд илэрдэг зарим шинж тэмдэг бол цусан дахь илчлэгийн хэмжээ ихэсч, өөхөн эд болон хувирах гэж байгаа үзэгдлийн гадаад илрэл гэж үзэж болох юм. Үүнийг зөв ойлгож, бас зөв арга хэмжээ авч байх хэрэгтэй.
3. Нэгэнт бидний ойлголт буруу байгаа тул “тэжээлийн хор”-ыг нь авах гэж мориндоо хийж буй арга хэмжээнүүд нь үр дүн муутай, сэтгэл санааг төөрөгдүүлсэн, цаг зав, зардлыг авч олдсон, бас заавал авч хэрэгжүүлэх шаардлагагүй болох нь ойлгомжой.
Доктор Г.Төмөрхадуур
"Тод магнай" сэтгүүл 2011 оны 6 сар № 17
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна