“Эртний монгол хадаг” ХХК-ийн менежер Ж. Золбоо: Монгол залуусын ур ухааныг дэвшилтэт технологитой хослуулан, ахуй соёлынхоо нэгээхэн хэсгийг сэргээж, эх орондоо авч үлдэхийг хүсдэг


...Ургахын улаан нарнаасаа цог хийморийг илчийг авч
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын сэтгэлээ сэлбэж
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж
Ургаж байгаа шинэ жилдээ гэр дүүрэн жаргалтай
Сэтгэл дүүрэн баяртай, ширээ дүүрэн инээдтэй
Өргөн олноороо сайхан шинэлцгээв үү?
хэмээн ерөөлийн үгстэй гахай жилийн мэндчилгээг

“Эртний монгол хадаг”-тай өргөн барьж байна. Өөрөөр хэлбэл “Монголд үйлдвэрлэв” булангийн маань энэ удаагийн хүндтэй зочид бол “Эртний монгол хадаг” компанийн хамт олон байх юм.
Хадаг: Монголчууд бид “Эдийн дээд хадаг” хэмээн эрт цагаас эрхэмлэн ирсэн уламжлалтай. Эрдэмт мэргэдийн үгэнд хүний эрхэмлэх зүйл нь эцэг эхийн ачийг үргэлж санаж явах мөн бөгөөд эс чадавч цагаан сарын шинийн 1-нд тэдэндээ дээд ёслол үйлдэн хадаг барьж золгохыг их буян гэж үзнэ гэсэн байдаг. Мөн айл бүр гэртээ хадаг тогтоон хадгалах нь эд баялаг, идээ ундааг арвижуулах ерөөл авчирдаг ч гэлцдэг.
Тийм болохоор хиргүй тунгалаг сэтгэлээ дэлгэж дээдийн сайхныг хүсэн мэндчилэхдээ хадаг барин золгодог нь монгол хүний түгээмэл бөгөөд эрхэм дээд соёлын нэг болж өнөө бидний үед иржээ.
2014 он. “Тэнгэр хадаг” төслийн хүрээнд хадаг түүний учир бэлгэдэл, үйлдвэрлэлийн талаар судалгаа шинжилгээний ажил эхэлж, гурван жилийн дараанаас албан ёсоор үйл ажиллагаа эхэллээ.
Энэ бол “Эртний монгол хадаг” компанийн түүх. Түүнээс хойшхи хоёр жилийн хугацаанд тэд таван нэрийн (соёмботой, хийморийн, хурдны зургаан насны морьтой, найман тахилтай, самбай) есөн төрлийн хадгийг үйлдвэрлэх болжээ. Тодруулбал, хүр хорхойн шүлсийг мяндсан утастай нийлэгжүүлж, ээрсэн утсаар хадгаа нэхээд, уутлах, савлах дарааллаар ажил явагддаг. Тэд 2018 оныг хүртэл зөвхөн хадгаа үйлдвэрлэдэг байсан бол 2019 оноос утсаа өөрсдөө ээрэх болсон нь нэг шат ахисан гэсэн үг аж. Өөрөөр хэлбэл гадагшаа гарч буй мөнгөний урсгалыг дотооддоо авч үлдэх бас нэг давуу тал болж байгаа юм.
Үүнээс өмнө төслийн хүрээнд судалгаа хийхэд хамгийн их хадаг хэрэглэдэг ард түмэн монгол атлаа урд хөршөөс оруулж ирдэг байсан нь ийнхүү хадагны үйлдвэрлэл эхлэх төслийг бичихэд хүргэжээ. Сонирхуулахад Нарантуул захын нэг лангуу түрээслэгчид 14-30 хоногийн дотор нэг худалдан авалтаар урагшаа явдаг гэж байгаа юм. Тэгэхдээ дор хаяж 10 мянган ширхэг хадаг авчирдаг. Нөгөө талаас гадагшаа гарч байгаа мөнгөн дүнг тооцоход нэлээн хэдэн оронтой тоо гарах жишээний. Судалгааны бас нэг сонирхолтой хэсэг бол өнгөний тухай байлаа. Өөрөөр хэлбэл хадаг, түүний учир холбогдол, бэлгэдлийг судлаад үзэхэд үүрийн цагаан гэгээ татах тэнгэрийн хаяаны өнгөтэй адил байсан аж. Тиймдээ ч хадгийг тэнгэрийн эд гэлцдэг байжээ.

Иймээс “Эртний монгол хадаг”-ийнхан уг өнгийг гаргаж, зөв хэрэглээг хүмүүст хүргэхийн хажуугаар зөв бэлгэдэл, зөв утга учиртай хэрэглээг хэвшүүлэхээр зорьсон байна. Үүний тулд дээр үеийн самбай хадагны өнгөөр хийснийг эд мэдэх хөгшчүүл хэзээний олоод харчихсан байх юм билээ. Тус компанийн хувьд анх самбай болон найман тахилтай хадгийг үйлдвэрлэж байв. Улмаар дөрвөн хүчтэн, найман тахилтай, самбай, хурдны зургаан насны морьтой, соёмботой гэхчилэн нэр төрөл олширсон байна. Мэдээж хадаг бүхэн өөр өөрийн онцлог бэлгэдлийг агуулна. Эндээс найман тахилтай хадаг нь хүмүүний амьдралын сайн мууг тэнцүүлж, тэгшитгэх ерөнхий бэлгэдэл, утга агуулгатай. Харин дөрвөн хүчтэн бүхий хадаг бол эрчүүдийн “гоёо”. Дөрвөн хүчтэн нь тухайн газрынхаа эд хөрөнгө, эв найрамдал, бат бөхийг бэлгэддэг. Тиймдээ ч дээр үедээ дуган хийд, айл гэрийнхээ шавыг тавихдаа дөрвөн хүчтэнийг бэлгэшээн хэрэглэдэг байсан аж. Шинээр айл болж байгаа өрхүүд ч дөрвөн хүчтэнтэй хадгийг тоононоосоо уядаг байна. Харин зургаан насны морьдтой хадагны тухайд анх 2017 оны долдугаар сард буюу наадмын өмнө хээгээ зохиож, хадгандаа буулган худалдаанд гаргажээ. Мэдээж энэ бол хурд, хүч, хийморийг бэлгэдэл шингэсэн эд болсон. Түүнчлэн соёмботой хадагны тухайд XII зууны үед Өндөр гэгээн Занабазар нар, сар, галтай соёмбыг үүсгэсэн. Тэрийг нь VIII Богд анх хадаган дээр захиалж хийлгэсэн байдаг аж. Соёмбо бүхий хадаг бол төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд илүү зохимжтой гэж үйлдвэрлэгчид үзжээ.

Түүх сөхвөл: Монголчууд адуун сүрэгтээ онцын хүндэтгэлтэй хандаж ууган унаганд хадаг уях ёсон бий. Хадаг хадгалбал буян тогтоно гэсэн үг байдагчлан баян чинээлэг айлын хөрөнгө болгодог үнэт зүйлийн нэг нь хадаг байжээ. Самбай хадгийг хамгийн энгийн ч гэсэн хүндтэй хадаг гэж нэрийдэн хэдэн арваар нь хадгалдаг байсан байна. Мөн бурхны болон томоохон зүтгэлтэн хүний мутрын тэмдэг буюу тамга дарсан хадгийг ихээхэн эрхэмлэнэ. Бас тахисан бурхандаа өргөсөн хадгийг хадгалах ёстой гэнэ. Торгон зөөлөн, бөх батыг нь бодож хүү төрвөл бөх болоорой хэмээн хэв хадгаар элэг бүсийг нь хийсэн зодог шуудаг хадгалдаг ч байж. Эндээс үзэхэд эрхмийн дээд бэлгэдэл бүхэндээ эдийн дээд хадгаа өргөх болдог учраас хадаг сонгон хэрэглэх зан үйл нь мөн нандин байх учиртай. Тэнгэр шүтэж, тэнгэрлэг хийморлог байхыг дээдэлдэг монгол түмэн хадаг бол тэнгэрийн эд учраас өнгө нь үүрийн гэгээ татах үеийн тэнгэрийн хаяаны өнгө лүгээ адил байх ёстой гэдэг. Мөн тэнгэрийн эд учраас таван цогц шинжийг агуулж хөнгөн, зөөлөн, уян хатан, бат бөх, гоёмсог чанартайг нь дээдлэн сонгож зөвхөн хүр хорхойн мяндсан шүлсээр нэхсэн торгомсог хадгийг л хэрэглэж ирсэн байдаг. Дашрамд дурдахад одоогийн хүмүүсийн ихэнхдээ хэрэглээд байгаа хөх хадаг бол өнгийг нь аргадан зөөлрүүлсэн хар хадаг бөгөөд ийм өнгийн хадгийг хатуу үйлийн засалд ашигладаг байсан тул нийтээр түгээн хэрэглэх нь зохимжгүй юм.

Зорилго: Компанийн хувьд Монгол залуусын ур ухааныг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан монгол ахуй соёлын нэгээхэн хэсгийг эргэн сэргээж, эх орондоо авч үлдэх, ирээдүй хойчдоо тансаг үзэмж, төгс чанарыг бүтээж өвлүүлэх үлдээх зорилготой. Өөрөөр хэлбэл хямд үнээр авсан хадгаа нэг л удаад хэрэглээд дуусдаг биш байгаасай гэж үйлдвэрлэгчид хүсчээ. Дээхнэ үед хадаг нэг шарын үнэд хүрдэг. Бас арилжаа наймаа хийхдээ хадгийг дүйцүүлэн өгдөг тийм л үнэтэй эд байж. Харин өнөөдөр хадагтай ямархан хэмжээнд харьцаж байгааг бараг л бүгд мэдэх учраас олон үг бичиглэх нь илүүц биз ээ. Нөгөөтэйгүүр Хятадаас орж ирдэг хуванцар хог хаягдлын материалаар хийсэн хадаг нь нэг удаагийн л хэрэглээ болдог. Үүнээс гадна уг хадагны байгальд учруулах хор уршгийг дурдахгүй өнгөрч боломгүй. Наад зах нь модонд уясан хадагтай олонтаа таардаг шүү дээ. Иймээс л өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлье гэж залуус уриалж, бас үлгэрлэн үзүүлж байна.
Нэгэн үе хадаг нь арилжааны үнэт зүйл болж байлаа. Тодруулбал, мөнгөний оронд хадаг өгөөд мал хуй арилжиж байсан тухай түүхэн баримт буйн дотор одоогоор бол гурван метр гаруй урттай баранзад хадаг бодын үнэтэй байсан гэдэг. Хадаг тэр хэрээр үнэ цэнэтэй ховор эд байжээ. Хүнтэй эе эв тасрахад хадаг барьж учир начраа ололцдог байсан байна. Түүхэн зохиолд хадаг бол жудаг гэж бичсэн нь ч бий. Хадаг бол жудагтай зан үйлийн илэрхийлэл байжээ. Хүмүүс хоорондоо утга учиргүй хадаг барилцахгүй. Хадаг барьж ирсэн гийчний хүслийг биелүүлсэн буюу биелүүлэх бол хадаг тогтоох ёс үйлдэнэ. Эс бөгөөс явдал суудлаа учирлаад хадгийг эргүүлж барих, хадаг тогтоохгүй байх буюу өөрөөр хэлбэл, хадгаар үг хэлээ ололцдог заншил монголчууд бидэнд бий.

Өнөөдөр эдний шошго бүхий хадаг зүүн бүсийн аймгуудаас бусдад нь хэрэглэгчдийн гар дээр хэдийнэ очжээ. Улаанбаатар хотод гэхэд “Нарантуул”, “Хархорин”, “Бөмбөгөр”, “Дүнжингарав”худалдааны захууд, хийдүүдийн ойролцоох шашны дэлгүүрүүд, “Зоос гоёл”, “Мөнгөн завъяа” болон “Е март”-ын хоёр, “Миний сүлжээ”-гийн долоо, “Номин”-гийн гурван салбарт гэхчилэн 200 гаруй цэгт худалдаалдаг байна. Тус хамт олны сэтгэл зүрхээ шингээн урласан хадаг өнөөдөр төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, амраг хосын хурим, багш шавь бололцох эрхэм мөч гээд л хүний амьдралд тохиолдох онцгой үед хамгийн хүндтэй эдийн нэг болжээ. Энд сэтгүүлийн уншигчдадаа дуулгахад хэрвээ хүсвэл хурдан хурц хүлгэддээ зориулан тусгайлан хадаг “урлуулж” болох юм билээ. Гэхдээ 300-гаас дээш ширхгийг үйлдвэрлэх боломжтой гэдгийг тэд ярьж байна.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
53 минутын өмнө Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд А.Түвшинт…
-
1 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
53 минутын өмнө Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд А.Түвшинт…
-
1 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна