Тод манлай

Түвдэнжаажид Батзориг

Тод манлай Батзориг

Дорнодын их тал нутгаас тодорсон энэ цагийн шилдэг уяачийн нэг бол  Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг юм.  Гийнгоон дуу хатаан хурдан хүлгийн нуруун дээр дарцаглах үеийнхнээ харж битүүхэн санаа алддаг байсан өсгөлүүн биетэй  шар хүүг хожмоо Монгол төрийн наадмыг чимэх чансаа өндөр  уяачийн нэг болно чинээ зүүдлээгүй байсан бизээ.
Адуунд хорхойтой багын зандаа хөтлөгдөн 1990-ээд оны эхэн үеэс хурдан морины уяа эвлүүлэх болсон бөгөөд өөрийн бодол өөртөө зөв гэх зарчмаар уяж өдөр шөнөгүй нухасны хүчинд гурван жилийн дараа сумын наадмаас анхны айргаа авах нь тэр. 1995 оны Цагаан-Овоо сумын наадам Т.Батзоригийн дурсамжит наадмуудын нэг. Учир нь ирээдүйн Алдарт тэр наадамд өөрийн унаган адууг айрагдуулсан билээ.
Унаган адууны амжилтанд урамшсан Т.Батзориг морь уях төрийн их хэрэгт уйгагүй шамдсаар 11 жилийн дараа буюу 2006 онд төрийн зарлигт наадмаас анхны хишгээ хүртэх нь тэр. Магнай тэнийн баярласан тэр наадам бол Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой буюу төвийн бүсийн даншиг наадам байлаа.  Тэр наадамд айргийн дөрвөөр хурдалсан хүрэн хязаалан, хэдхэн хоногийн дараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд болсон бүсийн наадамд амжилтаа ахиулан аман хүзүүнд хурдалж байсан билээ. Хүрэн үрээ Өмнөговь аймгийн Манд?л-Овоо сумын уугуул Л.Нэргүйн  адуу бөгөөд Т.Батзориг уяач уяаг нь тааруулсан нь энэ юм.
Мөн Архангай аймгийн Батцэнгэл сумнаа зохиогдсон “Тамирын хурд” бүсийн наадамд Т.Батзоригийн унаган бор шүдлэн нь зургаад хурдалж байсныг морь сонирхогч та бүхэн санаж буй бизээ. Айраг амсах хувь дутсан бор үрээ дараа жил нь “Боржигон -2007” бүсийн наадамд түрүүлж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж байлаа.
Нохой жил нээгдсэн Т.Батзориг уяачийн өм удаах онуудад улам бүр арвижин Нэргүйбаатарын саарал даага  2008 оны төрийн наадамд эрлийз үрээнүүдтэй эн тэнцүү уралдаж, хэдхэн хоногийн дараа болсон төрийн тахилгат Алтан-Овооны наадамд аман хүзүүдэн уяачийнхаа чансааг илтгэсэн билээ. Тэр наадамд айргийн тавд хурдалсан Н.Хүрлээгийн хүрэн халзан азарганы уяаг Т.Батзориг мөн тааруулаад байв. Энэ цагийн хурдан буянгуудын нэг Н.Хүрлээгийн хүрэн халзан азарга тэр жилээ Булган аймгийн 70 жилийн ойд айргийн таваар хурдалж, 2009 оны “Дүнжингаравын хурд”-д гуравлан, Сэлэнгийн бүсийн наадамд дөрвөлсөнийг уншигчид санаж буй биз. 2009 он Т.Батзоригийн хувьд амжилтаар дүүрэн байсан бөгөөд улсын наадамд Мөнхбатын бор даага аман хүзүүдэн, Энхболдын хүрэн халзан шүдлэн тавлаж, Дорнодод болсон зүүн бүсийн уралдаанд Нэргүйбаатарын саарал шүдлэн тавлан Төмөрбарсын саарал шүдлэн дөрвөлж, Г.Мөнхсайханы хээр даага аман хүзүүдэн, Мөнхбатын бор даага /улсад аман хүзүүдсэн/ дөрвөлсөн билээ. Ийнхүү 2009 оныг одтой хийморьтой үдсэн Т.Батзориг уяач 2010 оны Эрдэнэтийн бүсийн наадамд бор шүдлэн /Мөнхбатын/ гуравлуулсан бол 2011 он гарсаар 1000 долларын бооцоот “Ирээдүйн түмэн эх” уралдаанд халтар даагаа түрүүлгэж, улсын наадамд хүрэн даагаа / Энхболдын/ дөрөвлүүлэн, Архангай аймгийн Тоглохын талд болсон “Тамирын хурд-3” бүсийн наадамд хул шүдлэнгээ /Мөнхсайханы/ аман хүзүүнд хурдлуулсан билээ.
Харин 2012 он гарсаар  Т.Батзориг уяач бүсийн наадмын нэг түрүү, хоёр айраг хүртээд буй бөгөөд Өмнөговийн бүсийн наадамд Г.Мөнхсайханы халтар азарга түрүүлж, өөрийнх нь “Шагай” хул азарга тавлан, Эрдэнэбулганы хээр соёолон дөрвөлсөн билээ.
Нутгийн адуугаар нааддаг Т.Батзориг 2007 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бөгөөд сүүлийн зургаан жил улс, бүсийн наадмаас айраг түрүү алдаагүй юм.


 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам5ХулАзаргаЖ.Энхболд
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам8БууралИх насБ.Батсайхан
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам9ХээрАзаргаГ.Мөнхсайхан
2018АХ-ын 97 жилийн ойн баяр наадам1БорШүдлэнХ.Гарьдмагнай
2019АХ-ын 98 жилийн ойн баяр наадам7Шарга халзанЭрлийз дээдЧ.Батзориг
2020АХ-99 жилийн ойн баяр наадам2ХарЭрлийз дээдЧ.Батзориг
2020АХ-99 жилийн ойн баяр наадам4Шарга халзанЭрлийз дээдЧ.Батзориг
2020АХ-99 жилийн ойн баяр наадам5Ажнай цавьдарАзаргаД.Бат-Эрдэнэ
2020АХ-99 жилийн ойн баяр наадам5БорСоёолонЧ.Батзориг
2022Дундговь аймгийн 80 жилийн ой, говийн бүсийн уралдаан1ХалтарДаагаП.Баярбат
2022АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадам2ХээрЭрлийз дундЖ.Бэгз
2022"Хан Жаргалантын хурд-2022" баруун бүсийн уралдаан2ХээрЭрлийз дундЖ.Бэгз
2022АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадам3ХалтарДаагаП.Баярбат
2023Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан4Цагаан чихтШүдлэнП.Баярбат
2023АХ-ын 102 жилийн ойн баяр наадам4ХээрЭрлийз дээдЖ.Бэгз

Холбоотой мэдээ

Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорилгодоо тууштай байх нь амжилт гаргах эх үндэс болно
2022 оны 2-р сарын 13 -нд
3658
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Тод манлай уяач Унаган адуу анх удаа улс бүсийн чанартай наадамд түрүүлэх нь эр хүнийг огшоодог юм билээ.Хурдан морь мэргэших хандлага руу нэгэнт орж…
ТОД МАГНАЙ ПОДКАСТ-50: ТОД МАНЛАЙ УЯАЧ Т.БАТ3ОРИГ
2021 оны 9-р сарын 27 -нд
2734
Сайн уяач олон эрдмийг цогцлоосон байх учиртай гэлцдэг. Тэрхүү эрдэмд:Уях морио таних билгийн мэлмийУнаж зөв эдлэх малч ухаанУяж хурдлуулах торгон мэдрэмжЭмгэгийг засах домч чадварАзарга гүүг тохируул…
Т.Батзоригийн хар бор
2014 оны 12-р сарын 04 -нд
3156
АХ-ын 93 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд хээр үрээгээ түрүүлгэсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн хар бор даага эрлийз баг…
Т.Батзоригийн Толин сарт
2014 оны 10-р сарын 13 -нд
3289
Сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн хээр үрээ  Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын Хувьсгалын 93…
Донхор хээр
2013 оны 1-р сарын 15 -нд
3292
Их монгол улс байгуулагдсаны 806 жил, АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны ангилалд газар газраас цугласан шигшмэл 44 хурд тоосоо өргөсөн. Эндээс айргийн гуравт Архангай аймгийн Эрдэнэбу…
Төрийн наадмын хишигтэй хурдан хүрэн
2013 оны 1-р сарын 09 -нд
3037
Ардын хувьсгалын 91 жилийн хурдан шүдлэнгийн уралдаанд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн газар газрын хурдан тууртуудаас шандсаараа шалгарсан ажнай бол Дорнод  аймгийн Баян-Уул сумын…
2012 оны шилдэг уяач Т.Батзориг: Унаган адуу анх удаа улс бүсийн чанартай наадамд түрүүлэх нь эр хүнийг огшоодог юм билээ
2013 оны 1-р сарын 02 -нд
125
Дорнодын их тал нутгаас тодорсон энэ цагийн шилдэг уяачийн нэг бол  Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг юм. Гийнгоон дуу хадаан хурдан хүлгийн нуруун дээр дарцаглах үеийнхнээ харж би…
Цолондоо томдсон Цагаан-Овоогийн хүү
2012 оны 5-р сарын 23 -нд
3946
Дорнодын их тал нутгаас тодорсон энэ цагийн шилдэг уяачийн нэг бол  Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг юм.  Гийнгоон дуу хатаан хурдан хүлгийн нуруун дээр дарцаглах үеийнхнээ х…

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна