Аймгийн алдарт

Цэнд Төмөрхуяг

Аймгийн алдарт Төмөрхуяг

1954 онд Говьсүмбэр  аймгийн Сүмбэр сумын нутаг Жаргалан уулын өвөрт төрсөн.  Эцэг эхээс гурвуулаа. Нэг эгч, нэг ахтай. Бага наснаас мал маллаж өссөн. 4-р анги төгссөн. 16 наснаас эхлэн нэгдэлд адуу маллаж байсан.  Дараа нь Сангийн аж ахуйд 20 хүртлээ адуу маллаж байлаа.
Би ч багаасаа 8 наснаас эхлэж морь унаж 19 настайгаасаа морь уяж эхэлсэн. Аав маань аймаг, суманд морь уядаг байсан. Аавынхаа уясан морийг унаж улсын наадамд уралддаг байсан. Дорноговь, Говьсүмбэр,  Баянжаргалан, Сүмбэрт морь уяж, уралдаж айрагдаж байлаа.
Зээрд морь маань Сүмбэрийн Дэлэгийн Борхүү гуайн адууны угшилтай
Манай нутгийн одоо уяач болсон доо Д.Банзар гуай 1954 онд улсад  унаж 1 түрүү, 1 айраг зээрд  морь авч байсан. Дараа нь миний эгч Төмөртогоо анх 1960 улсад зээрд морь унаж түрүү, дараа жил нь мөн аман хүзүүдсэн дээ.
Хязаалан улсад айрагдуулж байсан.1969 оноос хойш 6 түрүү, 23 айраг авч байсан. Миний аав Хонгор морьтой Цэнд гэдэг хүний угшил бол  даага байхад нь Налайхын уяач Нармай Дондов гэдэг хүнээс аав унагтай гүү авсан юм билээ.
Дараа нь надад азарга тавьж өгч байсан. Даагандаа эхэлж 2 түрүү авч байсан. Даага наснаас хойш Айраг, түрүү алдаагүй шүү. Мөн Зул хонгор гэдэг морь байлаа. Энэ морь миний өөрийн адууны угшил. Дарханд -2 түрүү, Дэлгэрхаанд 2 түрүү,  Даланжаргаланд 2 түрүү нийт 11 айраг авч байсан.
 Хүү Номинзул маань багаасаа мал дээр гарсан одоо болтол морь уяж байна даа. Сайн уяач болоосой гэж хүсэх юм даа.
Мөн Халиун морь анхны Боржигонд зургадугаар байранд орж байсан.
Шивээговь, Баянтал, Цагаандэлгэр суманд тус бүр 1 удаа айрагдсан. Айраг, Баянжаргалан-3, Даланжаргалан-1 гэрийн болон бага наадам 3 түрүү, Баянжаргалан суманд 2 ч удаа айрагдсан даа. Их сайн морь байсан юм.

 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Аймгийн Алдарт уяач Ц.Төмөрхуяг: Радиогийн бичлэгт орчихсон гээд байрыг нь сольж өгөөгүй
2016 оны 7-р сарын 04 -нд
5261
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Төмөрхуягтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. -Хурдан хээрийн эзэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Уулзсан уяач бүр ша…
Чойрын хурдан хээр азарга
2016 оны 6-р сарын 13 -нд
4438
Дорноговь аймгийн Сүмбэр сумын уяач Ц.Төмөрхуягийн хээр азарга бол түүний эцэг “хонгор Морьтын” хэмээх Цэнд зартай уяачийн өвлүүлсэн хурдан буян байлаа. Сум орондоо дархан түрүү, айраг хүртэж Чойрын х…

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна