Аймгийн алдарт

Жалцан Хүрэлбаатар

Аймгийн алдарт Хүрэлбаатар

1956 онд Төв аймгийн Баян суманд Жанцавын 2 дахь хүү болж төрсөн. Эцэг эхийн гар дээр өссөн. Бага наснаасаа морь уяж өссөн болохоор  моринд хорхойтой болсон. 1974 онд цэргийн алба хаасан.1980 онд жолооч болж, ирээд  Малхын багт цэгийн тэрэг барьж, 1990 хүртэл жолооч хийж байсан.
1990 оноос  эхлэж мал дээр гараад морь уяж эхэлсэн. Хэнтий болон ойр хавийн аймаг сумын наадамд амжилттай уралдаж байна.
 2007 онд МУЗН-ийн Нигүүлсэнгүй манлай малчин, Нигүүлсэл мөнгөн медальтай. Аймгийн аварга малчин. Хар хонь буюу каракуль хонь өсгөсний үр дүнд  хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одонгоор шагнуулж явлаа.
 Малч хөдөлмөрч хүмүүжлээр үр хүүхдүүдээ өсгөж явна даа. 4 хүүхэдтэй. Отгон охин мал дээр гарсан. Том хүү маань намайг дагаж, морь уяж байна. 1987 оноос эхлэж морь уясан.
ХБУ анх бор азарга түрүүлж, хүрэн хязаалан үрээ айрагийн дөрөвт
 Говьсүмбэр аймагт анхны Боржигон наадамд соёолон саарал үрээ аман хүзүүдсэн.
 Дархан суманд хязаалан –Түрүү
 Цэнхэрмандал суманд шүдлэн хул –түрүү,
 Төв аймагт  хязаалан, саарал шүдлэн, даага –түрүү
 Говьсүмбэр аймагт саарал даага –Айрагийн дөрөвт
 Баянтал суманд хул морь соёолон-түрүү, хээр азарга-түрүү
 Манай аав Төв аймгийн Архуст суманд морь уядаг хүн байлаа. Манай адууны угшил анх Архуст, Баян сум, Шийтэрийн зээрд азарганы удамтай. Дараа нь Сүхбаатарын Халзан гаралтай азарга авч тавьсан.

 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Аймгийн Алдарт уяач Ж.Хүрэлбаатар: Уруудаад явчихсан хээр азаргаа ирэхэд нь барьж уяад, түрүүлгэх үнэхээр сайхан байсан
2016 оны 7-р сарын 27 -нд
5832
Төв аймгийн Баян сумын уугуул, Говьсүмбэр аймгийн  Сүмбэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ж.Хүрэлбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. -Хүрэлбаатар уяачийн моринд орсон т…

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна