Дээгий тамирчин явсан

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 14 -нд

Удахгүй 15  жилийнхээ ойг  фенүүдтэйгээ тэмдэглэхээр бэлтгэлдээ орсон “Номин талст”-ынхан “их завсарлагын” дараа бут авахаар зэхэж байна. Хамтлаг хамтран уран бүтээл хийхээ болиод багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд дуучин Дээгийгээс бусад нь  дуучны ажлаа хойш тавиад байсан нь фенүүдийн гомдолд дарагдахад хүргэсэн гэх  юм билээ.  Дээгий Амраа, Лхагваа нарын хамтарсан шинэ цомог худалдаанд гараад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд цомгийн баяраа хийхээр төлөвлөсөн  тухайгаа дуулгаад байгаа. Олимпоор амьсгалсан энэ өдрүүдэд  нэг сонин дуулгахад Амраа, Дээгий нар хүүхэд байхдаа спортын шаггүй тамирчид явсан гэдэг юм билээ. Багадаа “дэнжийн атаман” хочтой явсан Дээгий самбо, жүдогоор барилддаг байжээ. Бүүр болоогүй хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бөгөөд спортын дэд мастер  зэрэгтэй юм байна.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна