Зүүн бүсийн сонгомол бага насанд Д.Аваадоржийн хонгор түрүүлэв

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 29 -нд

Сүхбаатар аймгийн 80 жилийн ой, зүүн бүсийн уралдаан өчигдөр сонгомол ангиллын морьдын уралдаанаар эхэлсэн. Сонгомол дунд буюу хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанд 47 үрээ бүртгүүлснээс:

1.Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн Алдарт уяач Д.Аваадоржийн хонгор. Уралдаанч Уртнасангийн Тэмүүлэн.

2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Гунаажавын Ган-Очирын хүрэн. Уралдаанч Цагаанчулууны Улаанхүү.

3. Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Мөнхтөрийн Цолмонгийн халтар. Уралдаанч Нарантуяагийн Занабазар.

4. Дорнод аймгийн Матад сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дондовдоржийн Цогтжаргалын  зээрд халзан. Уралдаанч Сүрэнгийн Тэмүүлэн.

5. Дорнод аймгийн Матад сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дондовдоржийн Цогтжаргалын  хүрэн халзан. Уралдаанч Мөнхбатын Мөнхболд. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна