“Гийнгоо” хүүхдийн анхдугаар наадмын шилдгүүд тодорлоо
Сэтгүүлч
Засгийн газраас 2019-2023 онуудад хэрэгжүүлэх “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг баталсантай холбогдуулан “Хонгорын шинэ эрин” ХХК-ийн “Хөх морьт” адуу морь уналгын төвөөс морьтны соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол туургатны хурдан морь унаач хүүхдийн “Гийнгоо” анхдугаар наадмыг зохион байгуулах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Анхдугаар наадам 5-р сарын 31, 6-р сарын 1-ний өдрүүдэд Хүйн долоон худагт болж, Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан зэрэг аймгуудын 60 гаруй шилдэг авьястан хүүхдүүд оролцсон байна. Уг наадмыг үндэсний өв соёлыг дэлгэрүүлэгч “Хөх морьт” морь уналгын төв, "Монгол наадам цогцолбор" ОНӨТҮГазрын "Монгол хүү" брэндтэй хамтран зохион байгуулж, морьтон түмний үр сад хойч ирээдүйдээ үүх түүх ёс заншлын томоохон хичээлийг заалаа.
Хурдан морь унаач хүүхэд унасан хүлгээ баясгаж, адууны сүлд хийморийг тэтгэн сэргээж, шандас нэмэх зорилгоор аялгуулан дуулах тусгай үгтэй дууг Гийнгоо хэмээдэг. Гийнгоо нь халх дөрвөн аймгийн хошуудад янз бүрийн хувилбар, ая дантайгаар тарж, газар орон, тухайн үеийн хаад ноёд, хутагт хувилгаад, нутгийн аялгууны өвөрмөц хэв шинжийг шингээсэн үгтэй болон үггүй гэх мэт олон янзын хувилбартай болсон юм. Эрт үеэс уламжлалтай адууны соёлын нэгээхэн хэсгийг сурталчлан таниулах зорилго бүхий “Гийнгоо” аялах тэмцээнд 28 хүүхэд оролцсноос:

Тэргүүн байр:Говьсүмбэр аймгийн харьяат н.Энхмаа
Дэд байр: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат Б.Хангал-Арслан
3-р байр: Говьсүмбэр аймгийн харьяат н.Түвшинсайхан
4-р байр: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Агьболд нар тус тус шалгарчээ.
Харин хурдан морины цол дуудах төрөлд Говьсүмбэр аймгийн харьяат Ц.Мөнххүлэг тэргүүлж, Баянхонгор аймгийн харьяат Б.Хангал-Арслан удаалан, Төв аймгийн Архуст сумын харьяат Э.Хэрлэн гуравдугаар байр эзэлжээ. Энэ төрлийн шагналт дөрөвдүгээр байранд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат Б.Хангалжаргал хүү шалгарсан байна.

Дэл сүүл зөв сайхан боох тэмцээнд:
1.Говьсүмбэр аймгийн харьяат Н.Мөнгөншагай
2.Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат Б.Хангалжаргал
3.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Агьболд нар тус шалгарчээ.
Гийнгоо анхдугаар наадмын хүрээнд дааганы уралдаан болсон бөгөөд түрүүлж, айрагдсан хүлгүүдийн танилцуулбал:

Даага:
1.Төв аймгийн Баянчандмань сумын харъяат Бат-Эрдэнийн хар бор. Уралдаанч Санжмятав
2.Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат Батбаясгалангийн Золбоо халтар. Уралдаанч Соёмбо
3. Төв аймгийн Заамар сумын харъяат Наранхүүгийн хул.Уралдаанч Азжаргал
4.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Ганзоригийн шарга.
5. Төв аймгийн Лүн сумын харъяат Ариунбатын хүрэн. Уралдаанч Бат-Отгон
Баян ходоод: Архангай аймгийн Цахир сумын харъяат Даваажанцангийн хээр. Уралдаанч Мягмарбаяр
Ийнхүү мориор дамжсан үндэсний өв соёлоо хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилготой “Гийнгоо” хүүхдийн анхдугаар наадам амжилттай болж өндөрлөлөө.
Б.Хастөр
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

77.111.246.10
Сайхан наадам болсон юм байна даа. Түрүүлсэн, байр эзэлсэн хүүхдүүдийн гийнгоолж буй бичлэг байхгүй юм уу Аль телевизийн архивт байгаа бол. Мэдэх хүн байна уу
Reply66.181.161.34
Гое наадам болсон хойтон жил болно биз дээ
Reply