УЯАЧ Г.ЧИНБАТ: СААРАЛ АЗАРГАНЫ МААНЬ АНХНЫ ТҮРҮҮ САНААНААС ГАРДАГГҮЙ
Сэтгүүлч Хонгор нутгийн уяач Гүнчингийн Чинбат 1966 оны намар Баацагаан суманд төржээ. Түүний ярилцлагыг хүргэж байна.
-Хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон үеийн түүхээс яриагаа эхэлье?
-За тэгье ээ. Миний өвөг дээдэс дунд сүйдтэй морь мал уяж байсан хүн байхгүй ээ. Харин миний хувьд 1991 оноос эхлэн морь уяж, одоогийн байдлаар өөрийн унаган адуугаар дөрвөн түрүү, найман айраг аваад байна. Хамгийн анх 1994 оны намар хүрэн морио Зохиолчдын наадамд аман хүзүүдүүлж амжилтын гараагаа эхэлж байлаа. Түүний дараа жил сумынхаа баяр наадамд алаг хязаалангаа аман хүзүүдүүлсэн. Тэр алаг үрээ манай өөрийн унаган нутаг адуу. Соёолондоо бас сумынхаа наадамд аман хүзүүдээд түүнээс хойш дахин уралдаагүй. Хүрэн морь ч ялгаагүй тэрнээс хойш давхиагүй.
-Тэднийг залгасан ямар хурдан хүлгүүд байв?
-Бөмбөгөр сумын Тогтох гэж хүнээс нас гүйцээд хоёр жил болж байсан өсгий цагаан хээр морь авч, 1996 онд аман хүзүүдүүлээд, 1997 онд айргийн таваар давхиулсан. Түүнээс хойш морь уялгүй хэдэн жил өнжсөөн. Тэгж байгаад 2001 онд саарал азаргаа хавчигт нь уяад сургуулийн 70 жилийн ойгоор түрүүлгэж, Жинстийн 70 жилийн ойд таваар давхиулсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл айраг цагаа алдалгүй сайхан л наадаж байна.
-Саарал азарга олонтаа баярлуулжээ дээ?
-Тэгсээн. Миний уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь саарал азарга. Аймгийн бүс, сумын чанартай наадамд 18 удаа айрагдсан байдаг юм.
-Аймагт уралдаж байгаагүй юм уу?
-Уралдсаан. Гэхдээ хараахан айрагдаж чадаагүй. Ес, арваар хэд хэдэн удаа давхисан. Аймгийн чанартай бүсийн наадамд нэг түрүүлж, найм айрагдан, сумын баяр наадамд хоёр, багийн наадамд дөрөв түрүүлчихээд байгаа.
-Эцгийн шийрийг хатаах хурд төрж байна уу?
-Түрүүчийн төл нь соёолон болчихоод байна. Төл үрээ нь сумын наадамд гурав түрүүлсэн. Нутгийн улс хурдан гэж мэддэг болохоор ганц нэг гүү тавьж төлийг нь авдаг л юм. Түүнээс би өөрөө зарж үрдэггүй ээ.
-Хаанахын адуу юм бэ?
-Миний саарал азарга чинь Сүхбаатарын адуу. Сүхбаатар аймгийн Алдарт уяач Саранбаатар гэдэг хүнээс шүдлэн үрээ авч байсан юм.
-Эзэн хүнийхээ магнайг тэнийлгэсэн эрдэнэт хүлэг юмаа. Ярилцлагаа хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе?
-Сургуулийн 70 жилийн ойд саарал азаргаа түрүүлгэх л хамгийн сайхан байсан даа. Анх уягдаж буй битүү тэгээд хавчиг болохоор нь яг үнэндээ түрүүлнэ гэж бодоогүй. Яагаад гэхээр тэр наадамд аймагт айрагдчихсан Богдын азарганууд ирчихсэн байсан юм. Гэтэл саарал азарга тэднийг дийлээд түрүүлчихсэн. Тиймээс би тэр наадмыг дурсах дуртай.
-Сайхан дурсамж сэтгэлийн гүнээс үргэлж халуун дулаанаар төөнөж байдаг. Ийм сайхан дурсамжит наадмууд олон байх болтугай. Амжилт хүсье.
-Баярлалаа, та бүхний ажил амьдралд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.161.4
Minii hairtai aaw hvv ni hairtai shv
Reply112.72.11.114
Чинбат ах маань олон жил морь уясан сайн уяач байгаа юм Амжилт хүсье
Reply