Д.Лхагвасүрэнгийн БУГАН ХЭЭР

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 05 -нд

АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз дунд насны морьдын уралдаанд шандас шалгасан 112 үрээнээс Архангай аймгийн Хотонт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн Буган хээр үрээ айргийн гуравт хурдлан эзэн уяачийнхаа цолыг мялаасан билээ. Давхар уяагаар төвийн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалсан Буган үрээний удам угшил хийгээд амжилтын товчооныг танилцуулъя. 

УДАМ, УГШИЛ:
Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Хадбаатарын адуу. Буган хээрийн төрсөн дүү хээр даага /охин/ 2017 оны “Ирээдүйн түмэн эх” 1000 долларын бооцоот уралдаанд гуравт давхисан бол өнөө жил мөн төрсөн дүү МУ-ын Алдарт уач Ч.Бямбасүрэнгийн цавьдар халзан даага “Ирээдүйн түмэн эх” уралдаанд дөрөв, улсын наадамд 11, Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөвт тус тус хурдалсан юм.
Эцэг: Сагур дуудлагатай Англи зээрд халзан азарга 
Эх: МУ-ын Манлай уяач Онгуун адууны угшилтай ам цагаан хул гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2017 онд шүдлэн:

- “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд айргийн тав
2018 онд хязаалан:
- АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав
- Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд айргийн тав 

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна