Удам

Нямсүрэн Цогтсайхан

Удам Цогтсайхан

Товч намтар: 1981 оны 12 дугаар сарын 2-нд Бүрэнтогтох суманд төрсөн. Аавын ах Ц.Агваан, Ц.Цэрэндорж нар морь уядаг байсан. Ц.Агваан нь сумын заан цолтой. Н.Цогтсайхан буурал, улаан, хул алаг морьд, шар халтар үрээг нь унаж, заримыг нь айргийн дөрөв, таваар давхиулж байлаа. Улмаар сургууль соёлын мөр хөөж, ажиллаж байгаад 2012 оноос хурдан морь уяж эхэлсэн. Нутгийн уяач ах Лхагвасүрэн хээр даага бэлэглэснийг анх уясан ч 2016 онд хээр даагаар анхны айргаа амсчээ. Аймаг, сумын чанартай наадмаас дөрөв, бага наадмаас гурван айрагтай. Хоёр хүү 12 настай Сумъяабазар, найман настай Чингүүн нар хурдан морьдыг нь унадаг аж.
Гавьяа шагнал: Аймгийн Засаг даргын жуух бичиг

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:

Хээр хязаалан:
Удам угшил: Аймгийн Алдарт уяач Ванчигбазарын унаган адуу
Амжилт: Даагандаа Сангийн далай багийн 60 жилийн ойд зургаалж, сумын баяр наадамд баян ходоод болсон. Шүдлэндээ Төмөрбулагийн хаврын бага гурван насны уралдаанд аман хүзүү, дараа нь Цагаан-Уулд болсон аварга хүлэг шалгаруулах уралдаанд айргийн гурав, Их-Уул овооны баярт түрүү магнайгаар давхисан. Тариалан сумын Түмэн адууны баярт айргийн тав, аймгийн баярт зургаалсан. 2018 онд хязаалан уягдаж Төмөрбулагийн хаврын бооцоот уралдаанд аман хүзүүдэж, Хөвсгөл аймгийн “Ирээдүйн түмэн эх” уралдаанд айргийн гурав, зургадугаар сард болсон Ихэр хайрханы тахилгад азарганд уралдаж түрүүлсэн.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна