Удам

Дагвадорж Батмөнх

Удам Батмөнх

Товч намтар: 1974 оны нэгдүгээр сарын 26-нд Бүрэнтогтох суманд төрсөн. Өвөг эцэг “Сангийн далай” багийн “баян” Найдан гэж морь уядаг хүн байсан. Аав Н.Дагвадорж бас морь уядаг байсан бөгөөд Бүрэнтогтох сумандаа хоёр их насны морь түрүү, аман хүзүүгээр хурдлуулжээ. Эдийн засагч, ня-бо мэргэжилтэй. Мөрөнгийн худалдаа бэлтгэлийн трестэд ня-бо, 1980-1986 онд Хатгал сумын Худалдаа бэлтгэлийн трестийн даргаар ажиллаж байсан. 

Д.Батмөнхийн хувьд 2015 оноос хурдан морь уяж, сумын чанартай наадмын гурван түрүү, дөрвөн айраг, бага наадмаас 12 түрүү, айрагтай хүртжээ. 2017 оны дөрөвдүгээр сараас сумын МСУХ-ны дэд тэргүүнээр ажиллаж байна. 

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:
Бор морь: 

Удам угшил: Дорнод аймгийн Халхгол сумын Шинэбаатараас авсан. 
Амжилт: 2015 онд Сангийн далайн баярт айргийн тав, суманд зургаад хурдалсан. 
Хонгор шүдлэн: 
Удам угшил:
Манлай уяач Цэндбаатараас даага авсан. 
Амжилт: Сумандаа болон Цэцэрлэгт түрүүлсэн. Бага наадамд гурав айрагдсан. 
Хүрэн халзан азарга: 
Удам угшил:
Төв аймгийн Алтанбулаг сумын Г.Хадбаатараас авсан. 
Амжилт: Бүрэнтогтох суманд хязааландаа хоёр түрүүлсэн. Цагаан-Уулд айрагдсан. 
Хүрэн хязаалан: 
Удам угшил:
Чойжилсүрэнгийн Батсуурийн унаган адуу
Амжилт: 2017 онд суманд айргийн дөрөвт давхисан. 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна