Удам

Жигжидсүрэн Лхагвасүрэн

Удам Лхагвасүрэн

Товч намтар: 1973 оны нэгдүгээр сарын 31-нд Бүрэнтогтох суманд  төрсөн. Аав Балганы Жигжидсүрэн залуудаа 1950-аад онд морь уяж байсан. 1932 онд төрсөн хүн. Мөн ээжийн аав Сандуйжав сумаас олон айраг, түрүү хүртсэн сайн уяач байжээ. Хар азарга, хоёр ягаан саарал, хээр морьд, бор үрээ нь хурдалсан. Гурав дахь үеийн уяач Ж.Лхагвасүрэн 10 настайгаасаа хоёр жил нутгийн уяач Содномдовчин гэдэг хүний хээр морийг унасан ч айраг, түрүүнд давхиулаагүй аж. Наймдугаар ангиа төгсөөд хоёр жил нэгдлийн адуу маллаж, 1996 оноос морь уяж эхэлсэн. Анх хүргэн ах Батсүмбэрийн хүрэн азаргыг уяж тэр жилээ сумын баярт түрүүлгэжээ. Сумын статустай наадмын 15-16 айраг түрүү, бага наадмын 10 айраг, түрүүтэй. Хүү Баярсайхан нь аавыгаа дагаж морь уяж байна. 
Гавьяа шагнал: АХ-ын 85, 90 жилийн ойн медалиар шагнуулсан. 

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:

Хүрэн азарга: 

Удам угшил: Увсаас ирсэн адуу. Хүргэн ах Батсүмбэр бүдүүн азарга авчирсан. 

Амжилт: Сумын баяр наадамд дөрөв түрүүлж, зургаа айрагдсан. 
Хар морь: 
Удам угшил:
Унаган адуу. Эцэг нь хар азарга, эх нь хар гүү. 
Амжилт: Хязаалан анх сумын наадамд айргийн дөрөв, соёолондоо гуравласан. Ер нь АХ-ын ойн баярт найм шөвгөрсөн. 15-16 хүртлээ уралдсан. 
Хүрэн морь: 
Удам угшил:
Унаган адуу. Эцэг нь хүрэн азарга, эх нь хүрэн гүү. 
Амжилт: Даагандаа овооны наадамд түрүүлж, суманд айргийн тавд давхисан. Шүдлэн, хязааландаа сайн давхиагүй. Ноднин соёолон сумын наадамд айргийн дөрөвт хурдалсан. 
Цавьдар халзан үрээ: 
Амжилт:
Даагандаа сумын наадамд айргийн тав, шүдлэндээ зургаалсан. 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна