Сумын алдарт

Чулуунбаатар Баясгалан

Сумын алдарт Баясгалан

Товч намтар: 1963 оны тавдугаар сарын 16-нд Бүрэнтогтох сумын Сангийн далай хэмээх газар төрсөн. Аав Чулуунбаатар Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн адуучин, хурдан морь сойдог байсан. Бор морь нь сумандаа бага дөрвөн насандаа түрүүлж, хавчигтаа аймагт зургаалсан. Ч.Баясгалан багадаа хоёр жил хурдан морь унажээ. 1983-1986 онд Улаанбаатар хот, Сонсголонгийн барилгын цэргийн 275 дугаар ангид алба хааж, энэ хугацаанд IV цахилгаан станцын барилга дээр ажиллаж байж. 1986-1990 онд аймгийн барилгад ажиллаж байгаад 1990-ээд оноос морь уяж эхэлсэн. Сумын Алдарт уяач цолыг 2007 онд хүртсэн бөгөөд аймгийн статустай наадмын гурван айраг, сумын статустай наадмын есөн түрүү, хоёр аман хүзүү, 30 шахам айрагтай. 

Гавьяа шагнал: ХХААЯ-ны Тэргүүний ажилтан, ММСУХ-ны 20 жилийн ойн тэмдгээр шагнагдсан. 
Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:

Удам угшил: Эцэг нь Увсын Тэс сумын Батсүмбэр гэж хүний хурдан азарга. Эх нь Бүрэнтогтох сумын Дэлгэрдалайгаас авсан гүү

Амжилт: 2005 онд шүдлэн сумандаа түрүүлж, Төмөрбулаг сумын ойд мөн түрүүлсэн.Хязаалан аймагт айргийн дөрөв, соёолон, хавчигтаа сумандаа түрүү, Шинэ-Идэр суманд болсон Мөнхбаатар арслангийн наадамд мөн түрүүлсэн. Сумандаа зургаа түрүүлж, зургаа айрагдсан. Бага наадмын 10 гаруй айраг, түрүүтэй. Нийт 30 гаруй медальтай адуу. 
Борлог үрээ:
Амжилт:
Хөвсгөл аймгийн 70 жилийн ойд айргийн гуравт давхисан. Сумынхаа ойд мөн айрагдсан. Дараа нь сумандаа хоёр удаа айрагдсан. 
Хүрэн хязаалан: 
Амжилт:
2001 оны сумын баяр наадамд түрүүлсэн. 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна