Сумын алдарт
Сувдаа Батмөнх
Товч намтар: 1984 оны гурдугаар сарын 07-нд Баянзүрх суманд айлын ууган хүү болон мэндэлжээ. Хөгшин ээж Буриадын нагац ах Чойсүрэн уяач байсан гэдэг. Ээжийн аав Норовсамбуу малчин. Дээр үед одон авч гэрээр шагнуулж байсан түүхтэй. Мөн эмнэг сайн сургадаг байж. С.Батмөнх том Дандар ахынхаа морьдыг естэй байхдаа нэг жил унаж, бор азаргыг нь цулбууртай давхиулсан. Өмнө нь Улаан- Уул суманд Э.Шархүү гэдэг хүний улаан азаргыг унаж сумын баяр наадамд аман хүзүүдүүлсэн. Гуравдугаар ангиасаа сургуулиас гарч том Дандар ахынхаа хонийг хоёр жил хариулаад, хөгшин ээж , аавдаа хамжаа болж мал маллажээ. Голдуу адуундаа явдаг байсан тэрээр 2009 оноос бие даан морь уясан байна. Аймаг, сумын чанартай наадмаас таван түрүү, гурван айраг, овоо тахилга зэрэг баяраас 12 түрүү айраг хүртсэн амжилтаар 2012 оны Шилдэг уяач, сумын алдарт уяач цолоо хүртжээ.
Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:
Хээр морь:
Удам угшил: Нутгийн Намчиг-Осор өвгөний улаан азарганы угшил. Нагац ах Сайнхүү эх хээр гүүг нь Н.Тэрбишээс авсан.
Амжилт: Даагандаа сумын баяр наадам болон 100 дааганы уралдаан гэх мэт бага наадамд тав түрүүлсэн. Одоо есөн настай морь. Сумын баярт соёолон хүртлээ түрүүлж, айрагдсан. Хязаалан “Дархадын хурд-4” аймгийн хойд бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.
Хүрэн морь
Удам угшил: “Тоом” багийн Ядам өвгөний адууны удам. Хөгшин аав нь эхийг нь худалдаж авсан. Төл хүрэн гүүний унага.
Амжилт: Хязаалан сургаж уяад Баянзүрх сумын АХ-ын 90 жилийн ойд айргийн дөрөв, дараа жил нь айргийн тавд хурдалсан. 11 хүртлээ уралдаж бага наадмын таван медальтай.
Өөрийн амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Бусад амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Холбоотой мэдээ
Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна