Удам

Пүрэвдандар Бат-Итгэл

Удам Бат-Итгэл

Товч намтар: 1983 оны зургадугаар сарын 11-нд Баянзүрх сумын Хийт хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлсэн. Аавын аав Чойсүрэн халтар морь өл хоол нь таарахгүй, түрүүлэхгүй байхад нэг жил уяж суманд түрүүлгэсэн. Адууг сайн таньдаг, өдийд амьд байсан бол ном бичих хүн гэж нутгийнхан ярьдаг. Саарал улаан адуугаар нааддаг. Саарал азарга, хоёр улаан морьд нь цулбууртай давхидаг байсан. Таван хүүгээс Дандар, Пүжий, Пүрэвдандар нар нь морь уядаг бөгөөд Дандар нь аймгийн Алдарт уяач. Удамт уяач П.Бат-Итгэл долоон настайгаасаа хоёр жил аавынхаа улаан, сартай хүрэн морьдыг, сүүлд нь улаан азаргыг унасан. Улмаар 1997 оноос эхлэн морь уяж, өнөөгийн байдлаар сумын чанартай наадмаас дөрвөн айраг, овоо тахилга зэрэг баяраас 20-иод айраг, түрүү хүртээд байна. 2007 онд сумын баяр наадамд хээр морь гуравлуулж анхны айргаа амссан. 

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд

Буурал морь
Удам угшил
: Унаган адуу. Эцэг нь бор азарга, эх нь Дархад угшилтай бор гүү
Амжилт: Даага бага наадамд шөвгөрч, түрүүлсэн. Шүдлэндээ сайн давхиагүй ч хязаалан 2008 онд Баянзүрх сумын АХ-ын ойд долоолж, соёолондоо найм, есөөр давхисан. 

Хээр морь
Удам угшил:
Алаг-Эрдэнэ талаас Батхишиг гэж залуугаас наймтай морь авч, 2015 он хүртэл уралдсан. Бага наадмын хоёр медальтай. 

Халтар морь
Удам угшил:
Унаган адуу. Эцэг нь халтар азарга, эх нь улаан бор гүү байсан. 
Амжилт: 2010 онд даага Баянзүрх сумандаа айрагдсан. Есөн настай морь бий. Бага наадмын дөрвөн медальтай.
Авмал бор азарга, хонгор үрээ уяж байлаа. Анхны айргаа 2007 онд сумын баяр наадамд хээр морь гурвалуулж хүртсэн. Өмнө нь авга ахынхаа хонгор морь халтар халзан морийг 1-р багийн өдөрлөгт халтарыг түрүүлгэж хонгорыг аманхүзүүдүүлсэн. 

Саарал морь
Удам угшил:
Цэцэрлэг, Цагаан-Уул талын адуу гэсэн. Цагаан хадны заставын Г.Сайнбаяраас наймтай морь авсан.
Амжилт: Цэцэрлэг сумын баяр наадамд хязаалан, соёолондоо түрүүлсэн. П.Бат-Илтгэл уяачид ирээд 2015 онд Баянзүрх сумын баярт айргийн гурваар хурдалж, бага наадамд зургаа айрагдсан.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна