Сумын алдарт

Аюуш Эрдэнэбат

Сумын алдарт Эрдэнэбат

Товч намтар: 1979 оны есдүгээр сарын 05-нд айлын отгон хүүхэд болон мэндэлжээ. Зургаатайгаасаа 15 хүртлээ дээрх хоёр хүн, Сосорбарам нарын морьдыг унасан. Дөрөвдүгээр ангийн боловсролтой. Эрдэнэтийн 186 дугаар ангид 1997-1998 онд цэргийн алба хааж ирээд, 1995 оноос  төрсөн ах Пүрэвдорж, Жөмбөн аварга нарыг дагаж унаган бор үрээгээрээ уяа эхлүүлсэн. Тэр жилээ шүдлэн айргийн тавд хурдалсан. Сумын чанартай наадмаас есөн түрүү, 10-аад айраг, овоо тахилга, багийн баяраас 30 гаруй айраг түрүүн амжилтаар 2018 онд сумын Алдарт уяач цолоо хүртжээ. 

Гавьяа шагнал: “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны “Уяачийн алдар” тэмдэгтэй. 

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:

Улаан азарга:
Удам угшил: Сумын “Соёл” нэгдлийн хонгор гүүний гэдсэнд ирсэн унага. Хувьчлалаар авч байсан.
Амжилт: Соёолон эхлэж уягдаад сумандаа есөөр давхин, хавчиг түрүүлсэн. 17 нас хүртлээ уралдаж тэр жилээ сумандаа түрүүлсэн.
Улаан саарал азарга: 
Удам угшил: Улаан азарганы төл
Амжилт: Баянзүрх сумын 70 жилийн ойд азарган үрээ айргийн тав
Улаан морь:
Амжилт: Сумандаа аман хүзүүдсэн. Тэр жилээ багийн наадамд түрүүлсэн. Үр төлүүд нь суманд 10 дотор давхиж, бага наадамд айрагдаж, түрүүлсэн. 
Саарал азарга
Удам угшил: Сүхбаатар аймгийн Халзан сумын угшилтай. 2013 оны даага. Энхболд гэж хүнээс авсан. Сугалаанд авч байсан юм.
Амжилт: 2014 онд шүдлэн сумандаа айргийн дөрөв, багийн наадамд түрүү,
“Хотгойдын хурд 3”-т 18-аар давхисан. 2015 онд бага наадамд гурав, 2016 онд соёолондоо хоёр айрагдсан. Сумандаа долоогоор давхиад “Дорнодын хурд”-д зургаалсан.
Хар даага: 
Удам угшил:
Дорнод угшилтай адуу.
Амжилт: 2016 онд сумандаа түрүүлсэн, “Эмт” багийн баярт айргийн гуравт хурдалсан.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна