Сумын алдарт
Санжуу Батхүү
Товч намтар: 1979 оны нэгдүгээр сарын 06-нд Баянзүрх суманд айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн. Нэг ах, нэг эгч, таван дүүтэй. Аав Найдангийн Санжуу аймгийн Алдарт уяач цолтой. С.Батхүү зургаатайгаасаа 15 хүртлээ хурдан морь унасан. Тэгээд дөрвөн жил аавыгаа дагаад 19 настайдаа бие даан уяж бор шүдлэнгээ Улаан-Уул суманд аман хүзүүдүүлсэн. Соёолондоо айргийн дөрөвт давхисан. Түүнээс хойш сумын чанартай наадмаас гурван түрүү, 10 гаруй айраг, овоо тахилга, багийн өдөрлөг зэрэг бага наадмаас 10 гаруй айраг, түрүү хүртээд байна.
Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:
Халтар азарга:
Удам угшил: Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн буурал азарганы удамтай
Амжилт: Соёолонгоос эхлэн уягдаж Баянзүрх суманд аман хүзүүдэж, Улаан-Уулын 60 жилийн ойд түрүүлээд, сумандаа айргийн гуравт хурдалсан. Нийт 11 айрагдсан. 16 хүртлээ уягдсан.
Цавьдар морь
Удам угшил: Төв аймгийн Лүн сумын унаган адуу
Амжилт: Шүдлэн Улаан-Уулд айргийн дөрөв, соёолон айргийн дөрөв, Рэнчинлхүмбэд айргийн тав
Шарга азарга
Удам угшил: Сүхбаатар гаралтай адуу
Амжилт: Шүдлэн Төмөрбулаг суманд түрүүлээд Шинэ-Идэрт аман хүзүүдсэн. Хязаалан сумандаа айргийн дөрөв, Улаан-Уулд айргийн гурав, Рэнчинлхүмбэд айргийн дөрөвт хурдалсан. Соёолон Очирын Ганболд гэж аймгийн Аудитын даргад очсон.
Өөрийн амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Бусад амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Холбоотой мэдээ
Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна