Сумын алдарт

Даариймаа Пүрэвбаяр

Сумын алдарт Пүрэвбаяр

Товч намтар: 1978 оны 11 дүгээр сарын 16-нд Баянзүрх суманд айлын хоёр дахь хүү болон мэндэлсэн. “Тоом” III багийн харьяат. 2013 онд сумын алдарт уяач цол хүртсэн. Өвөө Лувсандорж морь уядаг, сум алгасч панз хийдэг хүн байсан гэсэн. Ямар морьд хурдалсныг сайн мэдэхгүй. Аав Буриад Баянзүрх сумандаа малын эмчээр ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Тэгээд хотод хилийн цэрэгт ажилласаар залуухан 24, 25-тайдаа хорвоог орхисон. Д.Пүрэвбаяр 12 настайгаасаа 2-3 жил хойд аав Нямсүрэнгийн алаг азарга, өөрийнхөө уясан буурал даагыг унадаг байж. Анхны айргаа 15-тайдаа багийн баяраар алаг даага түрүүлгэн хүртсэн түүхтэй. Сумын чанартай наадмаас 20 айраг, овоо тахилга, багийн баяр зэргээс 10 гаруй айраг, түрүүтэй. 

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд
Цавьдар азарга:
Удам угшил
: Дархад цагаан адууны угшилтай. Хүрэлбаатар гэдэг хүний унаган адуу. Даага худалдаж авсан. 
Амжилт: Шүдлэнгээсээ 18 хүртлээ уралдаж хязаалан, соёолондоо Баянзүрх сумын АХ-ын ойд / 2000, 2001 онд/ айргийн гурав, аман хүзүүнд хурдалсан. Хавчиг өнжөөд, 2003 онд буюу нас нийлсэн жилээ Баянзүрх сумынхаа 70 жилийн ойд айргийн тав, 2004, 2005 онд сумандаа аман хүзүү, 2006 онд Улаан-уулын 75 жилийн ойд айргийн гурав, 2007 онд сумандаа аман хүзүү, 2011 онд Улаан-Уул сумын 80 жилийн ойд айргийн тав.
Халтар морь:
Удам угшил:
Унаган адуу. Эцэг нь хөх алаг азарга. Эх нь бор гүү.
Амжилт: 2013 онд шүдлэн Улаан-Уулд аман хүзүү, 2014 онд айргийн гурав, АХ-ын 91 жилийн ойн их сорилго уралдаанд Баянзүрх сумандаа айргийн гурав.
Бор морь:
Удам угшил: Унаган адуу. Халтар морьтой эх нэгтэй. Эцэг нь цавьдар азарга.
амжилт: Шүдлэн, хязаалан, соёолон гурван жил дарааллан Баянзүрх сумандаа аман хүзүү, айргийн дөрөвт хурдалсан.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна