Удам

Бат-Очир Хүрэлбаатар

Удам Хүрэлбаатар

Товч намтар: 1969 оны 11 дүгээр сард Улаан-Уул суманд айлын долоо дахь хүүхэд болон мэндэлсэн. Авга ах Авидын Дагвадорж аймгийн Алдарт уяач. Авга ахынхаа морийг унаж, Улаан-Уулд соёолон түрүүлгэж, Жаамуу гэж хүний хул морийг аман хүзүүдүүлэн, спортын мастер Баттөрийн халтар азарга, адуучин Заны хүрэн соёолонгмөн түрүү, аман хүзүүнд хурдлуулж байсан түүхтэй. Улаан-Уулын найман жилийг төгссөн. 1987-1989 Зүүнбаянд 38 дугаар дивиз, Мото буудлагын 132 дугаар ангид алба хаасан. “Онц буудагч” болж халагдаж ирээд Улаан-Уул сумын “Гуна” багт адуучин болсон. 1998 оноос Баянзүрх суманд шилжиж ирээд 2014 оноос хойш морь уяж байна. Сумын чанартай наадмаас зургаан айраг, овоо бригадаас 10 гаруй айраг, түрүүтэй. Баянзүрх сумын 2017 оны Шилдэг уяач.

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд: 

Хул алаг:
Удам угшил
: Унаган адуу. Дархад адууны удам
Амжилт: Баянзүрх суманд айргийн дөрөв, багийн наадамд айрагдсан.

Хүрэн азарга
Удам угшил: Дорнод угшилтай. Улаанбаатар хотын А.Отгонбаярын адуу
Амжилт: Улаан-Уул суманд 2016 оны аман хүзүүдэж, 2017 онд түрүүлсэн. Мөн бага наадамд айрагдсан. 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна