Сумын алдарт
Найдан Батбаяр
Товч намтар: 1962 оны 12 дугаар сард Баянзүрх сумандаа айлын ес дэх хүүхэд болон мэндэлсэн. “Хайс” II багийн харьяат. Таван ах, гурван эгч, 11 дүүтэй. Эцэг Нямын Найдан дээр үед багийн дарга байсан. Н.Батбаяр багадаа төрсөн ах Н.Санжуугийн морьдыг унаж, хүрэн алаг үрээг нь сумандаа айрагдуулжээ. Мөн Цэдэн хэмээх ахмад уяачийн хээр морийг Баянзүрх сумандаа мөн айрагдуулж, шүдлэн хүрэн үрээг нь түрүүлгэсэн. Есөн настайдаа сургуульд орж 1981 онд Мөрөнгийн 10 жилийг төгссөн. 1982-1985 онд Орбитын барилгын 187 дугаар ангид цэргйин алба хааж, нутагтаа ирээд 1987 оноос морь уяж эхэлсэн. “Соёл” нэгдэл шинээр айл гэр болсон залуу өрхөд эр даага, охин бяруу өгдөг байсан бөгөөд бор даага анх уяж тэр жилээ сумандаа долоогоор давхиулсан. Долоо бэлгэшээлтэй тоо гэдэг. Дараа жил нь аман хүзүүдсэн. Хойтон жил нь мөн аман хүзүүдэж, соёолон түрүүлжээ. Нас нийлсэн хойноо хоёр айрагдсан. Аймгийн, сумын чанартай наадмын нийт гурван түрүү, 25 айргийн амжилтаар 2012 онд сумын Алдарт уяач цол хүртсэн. Бага наадмаас олон айрагтай. Таван хүүхдээс бага хүү Буянтогтох нь залгамжлан морь уяж байна. Шинэ цагийн уяанд ааваасаа илүү гэнэ.
Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:
Шарга морь :
Удам угшил: Унаган адуу. Эцэг нь шарга азарга. Эх нь халиун гүү.
Амжилт: Дааганаасаа уягдаж 2003 онд Баянзүрхийн 70 жилийн ойд айргийн гурав, шүдлэн түрүүлээд, хязаалан айргийн гурав. Нас нийлсэн хойноо хоёр айрагдсан. 2011 онд айргийн дөрөв. 2015 онд айргийн тавд хурдалсан. 13 хүртлээ уралдсан. Бага наадмын 13 медальтай.
Хээр морь:
Удам угшил: Унаган адуу. Шарга морьтой эцэг нэгтэй. Эх нь хул гүү байсан.
Амжилт: Хязаалан 2008 онд “Дархадын хурд 2” аймгийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Бага наадмаас зургаан медальтай.
Мөн 2004 онд шарга азарга айргийн гурав, алаг, хүрэн хязаалан айргийн гурав, тав, шарга, бор шүдлэн тус тус айргийн дөрөвт хурдалж, таван айраг, түрүү хүртэж байсан. Шарга азарга соёолондоо 2002 онд айргийн тавт хурдалсан.
Өөрийн амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Бусад амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Холбоотой мэдээ
Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна