Морины зүтгэлтэн
Таманжий Болдтөмөр

Товч намтар: 1957 оны нэгдүгээр сард Баянзүрх сумын Хийт хэмээх газар айлын том хүүхэд болон мэндэлжээ. “Тоом” III багийн харьяат. Малчин удамтай. Эмэг ээжээрээ овоглодог. Бага нас бусдын адил малын захад өнгөрсөн ч 12-тойгоосоо хоёр жил Сономын /хожим хадам аав нь болсон/ хээр морийг унасан. Хожим 1983 онд нэгдлийн нормын морь унаж, хадмынхаа өгсөн цавьдар даагыг уяж эхэлсэн. Тэр жилээ Хуянгийн овоо тахилгад аман хүзүүдүүлж анхны айргаа хүртэж байв. Овоо тахилга болон багийн баяр наадмаас зургаан айраг хүртсэн амжилттай. Түүнийг залгамжлан хоёр дахь хүү Тунгалагтамир 2003 оноос морь уяж байгаа аж.
Гавьяа шагнал: Сумынхаа “Таван цагаан” МСУХ-ны тэргүүлэгчээр дөрвөн жил ажиллаж байна. АХ-ын 70, 80 жилийн ойн медальтай.
Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд
Цавьдар морь
Удам угшил: Түнэл угшилтай адуу. Эх соёотой хүрэн гүүг тэндээс авчирсан гэдэг. Эцэг нь хадмын цавьдар хүрэн азарга.
Амжилт: 1983-2003 он хүртэл уралдаж, зургаан медальтай.
Өөрийн амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Бусад амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Холбоотой мэдээ
Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна