Сумын алдарт

Лхагва-Очир Паанийсүрэн

Сумын алдарт Паанийсүрэн

Товч намтар: 1982 оны тавдугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн суманд айлын отгон хүү болон мэндэлсэн. Аав Чойсүрэнгийн Лхагва-Очир  морь уядаг байсан бөгөөд  1999 онд сумын наадмаас нэг түрүү, 2000, 2008, 2009 онд аймгийн наадмаас тус бүр нэг айраг хүртсэн.  Л.Пайнийсүрэн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн Алдарт уяач Мягмарчулууны морийг хоёр, аймгийн Алдарт уяач Даваажавын морийг нэг жил уясан. Морь уясан цагаас аймгийн чанартай наадмаас дөрвөн түрүү. сумын чанартай наадмаас нэг түрүү, таван айраг хүртсэн амжилтаар 2017 онд сумын Алдарт уяач цол хүртсэн. 

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:

Хар азарга: 
Удам угшил: Цэцэрлэг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Түмэндэмбэрэлийн хар азарганы төл гүүнээс гарсан. Эцэг нь Наранхүүгийн халтар азарганы төл.
Амжилт: Аймгийн чанартай уралдаанд нэг түрүүлж, хоёр айрагдсан бол сумын наадамд нэг түрүүлж, тав айрагдсан.  
Хээр морь:
Удам угшил: Хар азарганы төл
Амжилт: Даагандаа аймгийн наадамд зургаалж, шүдлэндээ Бүрэнтогтох сумын наадамд 
түрүүлэн, хязааландаа Бүрэнтогтохын ойд айргийн гуравт хурдалсан. Дараа жил нь соёолон морь аман хүзүүдсэн.
Хүрэн азарга: 
Удам угшил: Аймгийн Алдарт уяач Д.Батбаярын адууны гаралтай.
Амжилт: Шүдлэндээ айргийн гуравт хурдалж, хязааландаа нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, соёолон, хавчиг Бүрэнтогтох сумын наадамд тус тус айргийн гуравт хурдалсан.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна