Сумын алдарт
Дашцэрэн Батбилэг
Товч намтар: Дашцэрэнгийн Батбилэг 1977 оны дөрөвдүгээр сард Арбулаг сумд айлын гурав дахь хүү болон мэндэлсэн. Дээд үеийн хүмүүс болох Жигжид, түүний хүү Лувсан малчин байсан бол, Лувсангийн хүү Дашцэрэн холбоочин байжээ.
Д.Батбилэг хүүхэд байхдаа Ган гэдэг хүний саарал морийг гурав, Дамжин гэдэг хүний хээр морь, хээр даагыг нэг жил унаж цулбууртай л давхиулж. Улмаар 1994 оноос бие даан морь уяж хээр азарга, хээр даагаар эхэлсэн ч 2003 онд хээр их насны морь сумандаа айргийн таваар хурдлуулж анхны айргаа “уужээ”. 2017 оны мянгат малчин, 2016 оны сумын Алдарт уяач тэрээр сумын чанартай наадмаас гурван түрүү, дөрвөн айраг, бага наадмуудаас 20 гаруй айраг, түрүү хүртээд байна.
Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:
Хээр морь:
Удам угшил: Аймгийн Алдарт уяач Лхамжавын Хуягийн хээр азарганы төл. Соёолон 2000 онд худалдаж авсан.
Амжилт: 2006 онд айргийн дөрөвт хурдалсан. Бага наадмын нэг түрүү, дөрвөн айрагтай.
Мөн Батхуягийн хээр азарга, улаан соёолон, Д.Батбилэгийн халтар шүдлэн 2008, 2013 онд Хатгал, Арбулагийн АХ-ын ойд түрүүлсэн. 2013 онд Батхуягийн хээр азаргыг Баянзүрх сумын 80 жилийн ойд айргийн гуравт хурдлуулсан.
,
Өөрийн амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Бусад амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Холбоотой мэдээ
Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна