Морины зүтгэлтэн

Очирбат Лхагвасүрэн

Морины зүтгэлтэн Лхагвасүрэн

Товч намтар: 1960 оны зугргадугаар сарын 22-нд Арбулаг сумын Чулуут хэмээх газар мэндэлсэн. Айлын ганц хүү. Өвөөгийн аав Лхамжав гэж зайсан байсан бөгөөд хүү Мижид нь малчин, Мижидийн хүү Очирбат агент хийж, 35 жил улсад ажиллажээ. О.Лхагвасүрэн уяач багадаа зургаан жил хурдан морь унасан бөгөөд 1968 онд Дашдондов гэдэг хүний цагаан морийг айргийн дөрөв, хүрэн соёолонг нь аман хүзүүдүүлсэн бол нутгийн уяач Рэнцэндаваа гуайн Хотгор хонгор морийг нэг жил айргийн таваар хурдлуулжээ. 1975 онд нэгдлийн адуунаас өсгий цагаан, хамар цагаан хээр дааганууд сургаж сумандаа айргийн гурваар давхиулж анхны айраг амссан тэрээр 2006 онд сумын Алдарт уяач цолоо хүртсэн байна. Сумын чанартай наадмаас таван түрүү, 29 айраг, овоо тахилга, багийн баяраас 40-50 гаруй айраг, түрүүтэй. 
Гавьяа шагнал: Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн болон “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны “Уяачийн алдар” медаль.  

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:

Хүрэн морь:
Удам угшил:
Аймгийн Алдарт уяач Дашдондовын хул гүүний удам. О.Лхагвасүрэн уяачид эхийг нь шүдлэн бэлгэнд өгсөн бөгөөд эцэг нь Увсын Баруунтурууны Өндөр хээр азарга. 
Амжилт: Дааганаас соёолон хүртэл буюу 1985-1989 онд Арбулагт сумандаа 2 удаа аман хүзүү айргийн дөрвөөр хурдалж, Баянзүрх суманд түрүүлсэн.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна