Удам

Бямбаноров Түвшинбаяр

Удам Түвшинбаяр

Удамт уяачдын уухайд түрлэг нэмж буй Бямбаноровын Түвшинбаяр 1977 оны намар Зуунмод сумын төрөх тасагт айлын ууган хүү болон мэндэлжээ. Түүний аав Бямбаноровын уясан морьд улс, бүсийн чанартай уралдаануудад дээгүүр давхидаг бөгөөд хул азарга нь 2003 онд хязааландаа улсын наадамд долоолж байсан бол буурал азарга нь 2005 оны Өндөр Гэгээний 370 жилийн ойд долоолж, хээр соёолон нь аравт давхиж байжээ. Мөн тэр жил хээр соёолон улсын наадамд аравт давхиж уясан эзний алдрыг өргөсөн байдаг. 

Ийнхүү төр түмнийхээ цэнгэлд түрлэг нэмдэг түүнийг хүү Түвшинбаяр нь залган морь уях болж, улсын Алдарт уяач Рэнцэндорж, зууны Манлай уяач Д.Даваахүү нараас суралцсан бөгөөд 2010 оноос Япон улсад морины чиглэлээр ажиллаж байгаа юм.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна