Сумын алдарт

Туваан Цогт

Сумын алдарт Цогт

Баруун Зуунмод 6-р багийн харьяат, сумын Алдарт уяач Тувааны Цогт 1963 онд төрсөн.Таван настайгаасаа хурдан хүлгийн нуруун дээр дарцагласан Т.Цогт удам дамжсан уяач. Түүний аав Сэргэлэн сумын харьяат Бат-Очирын Туваан 1985 онд АХ-ын 64 жилийн ойгоор Монхор хээр морио айргийн гуравт хурдлуулсан, сум орон нутгаараа одтой наадагч нэгэн байжээ.

Уяач аавынхаа удмыг залган долоон жил хурдан морь унасан Т.Цогт 16 хүртлээ туслах уяачийн үүрэг гүйцэтгэж байгаад цэргээс халагдаж ирснийхээ дараа буюу 1983 оноос өөрийн нэртэй хүлгүүдээ уралдуулж эхэлсэн байна.
Түүний нэр алдрыг дуудуулан хурдалсан хүлэг бол цуут Толбот борын угшилтай цавьдар морь нь. Сум орон нутгийнхаа наадамд нэлээд хэдэн удаа түрүүлж, айрагдсан цавьдар морь улсад нэг удаа уралдан 20 гаргаж давхижээ. Т.Цогт уяачийг урмаар тэтгэсэн өөр нэг хүлэг бол хээр морь нь. Наадам ховор цагт уясан эзнээ гонсойлгож байгаагүй хурдан хээрээс гадна хул азарга нь түүнийг сумын Алдарт уяач цол хүртэхэд жин дарсан билээ.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна