Аймгийн алдарт

Цэрэндэжид Мөнхжаргал

Аймгийн алдарт Мөнхжаргал

1974 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. 1981-1991 онд Говьсүмбэр аймгийн 1-р 10 жилийг төгсөж,  1991-1995 онд УБД сургуулийг төгсөж улмаар 2002-2005 онд  Шихихутаг ХЗД сургуулийг тус тус төгссөн. Дээд боловсролтой. 1996-1998 онд Говьсүмбэр аймгийн Биеийн тамир спорт хороонд дасгалжуулагчаар ажиллаж байгаад 1999 оноос одоог хүртэл Гаалийн байгууллагад ажиллаж байна.  Бага насандаа хурдан морь унаж уралдуулдаг байсан баялаг туршлагыг өвлөн авч 1996  оноос одоог хүртэл хурдан морь уяж уралдуулан нутаг нутгийн наадмын торгон дэвжээ, төрийн асрын өмнө тод манлай, торгон жолоо өргүүлэн наадаж байна. Миний аав Монгол улсын манлай уяач Ч.Цэрэндэжид гэж 80 настай буурал бий. Аавыгаа дагаж морь уяж эхэлсэнээс хойш Бүсийн наадмын 2 айраг Дорноговь аймагт зохиогдсон Данзанравжаагийн 195 жилд Бор халзан шүдлэн айрагдссан. Мөн Өмнөговь аймагт зохиогдсон Говь шанхын хурд наадамд шүдлэн хүрэн халзан үрээгээ айрагдуулсан. Аймаг сумын наадамд 12 түрүү 17 айраг авсан амжилтаараа 2010 онд Аймгийн алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн.  Манай адууны удам  угшил гэвэл өөрийн унаган адуунаас гадна Хэнтий, Сүхбаатар чиглэлийн адуугаар, адууныхаа үүлдэр угсааг сайжруулан цус сэлбэж уралдаж байна.

 


 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна