Аймгийн алдарт

Ганчулуун Санжаа

Аймгийн алдарт Санжаа

Ганчулууны Санжаа нь 1960 онд Улаан усны уяан товог гэдэг газар төрсөн. 1985 оноос эхлэн бие даан морь уясан. 1985 онд Сүмбэр сумын 30 жилийн наадамд соёолон дөрөвдүгээрт орсон. 1986 онд их морь тавд оруулж соёолон гуравдугаарт орсон. Даага нас түрүүлсэн. 1987 онд их морь аман хүзүүдүүлж, хязаалан гуравдугаарт оруулсан.  1988 онд шүдлэн гуравдугаарт давхиулсан.1989 онд хязаалан түрүүлсэн. 1990 онд соёолон гуравдугаарт, шүдлэн дөрөвдүгээрт орсон. 1991 онд Чойрыг хот болсны 1 жилийн ойд азарга түрүүлж, соёолон гуравдугаарт давхисан. 1992 онд соёолон түрүүлж, шүдлэн айрагдсан.1993 онд их морь гуравдугаарт давхисан.1994 онд даага дөрөвдүгээрт давхисан. Их морь тавдугаарт давхисан.1995 онд их морь гуравдугаарт орсон. 1996 онд улсын наадамд даага 9-д, соёолон 38-д, их морь 54-т давхисан. 1996 онд Төв аймгийн Баянжаргалан суманд даага аман хүзүүдсэн. 1997 онд улсын наадамд азарга 70-д, шүдлэн 23-д давхисан.1998 онд аймгийн наадамд азарга түрүүлсэн. Их морь гуравдугаарт давхисан. Их хурд наадамд их морь 34-д давхисан.1999 онд Дэлгэрхаанд соёолон дөрөвдүгээрт, даага гуравдугаарт хурдалсан. Шивээд соёолон аман хүзүүдсэн. 2000 оноос хойш удаа дараа айрагдсан. 2000-2011 он хүртэл 7 түрүү, 27 айраг авсан байна. 2010 онд аймгийн наадамд азарга аман хүзүүдсэн. Шүдлэн түрүүлж соёолон тавдугаарт давхисан. Манай адууны азарга нь Цэндийн Төмөрхуягийн улсын наадамд 60 жилээр аман хүзүүдсэн хээр азарганы төл юм.
Гүүнүүд нь нь Жамсран галдаа адууны гүүнүүд, Мөн  Хэнтий аймгийн Мөрөн сумын Арьяандэвийн адууны саарал азаргатай.

 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна