Аймгийн алдарт

Лувсан Баярсайхан

Аймгийн алдарт Баярсайхан

1930 онд Төв аймгийн Нялга сум одоогийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Баянбулаг гэдэг газар Лувсангийн хүү болж төрсөн. Бага наснаас эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 8 наснаас Төв аймгийн Нялга сумын бага, Төв аймгийн Батсүмбэр сумын дунд сургуульд 7-р анги төгссөн. Гэртээ мал маллаж байгаад 1958 онд дотоодын цэргийн тусгай хороонд 3 жилийн цэргийн алба хаасан. 1953 оны 08-р сард халагдаад 1954 оны 05 дугаар сараас Сүмбэр сумын IV  багийн засаг дарга 1959 онд баг татан буугдаж Сүмбэр сумын худалдаа бэлтгэлийн ангид нярав, дарга зэрэг ажлыг 13 жил хийж байгаад Сүмбэрийн САА-д фермийн даргын ажлыг хийж байсан. 1979 оны 5 сараас Сүмбэрийн 10 жилийн сургуулийн аж ахуйн захирлын ажлыг хийж байлаа. 1990 он хүртэл ажилласан.
Энэ нутагтаа ажиллаж амьдарч байхдаа 24 наснаасаа 1975 он хүртэл морь уясан. Адууны маань  үндсэн удам өөрийн унаган адуу.
Төв аймгийн Нялга, Сүмбэр суманд 4-5 удаа түрүү авч байсан. Анх унаган Бор морь Сүмбэрт айрагдаж байхад би 28 настай байсан даа. Тэр үед Даланжаргалан, Дарханд морь уяж хэд хэд айрагдуулж байлаа.
Хар морио Баянжаргаланд -1, Сүмбэрт-2 удаа түрүүлгэсэн.
Төв аймгийн Нялга суманд 2 удаа цавдар морь түрүүлж, борлог шүдлэнгээ айрагдуулсан.
1959 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн 20 жилийн ойгоор шүдлэн борлогоо аман хүзүүдүүлж байсан. Энэ наадам тэр үедээ хамгийн том наадам болж байлаа.
Хязаалан хүрэн үрээ нь Даланжаргалангийн Түмэн адууны баяраар аман хүзүүдүүлж байсан. Энэ адуу Буурал Шаравжамцын адууны угшилтай адуу багадаа сайн хурдан адуу байсан шүү.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын наадамд соёолон хүрэн 2 удаа, шүдлэн борлог үрээгээр 2 удаа айрагдсан.
Бага насны морьдыг зөндөө л айрагдуулж байсан.
Дундговь, Баянжаргалан, Цагаандэлгэрт морь уяж,  хязаалан борлог үрээгээ Цагаандэлгэрт айрагдуулж байлаа. 6 хүүхэдтэй. Хүү Б.Буянбат маань малчин болсон одоогоор морь уяж байна даа.


 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна