Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны захад өссөн маань хожмоо морь уяхын эхлэл болсон


Хурд чуулсан Сүхбаатар нутгийн эрдэмт уяачдын цуврал ярилцлагын ээлжит дугаар хүрч байна. Энэ удаагийн зочин Асгат сумын харьяат Ц.Наранбаяр байх болно.
-2018 ондоо амжилт арвин уу. АХ-ын 97 жилийн ой, Асгат сумынхаа баяр наадамд хэдэн нас мордуулав даа?
-Зам цагаан байж сайхан наадлаа. Асгат сумын баяр наадамдаа дөрвөн насны нийлсэн давхар уяаны долоон морь мордууллаа. Их насны морь нэг нь долоогоор, нөгөө нь арваадаар орлоо. Уяанаас маань хүргэний хар соёолон азарга түрүүллээ. Энэ жил ногоон морио уяад Алтан овооныхоо бага тахилгад 12-оор, Халзан сумын Халзан овооны наадамд есөөр орууллаа. Хавар гурван сард Баяндэлгэрт очиж есөд орууллаа. Шарга морио дан уяагаар Асгатдаа долоогоор давхиулсан.
-Та гурав дахь үеийн уяач гэсэн байх аа?
-Тийм ээ. Манай дээдчүүлд хурдан хүлгийн хийморьт сүслэсэн эрчүүд олон байсан шиг байгаа юм. Миний хувьд нагац өвөө Жигжидээсээ эхлээд мэднэ. Аавын аав аймгийн Алдарт уяач С.Мажигсүрэн, өвөөгийн дүү Аавынхүү бас сайхан хурдтай. Түүний хүрэн азарга суманд гурав түрүүлсэн. Аав болохоор сумын Алдарт уяач цолтой. Сумын баяр наадамд морь айрагдуулж байсан уяач даа. За тэгээд авга ах нараас Цэрэндоной, Сэржинбаатар, Баатарсүх нарын сумын Алдарт уяач гурав бий. Бид чинь эдний адууны удмаар наадаж яваа хүн.
Анх Мажигсүрэн өвөөгийнхөө хүрэн азаргыг унаж, сумын 70 жилээр дөрөвлүүлж байлаа. Бас нэг хонгор морийг нь унадаг ч айрагдуулж байгаагүй. 10,20 дотор л давхиулж байсан. Өөр аймгийн Алдарт уяач Жамьянгийн Баярсайханы морийг унан айрагдаж түрүүлгэж л явлаа. Би чинь гуравтай морь унаж сурсан хүн. Харин уралдааны морь дөрөв, таван наснаас эхлээд, 14 хүртлээ унасан. Ингэж ухаан орохын адууны захад хүн болсон маань хожмоо морь уяхын эхлэл байлаа гэж болно.
-Аавынхүүгийн хүрэн азарганы хэд дэх үе танд байна вэ?
-Дөрөв дэх үе байна. Аавынхүү ахын хүрэн азарганы удмын Ганбаатарын буурал морь их хурдан морь байлаа. Тэрний дүүгийнх нь төл хүрэн азарга надад байдаг юм. Би уяж бага наадамд хоёр оруулсан. Илүү амжилт гаргах байсан болов уу. Даанч би олигтой уяж чадаагүй гэж боддог.
-Ингэхэд та хэзээнээс морь уяж эхэлсэн юм бэ?
-Аравдугаар ангиа төгсөөд л морь уяж эхэлсэн дээ. Анхандаа нагац ах сумын Алдарт уяач Нэргүйбаатарынхаа туслах хийнэ. Бас түүнээс “номын дуу” сонсоно. Ингээд уяаны дөртэй болоод хүрэн азаргаа шүдлэнд нь уясан. Тэгээд Баянзээрдийн овооны тахилгад гуравлуулсан бол соёолон азарга болгоод Дэлгэр овооны тахилгад ахиад гуравлуулсан. Дараа нь шарга халзан морио уяад сумын уяачдын холбооны наадамд дөрөвлүүлж, сумын 90 жилийн ойд аман хүзүүдүүллээ. Хойтон жил нь сумын наадамд дөрөвлүүлээд, дараа жил нь гуравлуулсан. Ингэж гурван жил дараалан сумын наадмаас айраг хүртсэн. Миний энэ шарга халзан морь чинь өвөөгийн суманд нэг түрүүлж, нэг гурвалсан шарга халзан азарганы төл л дөө. Надад долоотойд нь 2013 онд бэлэглэсэн юм. Харин эх нь өвөөгийн унаган хонгор гүү байгаа. Өвөө энэ хонгор гүүгээ Төхөм бригадын хүнээс авч байсан юм гэсэн.
-Шарга морь танд ирэхээсээ өмнө ямар амжилт үзүүлсэн юм бол?
-Уягдаад айхтар давхиагүй ээ. Сумын баяр наадамд 18-аар нэг орсон. Тэгээд л надад ирсэн. Тэр жилээ авга ах Цэрэндонойгоор уяулж байгаад сумын наадамд 12-т, Мөнххааны 90 жилийн ойд 10-т оруулсан. Дараа нь би өөрөө уяад Эрдэнэцагааны 90 жилийн ойд 10-аар давхиулаад, Сүмбэрийн 90 жилд авч очсон ч морь будилаад уралдуулж чадаагүй. Дараа жилээс нь уяачдын холбооны наадамд дөрөвлүүлж, Их уулын наадамдаа зургаагаар дахиулаад, 90 жилдээ аман хүзүүдүүлсэн. Тэрнээс хойш найм орчихоод байна даа.
-Тухайлбал...?
-Уулбаянд болсон Эрдэнэтжавхлант уулын тахилгад гуравлаад, уяачдын холбооны наадамд бас нэг гуравлаад, нэг дөрөвт орсон. Их уулын наадамд дөрөвлөөд, дараа жил нь тавлаж, сумын 90 жилээр аман хүзүүдэн, дараа жил нь түрүүллээ. Тэрний дараа жил нь гуравласан. Аймагт нэг бүсийн уралдаанд 28-аар орсон. Хэнтийн бүсэд нэг тавьж үзсэн 10 хэдээр явж байгаад унжчихсан.
-Өөр таны нэрийг гаргаж хурдалж байгаа ямар морь байна даа?
-Энэ ногоон морь бий. Нагац ах Нэргүйбаатар гэж хүний уядаг зээрд азарга байдаг юм. Энэ азарга нь Балдан гэж өвгөний 1994 оны Алтан овооны наадамд түрүүлгэсэн хүрэн морины угшилтай. Энэ хүрэний дүү юм гэсэн. Харин эхийг нь Эрдэнэцагаанаас нагац ахын хүүхэд авчрахад нь би байдсан гүү авч байлаа. Яг удам угшлыг нь мэдэхгүй байна. Эдний дундаас ногоон морь гараад уяачдын холбооны наадамд нэг дөрөвлөж, өвлийн нэг бооцоот уралдаанд аман хүзүүдсэн. Ноднин наймлаад энэ жил есөөр давхилаа. 2018 онд чинь гурван ч удаа есөөр орчихлоо.
-Сүүлийн үед морин уралдаан эрчимтэй хөгжөөд эрлийз адуугүй уяач ховор болжээ. Та энд ач холбгдол өгч байна уу?
-Олныхоо жишгийг дагаад эрлийз адуутай болох гээд үзэж л байна. Авга ах Баатарсүхийн маань англи азарганы 50 хувьтай хүрэн хязаалан бий. Нагац ахын будённый 50 хувьтай азарганы төл даага, үрээ хоёр байгаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүлийн Сүхбаатар аймгийн Асгат сумын тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
-
10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
-
2023 оны 10-р сарын 17 -нд Өнөө жил яах бол...
-
2023 оны 10-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айрги…
-
2023 оны 10-р сарын 08 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 10-р сарын 06 -нд Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Гурван азаргаар одто…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
2023 оны 9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
2023 оны 9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
2023 оны 9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
2023 оны 9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
2023 оны 9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
2023 оны 8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
2023 оны 8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна