Хөвсгөлийн сонгомол дээд ангилалд Ц.Чимэдбавуугийн хээр түрүүлжээ

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 31 -нд

Хөвсгөл аймагт болж буй хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд түрүүлж, айрагдсан хүлгүүдийг танилцуулъя. 

1.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хээр. Уралдаанч Б.Батхүү. 


2.Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул аймгийн Алдарт уяач Ц.Амарсанаагийн бор. Уралдаанч 11 настай Г.Дамдин-Очир.


3.Увс аймгийн Өмнөговь сумын уугуул Ц.Ганбатын хар халзан. Уралдаанч есөн настай М.Билгүүн-Од.


4.Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Б.Гантөмөрийн хээр. Уралдаанч есөн настай А.Ганмөрөн.


5.Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат сумын Алдарт уяач Д.Дэмбэрэлсүрэнгийн хээр. Уралдаанч 12 настай Г.Баярбат.


Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна