"Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан их насны морьд

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 27 -нд

Их насны морьд 22 километрээс уралдсан бөгөөд 93 хурдан хүлэг шандас шалган уралдсаан. Энэ уралдаанд  айргийн дөрөвт хурдалсан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул аймгийн Алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хүрэн морь шүдний асуудлаас /соёолон байсан тул/ болж хасагдсан юм. Ингээд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.

Их нас: 93

1.Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн Дүүгүүр хээр. Уяа сойлгыг Тод манлай уяач Д.Мөнхбат. Уралдаанч 11 настай Эрдэнэчимэгийн Ганбат.


2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, МУ-ын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын хонгор халзан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Уралдаанч 11 настай Нямдоржийн Билэгтсайхан.


3.Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Тод манлай уяач Лхагвын Доржийн бор. Уяа сойлгыг Тод манлай уяач Лхагвын Батмөнх. Уралдаанч 13 настай Хүрэлбаатарын Дүүрэнжаргал.


4. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн халиун. Уяа сойлгыг Тод манлай уяач Б.Бат-Өлзий. Уралдаанч есөн настай Төмөрсүхийн Энгүүн.


5. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн Дөлгөөн хар. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Адуучийн Нямбаатар. Уралдаанч найман настай Алтансүхийн Ууганбаатар.


6. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Цэдэндамбын Эрдэнэбаярын бор халзан.  Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач О.Батболд. Уралдаанч есөн настай Лхагвадоржийн Билэгбаатар.


7.Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, Гүрбазарын Нямбатын халтар халзан. Уяа сойлгыг Тод манлай уяач О.Батбилэг. Уралдаанч есөн настай Ягаанцэцэгийн Санчир.


8. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул Батсайханы Саянсанаагийн сартай хул. Уяа сойлгы Мөнхбатын Цэрэндамба. Уралдаанч 11 настай Сайнзаяагийн Төрболд.


9.Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат сумын Алдарт уяач Өвгөнхүүгийн Балчиндоржийн сартай зээрд. Уяа сойлгыг сумын Алдарт уяач Дугарын Эрдэнэчулуун. Уралдаанч есөн настай Түвшинжаргалын Элдэв-Очир.


10.Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Гончигсүрэнгийн Амгаланбатын хээр. Уяа сойлгыг Цэнддоржийн Нямдорж. Уралдаанч 11 настай Гончигсүрэнгийн Амгаланбат.


А.Тэлмэн, гэрэл зурагчин А.Цэдэн-Иш

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.53.29

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply