Сумын Алдарт уяач Б.Отгондорж: Морь эзнийхээ дурыг дагаж давхидаг


Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Б.Отгондорж уяачтай ярилцсанаа хүргэж байна.
-Айраг, адууны өлгий Булган нутгийн хүн юм байна. Хэзээнээс энэ нутагт суурьшсан юм бэ?-Би энд төрж өссөн. Харин минь аав Булган аймгийн Сайхан сумын уугуул. Энд цэргийн алба хаахаар ирээд Монгол Улсын анхны Манлай уяачдын нэг Сампилын Гэсэрваань гуайтай танилцаж, нөхөрлөн улмаар энэ нутагт суурьшсан юм билээ. Тэгээд залуудаа найзыгаа даган ганц нэг морь уяж байсан гэдэг юм. Миний хувьд багын адуунд дуртай хүүхэд байсан тул Гэсэрваань гуайг дагаж, адуу малд нь давхингаа, улсын баяр наадамд цуг явдаг байлаа. Нэлээд хэдэн жил улсад цуг явсан шүү. Тэгээд 1984 онд өвгөний адууны угшилтай даага, шүдлэн хоёр уяж, алаг даагаа гуравлуулж, хонгор шүдлэнгээ долоогоор давхиулж байлаа. Ганц би ч гэлтгүй миний үеийнхэн цөм л энэ хүний адуунаас үрээ, даага авч гүү тавин хурдтай болцгоосон.
-Тийм бололтой. Уулзсан уяач болгон л Гэсэрваань угшлын адуутай гэлцэх юм. Танд аль хүрэнийх нь төл байдаг юм бэ?
-Дунд хүрэн азарганых нь. Алаг, хүрэн, зээрд зүсмийн дөрөв, таван азарга сумандаа айрагдаж, түрүүлээд л байдаг. Харин улсад очихоороо 10, 20 хэдээр давхидаг байлаа.
-Хэд хэдэн алаг азаргатай байсан гэлээ. Эх нь алаг зүстэй байсан юм уу. Эсхүл Манлайн хүрний үр төл тэгж хувирсан юм уу?
-Миний хүрэн алаг азарга бол яг Дунд хүрэн азарганы төл. Харин алагуудын тухайд эх талаа татсан байна лээ. Манай сумын аймгийн Алдарт уяач, адуучин Хийл гэж хүн байдаг. Би Хийл гуайгаас Дундговь чигийн угшилтай сайхан харлаг гүү авч, Манлайн адууны азаргандаа хураалгасан юм. Тэгээд эр хүрэн алаг унага гарсан нь даагандаа суманд айрагдаад, сүүлд хавчиг азарга болоод бас нэг айрагдсан. Тэрний дүү алаг морь, хүрэн азарга бас л сайн давхиж байсан. Би одоо ч тэднийхээ угсааны үр төлөөр наадаж байна.
-Дундуур нь азарга, гүү авч цус сэлбэсэн үү?
Сэлбэсээн. Гэхдээ холоос аваагүй. Манай Эрдэнэ суманд Загдгаравын хар халзан гэж сумандаа долоон жил түрүүлсэн хурдан азарга байлаа. Тэр хар азарганы угшилтай сайхан бор азарга авсан. Сүүлд Хэнтийн Дархан сумын уяачдын холбооны тэргүүн байсан Тунгалаг гэдэг ахаас Ононмөр угшилтай хул үрээ авч азарга тавьсан. Тэр хул азарганы төл хэдэн сайхан үрээ гарсан. Орон нутгийн чанартай наадамд айрагдсан хул морь маань яг энэ хул азарганы төл. За бас Хэнтийн Мөрөнгөөс нэг азарган үрээ авсан. Халхголоос хоёр, гурван ч үрээ авлаа. Галшараас бас нэг сайхан хүрэн үрээ авсан. Саяхан Дорноговийн Дэлгэрэхээс цоохор азарга авсан. Энэ мэтчилэн өөрийнхөө хэмжээнд адууныхаа цусыг холдуулж л байна.
-Азаргаар голдуу цус сэлбэдэг юм аа даа?
-Тийм ээ. Миний адууны гүү тал нь Гэсэрваань гуайн адуу болчихож байгаа юм. Тэгэхээр нь тэр талаа хадгалж, азаргаа сольж байгаа ухаантай. Нээрэн Тод манлай уяач Билэгдэмбэрэлээс шинэ цагийн цавьдар азарга авснаа хэлэхээ мартаж.
-Таны уясан морьдоос хамгийн өндөр амжилт гаргасан нь...?
-Хул морь маань байна. Орон нутгийн наадмаас 12, 13 айрагтай болчихов уу даа. Улсын наадамд уралдаж байгаагүй. Аймгийн наадамд нэг удаа есөлсөн. Үүний түрүүнд нэг өвгөн хул морь байсан. Бас л орон нутгийн наадамд 10 гаруй удаа айрагдаж, түрүүлсэн.
-Сумын баяр наадмаас олон айрагтай юу?
-Сумын болон ойр зуурын наадам, сумдын ой нийлсэн дөрвөн түрүү, зургаан айрагтай байсан сүүлд хоёр хул морины амжилт ороод 10-аад айрагтай болчих шиг боллоо.

-Олон газрын наадамд оролцож байв уу? Хамгийн чансаа өндөр нь хаанахын наадам байсан бэ? -Пунцагбалжир агсны нэрэмжит уралдаанд очоод том хул морио 10 дотор давхиулсан. Баяндэлгэрт гурван сум нийлсэн том наадам болоход халтар даага маань 230-аад үрээнээс дөрөвт давхиж байлаа. Эргээд бодоход би их морь голдуу айрагдуулсан байна лээ.
-Их морины уяаг илүүтэй тааруулдаг байх нь. Нууцаасаа хуваалцаач?
-Нэг морийг дагнаад олон жил уячихвал уяа нь аяндаа л гарт орчихдог юм. Тэгээд ч их насны морь гарын ая даана. Морь болгон өөр уяатай болохоор тэгнэ, ингэнэ гэж тодорхой зүйл хэлэхэд учир дутагдалтай. Уяач хүн морио хараад юу хийх хэрэгтэй аяндаа мэдэрдэг болчихдог юм билээ. Бидний үед одоотой адил ном сонин, телевиз радиогоор ингэж морины тухай дэлгэрэнгүй ярьдаггүй байлаа. Тиймээс бид ахмад үеэсээ л суралцдаг байсан. Уяа ахласан хүн юу гэж хэлнэ, тэр бүхнийг дагаж биелүүлнэ. Мэдэхгүй чадахгүй байгаагаа асууж зөвлөнө. Тэр үеийн уяачид шууд хэлэхгүй хэрнээ алсаараа хүнийг сургаж, хүмүүжүүлдэг байж. Нэг удаа Гэсэрваань гуай надад “Морь хүний дур дагаж давхидаг юм” гэж билээ. Энэ нь уяач ажилдаа дуртай, хийж буй зүйлдээ сэтгэл зүрхээ зориулж чадвал морь чинь хурдална гэсэн санаа юм. Хурд гэдэг чинь хүнийг тэгж дагаж явдаг юм билээ. Өөрөөр хэлбэл хурдыг өөртөө татахын тулд түүнд| дурлаж, сэтгэл зүрхээ зориулж яваарай гэсэн үг.
-Тантай санал нэг байна. Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг.Таны хувьд хамгийн сургамжтай буюу мартагдашгүй, сургамж үлдээсэн нь хэдэн оны ямар наадам вэ?
-Нарийн санахгүй л байна. Гэхдээ анх өвгөнийг дагаж морь уяад алаг даагаа сумандаа айрагдуулахдаа их баярлаж байлаа. Тэр үед миний даага түрүүлж ирээд суугаад, гуравт баригдсан.Тэгсэн чинь Гэсэрваань гуай “Сайн цагаашруулж, гүйцэд сайн сургаагүйгээс л ингэлээ” гэж байсан. Өөрөө бол даагыг хавраас эхлээд сургадаг хүн байсан. Уях даагаа өөрөө хөтлөөд сургачихна. Хоёр тийшээ амыг нь зөв мэдүүлж, тал буруу амтай болгохгүй гээд хоёр жолоо хийчихнэ. Тэгээд нэг жолоог нь эмээлийнх нь араар хийгээд, нөгөөг нь унаж яваа мориныхоо хүзүүнд давхар хийчихнэ. Тэгэхээр даага гэдрэг сууж татагдаад байхгүй. Тэгээд яваан дундаа буруу талыг нь нэг татаад, зөв талыг нь нэг татаад явна. Заримдаа зөв талдаа гаргаад хөтөлчихсөн явна. Энэ мэтээр эхлээд хүүхэд унуулахгүй, хөтөлж сургана. Дараа нь эмээллээд хэсэг хөтөлнө. Тэгээд бараг морь шиг болчихсон шахуу байхад нь л хүүхэд мордуулдаг байсан. Энэ мэтчилэн өвгөнөөс сурах юм мөн ч их байсан даа.
-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт тань амжилт хүсье.
Төв аймгийн Эрдэнэ сумын тусгай дугаараас....
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
-
2022 оны 1-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ш.Баасанбат:Төрийн наадамд торго…
-
2022 оны 1-р сарын 23 -нд Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв: Тэжээж эхлэх…
-
2022 оны 1-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-67: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ С.ЭРДЭНЭБ…
-
2022 оны 1-р сарын 17 -нд Сумын Алдарт уяач Р.Оюунаа: Хэлж байгаад түрүүлгэд…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАНЛАЙ УЯАЧ ТӨМӨРБААТАРЫН ГАЛБАДРАХ: Монгол хү…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-66: АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН Б.БАЯСГА…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Дархан түмэн эх зээрд халзан
-
2022 оны 1-р сарын 10 -нд Тод манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан: Их насны м…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Дамдинбазар: Хориод жил бөх …
-
2022 оны 1-р сарын 10 -нд Хөлний эмгэгийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?
-
2022 оны 1-р сарын 10 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-65: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.БАЯСГ…
-
2022 оны 1-р сарын 03 -нд Сумын Алдарт уяач, эмнэг сургалтын спортын мастер …
-
2022 оны 1-р сарын 03 -нд Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдан: Адуу, хүн хо…
-
2022 оны 1-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-64: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Р.ГА…
-
2022 оны 1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Б.Отгондорж: Морь эзнийхээ дурыг…
-
2021 оны 12-р сарын 30 -нд Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр: Хүн бүр мор…
-
2021 оны 12-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-63: МАНЛАЙ УЯАЧ Г.БАТЧУЛУУН
197.210.77.136
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.
Reply