ТОД МАГНАЙ ПОДКАСТ-49:МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.ЦОЛМОН

Сэтгүүлч
2021 оны 9-р сарын 20 -нд

Морь уях нь бясалгал. Өөрийгөө болоод өрөөл бусдыг сонсох, мэдрэх боломж хэмээн боддог хүмүүс хэр олон байна. Бясалгал хэдий чинээ гүн, мэдрэмж торгон байна үр төдий чинээ их.
Монголд морь уяж улсын цол хүртсэн хоёрхон эмэгтэй уяач бий. Азаар би хоёулантай нь уулзан ярилцаж байв. Хоёул айлын ганц охин. Бага залуу нас нь эрх танхи өнгөрсөн. Харин амьдралд нь тохиолдсон хүндхэн сорилго тэднийг адуу хэмээх тэнгэрийн амьтантай холбож, тэндээс сэтгэлийн амар амгаланг олж цаашлаад амжилтад хүрсэн байдаг.
Хүлэг эрдэнийн хүчээр хүнд хэцүүг давж түүгээр үл барам амжилтанд хүрч алдар нэрээ мандуулсан гайхамшигт түүхийг сонсохыг хүсвэл анхаарлаа хандуулаарай.
Подкаст тогтсон өдрийн товлосон цагтаа үзэгч, сонсогч та бүхэнд хүрэх болно.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна