Адуу яагаад хадуурдаг вэ?

“Энэ жил их хурдан байсан юм. Даанч хадуурчихлаа. Тэр жил яг барианд ордогийн даваан дээр хадуураад замаас гарчихсан. Энэ уг нь хурдан адуу л даа, даанч хадуурдаг буруу зуршилтай юм” гэх яриаг уншигч та нэг бус удаа дуулаа биз. Магадгүй танд ч гэсэн ийм асуудал тохиолддог байж болох. Ингэхэд чухам юунаас болоод адуу хадуурдаг юм бол. Юу тэднийг тийм муу зантай болгодог вэ. Энгийн боловч элбэг тохиолддог энэ муу зуршил юунаас эхтэйг, хэрхэн засч болохыг, цаашлаад хэрхэн сэргийлж болох талаар бяцхан зөвлөгөө хүргэхээр бэлтгэлээ.
Буруу сургалт
Хадуурахад нөлөөлдөг хамгийн анхны хүчин зүйл бол сургалтын алдаа. Өөрөөр хэлбэл анх сургахдаа энэхүү муу зангийн суурийг тавьсан гэсэн үг. Энэ тухайд Тод манлай уяач Д.Одгэрэл “Даага, шүдлэнг голдуу бага насны хүүхэд унаж сургадаг. Хүүхэд л болсон хойно амар хялбарыг нь бодоод гэрийнхээ ойрхон эргэлдээд байдаг. Анх сургахдаа гэрийнхээ хаяагаар эргэлдээд сурчихсан адуу тэр хавиасаа жаахан холдох гэхээр буцаж ханараад байдаг. Энэ нь даамжирсаар яваандаа гэр лүүгээ хадуурдаг зантай болчихдог. Зүй нь бол бага адууг сургахдаа морины хажуугаар гарч сургах хэрэгтэй. Яаж гэхээр сургаж яваа үрээгээ хөтөлж яваад хэсэг хугацааны дараа өөрийнхөө морины амыг татаж, албаар түрүүлгэх. Түрүүлээд сурахаар нь хүүхдээр нь ороолгуулж байгаад цогиулж гаргаж сургах хэрэгтэй. Морины аль ч талаараа нь дайраад гардаг болгох хэрэгтэй.
Нэгэнт буруу сургачихсан бол арай дадлагатай томхон хүүхдээр унуулаад засч болдог. Би хүүхэд байхдаа хоргодоо, ханардаг зантай олон адууг зүгшрүүлж байсан. Амаргүй л дээ. Жишээлбэл гудамжинд явж байснаа гэнэтхэн хашаа руу ханарч өрөөсөн талаараа хашаатай наалдаад давхичихна. Тэр үед нь гялс дөрөөгөө мулталж, эмээл дээрээ тал мордоод явах жишээтэй. Энэ мэтчилэн нэг хэсэг ам нь дийлдэхгүй баахан давхидаг юм. Тэгж байгаад яваандаа гайгүй болчих тал бий. Ажиглаад байхад монгол адуу засал авахдаа гайгүй. Харин эрлийз адуу юм бол тэр чигтээ хадуураад байх шиг санагддаг шүү. Тэр нь сургалтын гэхээсээ илүү уяаны буруугаас болж халширч зүрхшээгээд байгаа хэрэг л дээ. Ер нь морь хадуурах нь дан ганц сургалтын буруугаас болохгүй, мөн уяаны алдаатай холбоотой. Өөрөөр хэлбэл уяа дутуу, буруу уяатай адуу ядраад ирэхээр ханарч, замаас гарчихаад байдаг. Хүнээр бол цаашид уралдаж чадахгүй нь ээ гэсэн үг л дээ.
Сэтгэл чухал
Адуу хүнээс дутахааргүй ухаантай, сэрж мэдэрдэг гэдэг нь нэгэнт шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Өөрөөр хэлбэл адуу хүн шиг сэтгэж, орчин тойрныхоо нөхцөл байдлаас шалтгаалан баярлаж, хөөрөн басхүү гуниглаж бухимддаг амьтан. Үүнийг нь эртнээс мэдэрсэн бидний дээдчүүл морь уяаны үеэр хэл ам таталж, хэрүүл тэмцэл хийх зэргээр дуу чимээ их гаргах, басхүү өөр үнэр сэлтийг үл мэдрүүлэх үүднээс уяан дээр гадны хүн ойртохыг цээрлэдэг байсан бизээ. Товчхондоо уяач
зөвхөн сайн дасгалжуулагч бус сайн сэтгэл зүйч байж сая амжилтанд хүрдэг хэмээн ойлгож болохоор. Сайн байсан адуу уралдааны замд хадуурч уяач
эзний урмыг хугалах нь цөөнгүй. Энэ нь тухайн адууны сэтгэл зүйтэй холбоотой. Тиймээс эрхэм уяач та бүхэн адууныхаа зан төлөв буюу темпраментийг урьдчилан тогтоож, уралдааны тактикаа боловсруулах шаардлагатай болж буй юм. Тийн тооцоолоогүйгээс болоод хурдан морь уралдаанч хүүхдээс ирэх хэт ачааллыг дааж чадалгүй замаас гарах тохиол цөөнгүй бий. Түүнчлэн “Би гүйцэхгүй юм байна” гэсэн шантрамтгай сэтгэл зүйгээс гадна хэт бардсан сэтгэл зүй морийг уралдааны замаас гаргачихаад байдгийг малын эмч нар, туршлагатай уяачид сануулдаг.
Уяаны алдаа
Уяа сойлго таараагүй буюу буруу уяатай байгаа адуу уралдааны замд хадуурах нь элбэг. Өөрөөр хэлбэл уяаны алдаанаас үүдэлтэй бүх төрлийн догололт, хоол боловсруулах эрхтэн системийн хямрал, амьсгалын замын эмгэгүүд уралдааны замаас гарахаас аргагүйд хүргэдэг байна. Энэ тохиолдолд адууг дахин уралдааны замд оруулах гэж шахаж албадалгүй эмгэгт нь тохирсон тусламж үйлчилгээг үзүүлэх хэрэгтэйг уяач та юу эс андахав. Мөн хурдан адуу хадуурахад хүргэдэг өөр нэг хүчин зүйл бол таараагүй тоног хэрэгсэл буюу эмээл, хазаар, амгаа зэрэг болно. Тиймээс уяач та бүхэн адуугаа уралдааны замд гарахаас өмнө эдлэл хэрэгслийг дахин нэг хянахад илүүдэхгүй бизээ.
Бууриа сонгох
Уяа руугаа хадуураад замаас гарчихсан адууныхаа тухай олонтаа дуулсан байх. “Өнгөнд явж байснаа барианы наахантаа ирээд гэр лүүгээ хадуурчихсан” гэж хэлсэн уяачтай би ч цөөнгүй л таарч байлаа. Энэ тохиол бол уяач таны сонголттой холбоотой учраас сануулгаас өөр олон зүйл ярих нь илүүц биз. Ерөнхийдөө уралдаж үзээгүй шинэ газар оронд ирэх юмуу, эсвэл худаг ус бараадан барианы наана бууснаас болоод морьд замаас гарсан байдаг.
Энэ мэтчилэн тоочоод байвал адуу хадуурахад нөлөөлдөг цөөнгүй хүчин зүйлүүд байх агаад уяачид сургалтыг засах, эмгэгийг эмчлэх хийгээд нүдний хаалт бүхий толгойвч хэрэглэж байна.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 11:11 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
6-р сарын 13 -нд Хүүхэд инээж байхдаа хамгийн хөөрхөн
-
6-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Б.Дашбаатар: Унаган хүлгээрээ на…
-
6-р сарын 12 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
6-р сарын 12 -нд "Сэцэн ханы хурд-2022" аймгийн аварга хүлэг шалгар…
-
6-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №81: МУ-ЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Т.Ц…
-
6-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач А.Батдэлгэр: Сумын наадмын зурга…
-
6-р сарын 11 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
6-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-80: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ Б.БАТХҮҮ
-
6-р сарын 03 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 25-д…
-
6-р сарын 03 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ Л.БАТЖАРГАЛ: СОЁОЛОН ТҮРҮҮЛГЭСЭН…
-
6-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-79: АДУУ ҮРЖҮҮЛЭГЧ Г.ХАДБААТАР
-
2022 оны 5-р сарын 27 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
2022 оны 5-р сарын 25 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
2022 оны 5-р сарын 24 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Аав маань эмнэг сурга…
-
2022 оны 5-р сарын 24 -нд Жаахан шаргын нутгаас, Жавхлант шаргын хурдаас...
-
2022 оны 5-р сарын 24 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-78: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ П.АЛТАНСҮ…
-
2022 оны 5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
2022 оны 5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
2022 оны 5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
2022 оны 4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
2022 оны 4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
2022 оны 4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
2022 оны 4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
2022 оны 4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
66.181.161.118
Таван хөндүүртэй адуу хадуурдаг нь үнэн
Reply103.229.120.168
Тавагны хөндүүртэй адуу уруу газар хадуурдагуу. Энэ зун уруу газар хоёр хадууруулсан нэг хөгшин тэгэж хэлсэн
Reply103.10.22.152
Урьдан хадуурдгүй байсан морь энэ жил хадуураад явсангүй учир шалтгаан
Reply